Фейсбүүк хэрэглэгчдийн сэтгэлзүй

Судлаачид хүний зан чанарыг фейсбүүкийг хэрхэн ашиглаж байгаагаар тодорхойлж болно гэж үзэж байна. Шведийн Салгренски акамеми болон Люнд их сургуулийн судлаачид америкийн 300 гаруй фейсбүүк хэрэглэгчдийн статус бичилт ба тэдний хэрэглэж буй үгсийг тусгай алгоритмын дагуу тодорхойлж судалгаа хийжээ.

Тэдгээр фейсбүүк хэрэглэгчдийг невротик (уур уцаартай), психопат (сэтгэцийн хувьд ялгүй асуудалтай), нарцисистик (өөрийгээ хэт шүтэх), экстроверт (хэт гадагшаа) гэсэн дөрвөн төрлийн бие хүний зан чанар болгон хуваасан байв.

"Тэдний фейсбүүк статуст анализ хийхэд хэрэглэгчид маань психопат (сэтгэцийн хувьд ялгүй асуудалтай), нарцисистик (өөрийгөө хэт шүтэх) гэсэн хоёр төрлийн зан чанартай нь батлагдсан" судалгааны удирдагч Данило Гарсиа

Ер нь бие хүний хувьд тааруу зан чанартай хүмүүс "порнографи, завхай явдал, аллага, яргалал зэрэг  сөрөг сэтгэл хөдөлгөсөн болон илүүц зүйлсийн талаар пост хийдэг. "

Харин олон найзуудтай хэрэглэгчид аливаа зугаа цэнгэл болон хүмүүсийн тухай аль эсвэл секс, цус нөжтэй зүйлсийн тухай огтхон ч санаа зовох зүйлгүй бичдэг.

Мөн Гарсиа "Би" гэдэг түлхүүр үгийг ажигласан байна. Түүний судалснаар даруухан, шударга хүмүүс тус үгийг их хэрэглэдэг гэнэ.

Эх сурвалж:
www.news.com.au/technology

Л. Энхтүшиг