Уран зохиолын ном тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг
Уншигч та уран зохиолын номонд дуртай юу? Зарим хүмүүс кино үзсэнээс ном унших нь хавьгүй дээр, киноны уран дүрслэлээс илүү төсөөллийн уран сэтгэмжиндээ амьдрах сайхан гэдэг. "Ном бол ертөнцийг харах цонх" ердөө энэ үг номын үнэ цэнийг тодорхой өгүүлнэ. "Бидний хамгийн сайн мэддэг мөртлөө хараахан анзаардаггүй зүйлийг" сэтгэл судлалын шинжлэх ухаан бидэнд илүү хялбар аргаар ойлгуулдаг. Үүнтэй адилаар ном бол оюун ухааныг тэлдэг, өргөн цар хүрээтэй сэтгэхэд дөхөм болдог, уран сэтгэмжийг хөгжүүлдөг, ялангуяа бичгийн чадварт сайжирдаг гэх олон давуу талтай бөгөөд бидний аль хэдийн мэддэг зүйлийг сэтгэл судлалын шинжлэх ухаан системтэйгээр тайлбарласан нэгэн сүүлийн үеийн судалгаа хэвлэгджээ. Ингээд судалгааг танилцуулъя:
Судалгаанд оролцож буй оюутнуудыг есөн өдрийн турш гэртээ харьж оройн цагаар ном уншиж байхыг захижээ. Улмаар тэд өглөө бүр ирж MRI төхөөрөмжөөр тархины бичлэгээ шалгуулдаг байв. Ном уншихаас өмнөх үеийн ба дараа үеийн MRI зургийг харьцуулахад хэл ярианы үйл ажиллагааны хэсгийг хариуцдаг зүүн тал бөмбөлөгт ялгаа байсан гэнэ. Зохиолыг уншиж дууссанаас хойш 5 хоногийн дараа ч гэсэн тэдгээр тархины өөрчлөлтүүд хэвээр байсан бөгөөд судалгааг удирдсан Берн судлаачийн хэлж байгаагаар тархинд хэр удаан нөлөөлж байгааг баттай хэлэх боломжгүй ч бидний хамгийн дуртай зохиол тархины биологийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг гэж үзжээ.
Эх сурвалж:
Эмори их сургууль
http://online.liebertpub.com
Л. Энхтүшиг


0 comments: