Нүүрний хувирал юу илэрхийлнэ вэ ?

Чарльз Дарвин бид хэн нэгний царайг хараад тухайн хүний сэтгэлийн хөдөлгөөнийг  тодорхойлж болдог гэдгийг нотолсон бөгөөд түүний энэхүү нээлтийг үгүйсгэх ямар нэг шинэ судалгаа ер нь хийгдсэн үү?

Лиза Фелдман Барреттын “Нью Йорк Таймс” сэтгүүлд нийтэлсэн “Нүүрний хөдөлгөөн бидэнд юу өгүүлнэ вэ” өгүүллэгт дэлхий даяар нүүрний хэлэмжийг нэг янзаар ойлгож тайлбарладаг бөгөөд янз бүрийн соёлоос үл хамааран нүүрний хэлэмжийг хүн болгон ижил уншдаг талаар бичсэн байна.

Үнэхээр Дарвины буруу юу ? – Эхлээд шинжлэх ухааны тайлбарыг авч үзье. Дарвин 1872 онд зохиосон “Хүн ба амьтдын сэтгэл хөдлөлийн илрэл” бүтээлдээ  тэрээр бүх л нүүрний хувирал нь ижил шинжтэй бөгөөд тэдгээрээс онцлог шинж бүхий нэг хэсэг нь л судлагдсан байдаг гэж тэмдэглэсэн байна. Жишээ нь, хүний уурлаж бухимдсан үедээ нүүрээ үрчийлгэж, шүдээ ил гарган ярзайдаг нь амтныхтай яг ижил байдаг аж. Ойролцоогоор 100-аад жилийн дараа алдарт сэтгэл судлаач Силван Томкинсийн боловсруулсан нүүрний хувирлаар сэтгэл хөдлөлийг тодорхойлох зурган загвар бий болж Пол Экман, Кэрол Изард нарт Дарвины онолыг боловсронгуй болгоход нь хувь нэмэр оруулсан.

1960-аад оны сүүлээр Изард, Экман нар барууны болон бусад орнууд хоорондоо соёлын хувьд ялгаатай хэд хэдэн үндэстнүүдийн дунд Томкинс-ийн боловсруулсан зургийг ашиглан судалгаа явуулсан байна. Тэдний явуулсан судалгааны үр дүнд нүүрний хувирал тус бүрт улс орны соёлын ялгаа хүчтэй илэрч байсан байна. Экман Шинэ Гвинейн эрэг дахь соёл иргэншил, мэдээллийн хэрэгслээс хол “Чулуун Зэвсгийн Үе”-ийн амьдралаар амьдардаг хүмүүст энэ туршилтаа бас явуулсан байна. Эдгээр хүмүүс Дарвин-Томкинсын загвар зургийг хараад нэг л ижил сэтгэл хөдлөлтэй гэж тодорхойлж байсан байна.

Фелдман-Барретт дээрх судалгаанаас үндэслэн хүмүүс ямар нэг соёлын харилцаанд ороогүй байхдаа өөрөөр хэлбэл нүүрний хувирлууд нь хоорондоо ялгаатай гэдгийг ялгах боломжгүй үед ямар ч нүүрний хувирлыг нэг л ижил сэтгэл хөдлөл гэж үздэг гэсэн санааг гаргаж ирсэн байна. Сэтгэлзүйч Дакер Келтнер, Жонаттан Хайдт нар Дарвин болон Томкинс нарын сэтгэл хөдлөл, нүүрний хувирлын талаарх үзлийг хооронд нь харьцуулж Энэтхэг, Америк зэрэг орнуудад судалгаа явуулжээ.

Фелдман-Барретт соёлын хувьд эрс тэс ялгаа бүхий хоёр бүлэг хүмүүст загвар зургийг үзүүлж туршилт явуулсан байна. Энэ туршилтыг сайн дурын үндсэн дээр маш олон хүмүүс дээр явуулсан бөгөөд туршилтын орчин нөхцөл нь ч өөр өөр байжээ. 

Үүний дараагаар Экман болон Валлас нарын Япон болон Америк хүмүүсийн дунд явуулсан соёлын ялгаанаас нүүрний хэлэмжийг тайлбарлах байдал нь өөр өөр байдаг гэсэн судалгааны дүгнэлтэнд хүрч, Дарвин болон Томкинсын нүүрний хэлэмжийг тайлбарлах байдал нь ижил шинжтэй байна хэмээн бичжээ. Үүнээс хойш Оксфордын Хэвлэлийн Хүрээлэнгээс нүүрний хувирлын талаар бичиж нийтэлсэн хэд хэдэн бүтээл, нийтлэл, судалгааг олон нийтэд хүргэсэн байна.

Энэ чиглэлээр хийгдсэн бас нэг томоохон судалгаа бол физиологийн салбарт хийгдсэн судалгаа юм. Уг судалгаа нь Дарвин-Томкинс нарын судалгааны үр дүнтэй таарч байсан бөгөөд тархины үйл ажиллагаа, бие даасан мэдрэлийн системийн үйл ажиллагаагаар бий болсон бие физиологийн өөрчлөлт гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл Дарвин Томкинсын загвар нь бие даасан мэдрэлийн систем болон тархины үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлтийг бий болгодог гэж үзсэн байна.

Фелдман-Барретт дээрхи судалгааны ажлуудыг шүүмжилж нүүрний хувирал нь зөвхөн ганц хувь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэггүй, харин хүний биен дэх нейрофизиологийн үйл явцыг хүртэл илэрхийлж байдаг гэсэн байна.

Л. Сарангэрэл