Монголын сэтгэл судлаачдын ёс зүй

Монголын сэтгэл судлаачид сүүлийн жилүүдэд маш олон удаа хуралдаж мэргэжлийнхээ ёс зүйн кодексийг бичье, батлуулъя гээд тарцгаадаг. Гэвч түүнийгээ бичээд, хэлэлцүүлээд, батлуулсан тохиолдол байдаггүй. Ер нь томчуудаас хүлээх хүлээлт гэж үгүй, түүний оронд өөрсдөө хийгээд явсан нь дээр санагддаг юм. Би сүүлийн хэдэн хоног сэтгэл судлаачдын ёс зүйн тухай сурах бичгийг ашиглаж, мөн америкийн сэтгэл судлаачдын ёс зүйн кодуудыг харж байгаад монгол дээр буулгалаа. Тэдний ёс зүйг тэр чигт нь хуулаагүй, харин заалт бүр нь манайд тохирсон гэж найдаж байна. Сэтгэл судлаач та бүхэн миний нэрийг үл харгалзан энэхүү ёс зүйн кодуудыг байнга хэрэглэж, бусдадаа тарааж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье.

Энэхүү ёс зүйн зарчим, дүрэм, кодексуудыг ямар нэгэн хурал хийгээд сэтгэл судлаачдын зөвшилцөлгүйгээр найруулан бичсэн бөгөөд тэднээр албан ёсоор батлуулаагүй. Харин монголд ажиллаж буй сэтгэл судлаачдын үйл ажиллагаа ба мэргэжлийн үнэ цэнийг хадгалах, өсөн сайжруулахын тулд зөвхөн нэг хүний бичсэн сайн дурын ажил юм. Эхний ёс зүйн зарчим, дүрэм, кодексууд хэдий төгс биш боловч дараа дараагийн шинэчилсэн хувилбаруудад улам баяжуулж, сайжруулахын сацуу бусад сэтгэл судлаачид үүнийг мөрдөж хэвшил болговоос мэргэжил нэгт бидний хамтын ажиллагаа монгол дахь сэтгэл судлаачдын үнэ цэнийг улам нэмэгдүүлэх ач тустай юм

Дараах линкээс татаж авна уу