Нойргүйдлээс хэрхэн ангижрах вэ? (зөвлөгөө)

Үндэсний Нойрны нийгэмлэгээс гаргасан судалгаанаас үзэхэд насан хүрэгчдийн 60% нь долоо хоногт хэд хэдэн удаа нойрны асуудалтай тулгардаг нь батлагджээ. Жил бүр зохион байгуулагддаг өрнөдийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн хурал дээр тавьсан Корнелийн  их сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Жеймс Маасын “Стрессийг зохицуулах нь” судалгаанаас харахад хүмүүст түгээмэл тохиолддог нойрны асуудлыг шийдэх хэд хэдэн аргачлалуудыг санал болгожээ:
  • Унтлагын тогтсон дэглэмийг баримтлах. Жишээ нь, унтхаасаа хэдэн минутын өмнө өрөөний гэрлээ бүдэгрүүлж унтах орчноо бэлдэх хэрэгтэй. Унтахаасаа өмнө зурагт, компьютер, гар утас зэрэг зүйлсээ яаралтай унтраах. Өөрийгөө амраах дасгалыг тогтмол хийж хэвшсэнээр унтлагын цагийн үед таны биед автоматаар амрах сигнал үүснэ. Ингэснээр таны нойр хүрч та хүссэн үедээ унтаж чаддаг болно. Гол нь энэхүү дадал таны биед хэвштэл та тогтмол хийх нь чухал.
  • Шөнө бүр тогтмол нэг цагт орондоо орох. Доктор Маас өдөрт тогтсон цагт бус хэзээ ч хамаагүй 8 цаг унтдаг хүн тогтсон цагт 8 цагт унтдаг хүнээс маш бага амарсан байдаг гэдгийг тогтоосон байна.
  • Сэрүүлэггүйгээр сэрж сурах хэрэгтэй. Хэрвээ таны бие хангалттай унтаж амарч чадсан бол та ямар ч сэрүүлэгний туслалцаагүйгээр сэрж чаддаг болно.
  • 2 цагаас хойш кофейны найрлагатай зүйлээс аль болох зайлсхийх. Нэг аяга кофе ууснаар таны унтаж амрах гэж байгаа биеийг тань хүчээр сааталд оруулж унтах үйл явцыг удаашруулдаг. Ингэснээр таны бие хэдий унтаж амрахыг нэхэн шаардах ч унтах процесс саатаж таны бие хангалттай амралтыг авч чаддаггүй .
  • Унтах цагаасаа дор хаяж 3 цагийн өмнө алкохолны төрлийн зүйл хэрэглэхгүй байх. Алкохол нь хүний унтах үйл явцыг мөн адил удаашруулж таныг хангалттай амрахад саад хийдэг бол таны зүүд хүртэл согтуу байдалтай зүүдлэгддэг байна.
  • Хэвийн унтдаг цагаасаа аль болох эрт унтахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр та хангалттай хэмжээний нойрыг авч таны бие маш сайн амарч авна.
  • Хэрвээ боломжтой бол өдрийн цагаар 20 минутаас ихгүйгээр дуг хийгээд авахад гэмгүй. Ихэнхдээ үд дунд, ойролцоогоор өдрийн 3 цагийн үед хүмүүсийн ажлын идэвхи буурч цовоо сэргэлэн байдал алдагдаж бие нозоорч эхэлдэг байна. Яг энэ үед дуг хийгээд авбал таны нозоорч байсан бие хурдан хугацаанд сэргэж та идэвхитэй ажиллаж эхэлдэг байна.


Л. Сарангэрэл
Эх сурвалж: 
Америкийн сэтгэл судлалын холбоо