Гэрлэлт ба сэтгэлзүйн шалгуур

Гэрлэлт, гэр бүлийн сэтгэл зүйчдийн судалгаанаас үзэхэд гэрлэлтийг амжилттай байлгахад дараах сэтгэлзүйн “шалгуур”-ууд тавигдана гэж үзжээ.
  • ·         Өөрийн өссөн гэр бүлийн гишүүд, хамаатнуудаасаа тодорхой хэмжээгээр өөрийн үзэл бодлоо тусгаарлах. Гэхдээ энэ нь бүр мөсөн хөндийрнө гэсэн үг биш юм.
  • ·         Хосууд бие биенийхээ бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх. Ингэж чадсанаар хосууд өөрсдийн харилцааг улам дотно болгож, “ижилдэн дасдаг” байна.
  • ·         Тааламжтай сэтгэлд нийцсэн бэлгийн харилцааг бий болгох. Ингэхийн тулд бэлгийн харилцааны үед ажлын байрнаас болон гэр бүлээс болж үүссэн аливаа асуудлыг  шүүн хэлэлцэхгүй байх хэрэгтэй.
  • ·         Хүүхэдтэй хосуудын хувьд дахин гэрлэлтээс хүүхдэд үүсэх дарамт болоод сөрөг хүчин зүйлсийг тооцоолж, үүссэн цочролыг арилгаж, эцэг эхийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох нь чухал.
  • ·         Амьдралд зайлшгүй учрах хямрал, саад бэрхшээлийг хамтдаа сөрж, хамтдаа даван туулах.
  • ·         Тулгарсан бэрхшээлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг эн тэнцүү үүрэх. Гэрлэлтийн үед хосууд хоорондоо үүссэн зөрчилдөөн, үл ойлголцол, уур бухимдлыг хянах нь чухал.
  • ·         Ирээдүйн сайн сайхан амьдралынхаа төлөө үргэлж шинэлэг зүйлс хийж, хошин шогийн мэдрэмжтэй байж байнга хөгжилдөж,  ганцаардсан уйтгарт амьдралаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
  • ·         Гэр бүлийн харилцаанд дэмжлэг хамгийн чухал нь. Гэр бүлийн бусад гишүүдийн бодол санаа, эрх чөлөөт байдал, хэрэгцээ шаардлагыг дэмжиж урамшуулах нь бат бөх гэр бүлийг бий болгох гол хүчин зүйлүүдийн нэг юм.
  • ·         Үргэлж анх дурлаж хайрлаж байгаа мэт романтик зүйлс сэдэж, цаашид хамтдаа туулах бүх цаг үеүдэд бие биенээ эхэлж байсан шигээ гал халуунаар хайрлах нь зүйтэй.

Эх сурвалж:
Америкийн Сэтгэл Судлалын Холбоо
  www.apa.org Judith S. Wallerstein, PhD, The Good Marriage: How and Why Love Lasts.

Л. Сарангэрэл