Төрөлхийн эерэг, сөрөг хүн гэж байдаг уу?

Хүнд хэцүү үе тулгарахад асуудлыг эерэгээр харах чадвар болон эсрэгээрээ сөргөөр хүлээж авах нь тархинд “системчлэгдсэн” байдаг эсэх тухай судалгааг Мичиган мужийн их сургуулийн сэтгэл судлаачид хийжээ.


“Согог сэтгэл судлал” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаа эерэг болон сөрөг бодолтой хүмүүс үнэхээр байдаг тухай биологийн талын нотолгоо олсон анхны судалгаа болж байгаа юм. “Энэ нь эерэг болон сөрөг бодолтой хүмүүсийг ялгаж буй тархины маркер (илтгэгч бодис) илрүүлсэн анхны тохиолдол юм” хэмээн судалгааг удирдсан туслах профессор, сэтгэл судлаач Жейсон Моузер хэлжээ.

Туршилтанд 71 эмэгтэй оролцогчдод зураг үзүүлж, зурагны тухай эерэг зүйл бодохыг хүссэн бөгөөд энэ үеийн тархины үйл ажиллагааг нь бичсэн байна. Оролцогчдод жишээ нь багтай залуу нэгэн бүсгүйн хоолойнд хутга тулгаж буй зураг үзүүлсэн бөгөөд нэг боломжит үр дүн нь бүсгүй зугтаж гарна гэж хэлжээ.
Туршилт эхлэхээс өмнө оролцогчдын хэн нь эерэгээр юмсыг хүлээж авдаг, хэн нь санаа зовж сөрөг зүйл боддог болохыг тандах судалгаа хийжээ. Мэдээж эерэг бодолтнуудын тархины үйл ажиллагаа туршилтын үед санаа зовнигчидтой харьцуулахад хамаагүй идэвх сул байсан юм.

“Санаа зовнигчдыг сөрөг сэтгэл хөдлөлөө дарахыг хүсэхэд тархинд нь парадокс нөлөө үзүүлсэн. Энэ нь хүнд нөхцөл байдалд эерэг бодол агуулахыг хичээх нь тэдэнд маш хэцүү байдаг төдийгүй байдлыг эерэгээр харахыг хүсэх нь сөрөг сэтгэл хөдлөлийг нь улам лавшруулдаг” хэмээн Моузер дүгнэжээ.
Эмэгтэйчүүд түгшүүрт автах нь эрэгтэйчүүдээс хоёр дахин их байдаг болон хүйсийн ялгаатай холбоотой тархины бүтэц, үйл ажиллагаа судалгааны үр дүнд нөлөөлнө гэж өмнө үзсэн учир судалгаа эмэгтэйчүүд дээр төвлөрөн явагдсан байна. Моузерийн хэлснээр судалгаа сөрөг бодолтнууд хүнд нөхцөлд хэрхэн ханддаг тухай харуулсан байна.  
 Та найздаа асуудлыг эерэгээр хар, санаа бүү зов гэж хэлэх хэрэггүй, энэ чинь барагтай л туслахгүй. Тиймээс та арга хэрэглэж, магадгүй асуудлыг өөр өнцгөөс харахыг зөвлөх хэрэгтэй юм” гэжээ.
Ц.Цэрэндолгор