Эрэгтэй, эмэгтэй тархи ялгаатай юу?

Судлаачид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын сэтгэлзүйн, жендерийн ялгааг тодорхойлох үүднээс асар олон судалгаа явуулсан байдаг. Зарим нь жендерийн ялгааг нийгмийн явцад олж авдаг гэдэг бол нөгөө хэсэг нь угаасаа эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүй гэж тусад нь ялгаж үзэх боломжгүй, хэрэв ялгааг олж харвал энэ зүгээр л хүмүүсийн хүлээлт аль эсвэл нийгмийн тогтсон хандлагатай холбоотой гэж үзэх жишээтэй. Тухайлбал, эрэгтэй хүүхэд машинаар, эмэгтэй хүүхэд хүүхэлдэйгээр тоглодог гэвэл эргээд биднийг тогтсон хандлагад оруулж буй хэрэг гэж үздэг.

Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг биологийн талаас, ялангуяа тархины үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой туршилтыг судлаачид явуулсан байна (2013). Судалгаанд нийт 949 залуус оролцсон бөгөөд судлаачид тархины үйл ажиллагааны бүтцийн тархалтыг тодорхойлдог тусгай хэрэгслийг ашиглажээ.

Судлаачид 428 эрэгтэй судалгаанд оролцогчдын тархины үйл ажиллагааг хянаж үзэхэд эрэгтэйчүүд тархиныхаа урд ба арын хэсгийн хооронд түлхүү ашигласан байгааг тогтоожээ. Судлаачид үүнийг тайлбарлахдаа үйлдлийг хүртэж мэдрэхтэй холбоотой тархины урд ба арын хэсгийг эрэгтэйчүүд түлхүү ашиглаж байна, иймд тэдний орон зайн ба хөдөлгөөний ур чадвар эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг гэж үзжээ.

Мөн эсрэгээрээ эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагааг ажиглахад тэдний тархины хоёр тал бөмбөлөгийн хоорондын харилцсан байдал илүү их байгааг олж тогтоосон байна. Тархины эл хэсгийг ашиглах нь ой тогтоолтын чадвартай сайн байгааг илтгэх бөгөөд судлаачдын үзсэнээр хэрэв ийм үйл ажиллагаатай бол аливаад анализ хийх хандлагатай гэжээ.

Судалгаанд оролцогчдын тархины үйл ажиллагааны тархалтыг доорх зургаар харуулсан байна:
Дээд талын зураг нь эрэгтэй, доод талын зураг нь эмэгтэй тархи

  Эх сурвалж:
www.spring.org.uk

Л.Энхтүшиг