Эмпатийг хэмжих тест



Эмпати нь бусдын сэтгэлийн хөдөлгөөн эсвэл бусдад тохиолдсон үйл явдлыг өөрт тохиосон шигээр хүлээж, мэдрэх тэрхүү түвшнийг тодорхойлно.
Өгөгдсөн 12 шалгуурын дагуу бие биенээ тодорхойлж үзээрэй. Шалгуур  бүрд  доорх 7 янзын хариулт өгөгдөнө.
7 оноо – Бүрэн санал нийлж байна.
6 оноо – Санал нийлж байна.
5 оноо – Үгүй гэхээсээ илүү санал нийлж байна.
4 оноо – Тодорхойлж хэлэхэд хэцүү байна.
3 оноо – Тийм гэхээсээ илүү санал нийлэхгүй байна.
2 оноо – Санал нийлэхгүй байна.
1 оноо – Огтхон ч санал нийлэхгүй байна.

Шалгуур тус бүрийн хувьд нэг л хариултыг сонгож болох бөгөөд та бүхнийг   анхааралтай байхыг хүсье. Ямар нэг шалгуурыг орхихгүй байхыг анхааруулья.

1.      Найз нөхдөөс нь хэн нэгэнд азгүй явдал тохиолдолд үргэлж дэмжиж,  зоригжуулдаг.
2.      Эсрэг  хүн нь хичнээн нуухыг оролдовч сэтгэл санааны байдлыг мэдэрч  чаддаг.
3.      Бүх  нийтийг хамарсан ямар нэг үйл явдал болоход хэзээд ч сэтгэл хөдлөлгүй  үлддэггүй.
4.      Найз нөхөдтэйгээ ярилцах үедээ эсрэг хүнээ эвгүй  байдалд оруулахаас зайлсхийдэг.
5.      Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусдыг хохироохооргүй арга барил сонгодог.
6.      Өөрийнх нь хажууд хэн нэгнийг гомдоох зүйл гарсан үед сэтгэл нь зовиурладаг.
7.      Хоорондын харилцаа нь нэг их сайнгүй хүмүүс ч хэрэгтэй үед түүний  тусламж дэмжлэгт та найддаг.
8.      Асуудалд хурцаар шүүмжлэлтэй ханддаг ч харилцан ярилцагч буюу хамтрагчаа гомдоохгүйг эрмэлздэг.
9.      Хүнд бэрх цагт зөвлөлгөө авах, санаа бодлоо түүнтэй хуваалцахыг хүсдэг.
10.   Найз нөхдийнх нь амьдралд гарсан сайн сайхан учрал, үйл явдалд үнэн сэтгэлээсээ баярладаг.
11.   Хэдийгээр өөрийнх нь хувьд таагүй зүйл тохиолдсон ч бусдын асуудалд санаа тавьж чаддаг.
12.  Тухайн үед үүссэн нөхцөл байдал болон үзэл бодолтой санаа нийлэхгүй байвал цаашид асуудлыг ашиггүй хэрүүл болгон хувиргадаггүй .

Үр дүнг хэрхэн боловсруулах талаар:
Гарсан тооны нийлбэрүүдийг нэмэхэд 36 ба түүнээс доош бол хүний сэтгэл хөдлөлийн байдлыг ямар ч өөрчлөлтгүйгээр хүлээн авдаг, 37-62 бол нөгөө хүнийгээ ойлгоод зогсохгүй хуваалцдаг, 63 буюу түүнээс дээш бол адилсалт буюу яг нөгөө хүн шигээ мэдэрч ойлгодог хүн гэж ангилаж болно.



Т.П. Гаврилова, Ph.D
Москва хотын сэтгэл судлал
сурган хүмүүжүүлэх ухааны
сургуулийн проф. 
Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2011/1