Нохой өнгө ялгадаг уу?

Хүмүүсийн хамгийн их мэдэхийг хүсдэг асуултын нэг бол яах аргагүй нохой байгалиас заяасан зөнгөөрөө өнгийг ялгаж хардаг тухай сэдэв юм. Ихэнх хүмүүс нохой өнгийг ялгаж харж чаддаггүй, зөвхөн хар цагаанаар л хардаг өнгөний сохортой гэсэн буруу ойлголттой явдаг. Энэ бол маш буруу хандлага юм. Нохойнууд өнгийг ялгадаг боловч хүмүүсийн ялгаж харж чаддаг шиг тийм нарийн өнгөнүүдийг ялгаж харж чаддаггүй.

Хүн болон нохойны нүд гэрлийг хүчтэй мэдэрч өнгөнд хариу үйлдэл үзүүлдэг лонхонцор эстэй байдаг. Нохойны лонхонцор эсийн хэмжээ хүнийхээс цөөн байдаг учраас өнгө ялгах чадвар нь хүнийхээс харьцангуй бага юм. Лонхонцор эсийн олон олон төрлүүд байдаг тул гэрлийн хүлээж авах чадварууд нь хүртэл харилцан адилгүй байдаг. Хүнд 3 төрлийн лонхонцор эс байдаг ба эдгээр гурван эс нь гэрлийг бүхэлд нь ялгаж таних үйл ажиллагааг удирддаг тул өнгийг ялгах чадвар өндөр байдаг байна. 

Хүмүүст тохиолддог өнгөний сохрын үзэгдэл нь 3 лонхонцор эсийнх нь 1 нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас болж зөвхөн хоёр лонхонцор эс л гэрлийг хүлээн авч өнгийн ялгадаг гэсэн үг. Тиймээс л өнгөний сохортой хүмүүс хэвийн ялгах чадвартай хүмүүсийг бодвол арай бага тооны өнгийг ялгадаг гэсэн үг .Энэ  үзэгдэл ч гэсэн нохойн дээр явагддаг байна. 
Санта Барбара дахь Калифорниагийн их сургуулийн  доктор Жей Найтз нохойны өнгө ялгах чадварын талаар туршилт явуулж судалгаа хийсэн байна. Олон олон туршилтын үр дүнд нэг эгнээнд байрлах гурван өнгийг харж байсан бөгөөд энэ гурван өнгөнийхөө хоёрыг нь нэг өнгө болгож, гурав дахийг нь өөр өнгө гэж ялгаж харж чадаж байсан байна. Энэхүү туршилтанд оролцсон нохойнууд ялгаатай нэг өнгийг хооронд нь ялгаж чадаж байгаа эсэхийг туршсан ба хэрвээ нохойнууд зөв ялгасан гэж үзэж байвал шагнуулж цаана байгаа компьютерт мэдээлэл нь үлддэг байна.
Найтз энэхүү туршилтаараа нохой өнгө ялгаж чаддаг боловч хүний харж чадах өнгөнүүдөөс цөөн тооны өнгө ялгадаг гэдгийг баталсан.  Жишээ нь, нохой солонгын долоон өнгө болох “нил ягаан, цэнхэр, хөх, ногоон, шар, улбар шар, болон улаан” өнгийг “хар хөх, бүдэг цэнхэр, саарал, бүдэг шар, бараан шар (бага зэрэг бор), болон нэлээн бараан саарал”өнгөтэй болгож харж байсан байна. Өөрөөр хэлбэл нохойны өнгө ялгах чадвар нь шар, цэнхэр, саарал өнгөн дээр тогтдог байна. Нохойнууд ногоон, шар, улбар шар өнгийг шардуу, нил ягаан, хөх, цэнхэр өнгөнүүдийг цэнхэр, хар хөх өнгийг саарал болгож хардаг байна. Доорх зурган дээр хүн болон нохойны өнгийг хэрхэн ялгаж хардагийг харулсан байна.

Эх сурвалж
www.psychologytoday.com

Л. Сарангэрэл