Нойрны дутагдал бидний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?


Та хангалттай унтаж амрахгүй байна уу? Өдөрт 6 цагаас бага унтдаг юм биш биз? Энэ байдал долоо хоног л үргэлжлэхэд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэнэ.  АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академиас хийсэн судалгаагаар нойрны дутагдал нь 700 генийг өөрчлөлтөнд оруулдаг болохыг тогтоосон ба энэ гайхшруулам үр дүн Huffingyton Post дээр нийтлэгджээ. 

Хроник нойрны дутагдлын (3 болон түүнээс дээш сараар үргэлжлэвэл хроник нойрны дутагдал гэж үздэг) үед илрэх шинж тэмдгүүд гэвэл зовхи унжих, нүдэнд цус хурах, чихрийн шижин тусах магадлал ихэсдэг ба цус харвах эрсдэл 4 дахин нэмэгддэг. Доорх зургаас та нойрны дутагдал бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг харж болно.




Эрүүл аж төрөхийн тулд хүн өдөрт 7-9 цаг унтах хэрэгтэй. АНУ-ын Gallup судалгааны байгууллагаас явуулсан асуулгаар АНУ-ын насанд хүрэгчдийн 59% нь хангалттай нойроо авдаг болох нь тогтоогджээ. Харин 1942 онд энэ тоо 84% байсан. Оролцогчдын 14% нь 5 болон түүнээс бага цаг унтдаг гэж хариулжээ. Хүмүүсийн сайн сайхан аж төрөх, эрүүл чийрэг амьдрахад 5-с бага цаг унтана гэдэг маш их хор хөнөөл учруулах юм. АНУ-ын Өвчин эмгэгийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс /Centers for Disease Control and Prevention/ дутуу нойрыг “голомтот халдвар” гэж тодорхойлсон бөгөөд тэдний хийсэн судалгаагаар хүн амын 35,3% нь 7-с бага цаг унтдаг болох нь харагдсан. Судалгаанд оролцогчдын 37,9% нь маш их ядардаг учир өдөр явдал дундаа унтах үзэгдэл сүүлийн нэг сард ажиглагдсан гэж хариулжээ. Харин 4,7% нь машинд явж байхдаа унтдаг гэнэ.

WebMD корпораци нойрны дутагдал нь осол гаргах эрсдлийг нэмэгдүүлж, оюун ухааныг бууруулж, бэлгийн идэвхтэй амьдларалыг сулруулж, ой тогтоолтыг муутгаж, сэтгэл гутралд автахад нөлөөлж, жин нэмэхэд хүргэдэг болохыг баталсан. 2005 онд 32-49 насны 10000 хүн дээр хийсэн судалгаагаар өдөрт 7-с бага цаг унтдаг хүмүүсийн таргалах хандлага илүү өндөр байв. Journal of Neuroscience сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт хэвлэгдэн гарсан нэгэн судалгаанд удаан хугацаагаар сэрүүн байх нь хулганы сонор сэрэмжтэй, сэрүүн байдлыг хариуцдаг тархины locus ceruleus эсийг гэмтээдэг болохыг дурджээ.  

“Нойрны дутагдал нь “нөхөн сэргээгдэхгүй” гэмтэлд хүргэдгийг нотлох баталгааг бид олсон” Пенсильванийн их сургуулийн анагаахын доктор, судлаачдын багийн ахлах Sigrid Veasey “Хэдий амьтад дээр туршилт хийж, үр дүн нь энгийн мэт харагдавч хүн дээр илүү болгоомжтойгоор асуудлыг авч үзэх ёстой.”

“Бид өдрийн 24 цаг, долоо хоногийн долоон өдрийн тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөдөг нийгэм рүү шилжиж байна. Үр дүнд нь бид өмнөх шигээ унтахаа больсон. Унтах цаг мэдэгдэхүйц багассан” Бритиш Колумбиа их сургуулийн Najib Ayas доктор Вашингтон Пост. “Одоо л бид нойр ямар чухал болохыг ухаарч, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг ойлгож байна.

Bellevue эмнэлэгийн Нойрны эмгэгийн төвийн захирал асан доктор Joyce Walseban хэлэхдээ “Сэтгэл хөдлөл болон нойр нь ижил нейротрансмиттер (мэдрэлийн импульсийг дамжуулдаг биологийн идэвхт бодис) ашигладаг. Хүн нойрны дутагдалд орсон байна уу аль эсвэл сэтгэл гутралд орсон байна уу гэдгийг ялгахад маш хэцүү.”

АНУ-ын Өвчин эмгэг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс санал болгож буй нойрны хэвийн хэмжээг доорх хүснэгтээс хараарай. Гэхдээ “шидэт тоо” гэж байхгүй ба хувь хүн бүрийн нойрны хэрэгцээ ялгаатай байдхш. Энэ хүснэгтээс та хангалттай нойроо авч чадаж байгаа эсэхээ хараарай.

Нас
   Нойрны зохистой хэмжээ
Нярай
     Өдөрт 16-18 цаг
Сургуулийн өмнөх насны хүүхэд
     Өдөрт 11-12 цаг
Сургуулийн насны хүүхэд
     Хамгийн доод тал нь 10 цаг
Өсвөр насны хүүхэд
     Өдөрт 9-10
Насан хүрэгчид /өндөр настай хүмүүс багтана/
     Өдөрт 7-8 цаг


Б. Тунгалаг