Химийн элемент "Цайр" сэтгэлзүйд нөлөөлдөг үү?
Цайр бол химийн элемент бөгөөд атомын дугаар нь 30 юм. Цайрын үүрэг нь өсөлтын дааврыг дэмжих, инсулиныг идэвхжүүлэх, арьсыг нөхөн сэргээдэг гэх мэт маш олон төрлийн биологийн үйл ажиллагааг тэтгэдэг. Цайрыг янз бүрийн хүнсний ногооноос авах боломжтой (Википедиа).

Цайрын найрлага ба сэтгэл гутралын талаарх судалгаа бараг байхгүй шахам учир өнөөдөр эрдэмтэд сэтгэл гутрал нь цусан дахь цайрыг нэмэгдүүлдэг үү эсвэл цусан дахь цайрын бага найрлага нь биднийг сэтгэл гутралд оруулдаг уу гэдгийг ялгаж чадахгүй төвөгтэй байдалд хүргээд байна.
Гэвч хоолны дуршил өөрчлөгдөх нь сэтгэл гутралын үндсэн шинж тэмдэг гэж үздэг тул зарим судлаачид сэтгэл гутралтай хүн цайрын дутагдалд орох боломжтой гэж үзэж байна. Жингээ алдах, анорекси (хооллох сэтгэлзүйн эмгэг), цусан дахь цайрын бага найрлага зэрэг эдгээрийг хооронд нь ангилан ялгах боломжтой аж. Мөн цайрын дутагдалтай амьтдад ч ялгаагүй сэтгэл гутралтын шинжтэй зан байдлыг үзүүлж байсан гэнэ.
Эх сурвалж:
http://alert.psychiatricnews.org/
Л.Энхтүшиг
0 comments: