Тархины үелзэл ба ухамсар

Бидний биеийн хэсэг бүр өөрийн хэмнэлд хариу үйлдэл үзүүлдэг. Үүнтэй адилаар бидний тархи янз бүрийн цахилгаан долгионуудыг ялгаруулдаг байна. Уншигч та бидний тархи цахилгаан гүйдэлтэй байдаг гэдэгт итгэж байна уу? Мэдрэл судлалын шинжлэх ухаанд тархинд дараах таван төрлийн долгион үүсдэг гэж үздэг. Үүнд:
 Бета,
·       Альфа,
·       Тета,
·       Дельта
·   Гамма зэрэг нэршил бүхий долгионы төрлүүд багтана. Заримдаа бид үүнийг тархины үелзэл гэж нэрлэх нь бий.

Долгион бүр нь герц (Hz) гэх нэгжээр хэмжигдэх бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой ба тархины идэвхжилийн янз бүрийн түвшин болон ухамсрын түвшинг харуулдаг.
Дөрвөн төрлийн долгионы төрөл ба нойрны давтамж /Зургийн анхааралтай ажиглаарай/
Бета (12-30Hz): Тархины бета долгион нь сэрүүн байх үетэй холбогддог бөгөөд энэ үед анхаарал, логик сэтгэлгээ болон шүүмжлэлт эргэцүүлэл өндөр түвшинд хүрдэг. Өдөр тутмын үйл ажиллагаагаа ба хөдөлмөрийн идэвхтэй үйл нь бета долгионыг ялгаруулж байна гэсэн үг. Хэдийгээр өдөр тутмын амьдралыг үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүлдэг ч Бета-ийн түвшин өндөр байх нь стресс, түгшүүр мөн тайван бус байдлыг илтгэнэ. Ихэнх хүмүүс сэрүүн байх үедээ Бета түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаагаас харахад стресс нь өнөө үед хамгийн нийтлэг эрүүл мэндийн асуудал болсон байна. Бета – н дуу хоолой бол таны өөрийн шүүмж бөгөөд хэлбэлзэл нь ихсэх тусам чанга болж, тайван бус болгодог.

Альфа (7.5-12Hz): Тархины альфа долгион гүн тайвшралын үед үүсдэг ба ихэвчлэн нүд аниастай байдаг. Мөн мөрөөдөх үед үүсдэг. Хөнгөн бясалгалын үед бий болох салангид, тайвширсан ухамсрын хэлбэр (Altered conscious) нь Альфа долгионы шинж юм. Мөн түүнчлэн таны оюун ухааныг амжилт өөд программчилдаг тун хэрэгтэй долгион. Альфа долгион нь төсөөлөл, уран сэтгэмж, ой тогтоолт, суралцах болон төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Энэ нь таны ухамсарт байдлын суурь болдог бөгөөд ухамсаргүй рүү орох хаалга болж өгдөг. Жосе Силвагийн хөгжүүлсэн Силва арга нь Альфа долгионы хүч дээр үндэслэж явагддаг.  Альфа-н дуу хоолой бол таны зөн билэг бөгөөд 7,5 Hz рүү ойртох тусам улам тод, гүнзгий болдог.

Top of Form
ТетаТтттөроөТета (4-7.5Hz): Тета долгион нь гүн бясалгал болон хөнгөн нойрны үед үүсдэг ба РЕМ (Нүдний хурдан хөдөлгөөнт үеийн нойрны товчлол) нойрсолтын зүүдлэх үеийг хамруулдаг. Тета бол таны ухамсрын өмнөх вант улс юм.

Үүнийг мөн бүрэнхий үе гэж нэрлэдэг. Учир нь энэ үед аливаа гадаад орчныг мэдрэх нь тун бага. Орчлон ертөнцтэй гүн гүнзгий холбогдсон мэдрэмж болон нэгдмэл байдлыг Тета долгионы үед мэдэрч болно. Тод төсөөллүүд, гайхалтай хүсэл тэмүүлэл, маш их бүтээлч сэтгэлгээ болон онцгой инсайт (зөн) болоод оюун ухааны хамгийн гүний программууд Тета долгионы үед бий болдог. Тетагийн дуу хоолой бол Анир чимээгүй байдал гэсэн үг.


"Inсeption" киноны хэсэг
Дельта (0.5-4Hz): Дельта долгион нь хамгийн удаан нь бөгөөд гүн, зүүдгүй нойрны үед үүснэ. Мөн трансцендент бясалгалын үед бий болох ба ухамсар тасархай шинжтэй байдаг. Дельта бол таны ухамсаргүйн вант улс. Энэ бол хамтын ухамсаргүй ба Универсал оюун ухаан руу орох хаалга. Энд авж буй мэдээлэл ухамсрын түвшинд ойлгогдохгүй юм. Дельта нь гүн эмчилгээ, нөхөн сэргээх байдалтай холбоотой. Анагаах үйл явцад гүн нойрны ач холбогдол энд яригддаг.
Дээрх хүснэгтэд ЭЭГ электроэнцефалографийн графикийг харуулсан бөгөөд тархины идэвхжилтийн үндсэн дөрвөн түвшинг харуулсан болно. 

Bottom of Form
Альфа-Тета зааг, 7  8Hz, нь төсөөлөл, оюун ухааныг программчлах болон бүтээлч оюун ухааны тохиромжтой хэлбэлзэл. Энэ бол өөрийн бодит байдлыг ухамсартайгаар бүтээх сэтгэцийн хэлбэр юм. Энэ оюун ухааны давтамжийн үед та өөрийн хүрээлэн буй орчныг ухамсартайгаар тусгах ч таны бие гүн тайвшралд орсон байна. Энэ оюун ухааны түвшинд хүрэхийн тулд эхлээд та яаж амрах вэ гэдэгт суралцах хэрэгтэй. 

Гамма (30-100Hz): Хамгийн сүүлд илрүүлсэн долгионы хэлбэлзэл бол Гамма бөгөөд давтамжийн хувьд хамгийн хурдан, 40Hz –с дээш (зарим судлаачид Бета болон Гамма долгионыг ялгаж чаддаггүй) юм. Энэ долгионы үе дэх ухамсрын байдлын талаар бага судлагдсан байдаг. Судалсан судалгаагаар Гамма долгио­н нь инсайт болон мэдээлэл боловсруулах өндөр түвшинтэй холбоотой гэжээ.



Дүгнэвэл, үндсэн таван тархины долгионы хэлбэлзэл байдаг: Бета (12-30Hz) нь энгийн сэрүүн байдалд бий болдог ба стрессийн үед ихэсдэг; Альфа долгион (7.5-14Hz) нь гүн амралтын үед үүсдэг; Тета (4-7.5Hz) долгион нь бясалгал болон хөнгөн нойрны үед; хамгийн удаан долгион болох Дельта нь гүн зүүдгүй нойр ба трансцендентал бясалгалын үед бий болдог. Хамгийн бага судлагдсан Гамма долгион нь хамгийн хурдан нь бөгөөд гэнэт үүсэх инсайттай холбоотой.
Төсөөллийн тохиромжтой түвшин бол Альфа-Тета зааг 7-8Hz юм. Энэ бол таны далд ухамсар луу орох үүд юм.

Эх сурвалж: www.themindunleashed.org

Б. Тунгалаг