Сэтгэл зүйн үйлчилгээний тухай хууль, эрх зүй


1.   ОРОС
1.1   Одоо мөрдөгдөж байгаа хууль:
a) “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж ба тусламж авч буй иргэдийн эрхийг баталгаажуулах” тухай  Оросын Холбооны Улсын Хууль.
-       1992 онд анх мөрдөгдөж эхэлсэн.
-       2004 онд сүүлийн байдлаар шинэчлэгдсэн.
-       Тусламжийн төлбөрийн тухай уг хуульд дурдахдаа засгийн газар болон орон нутгийн захиргаанаас хангана гэсэн байна. Тодорхой үнэн дүн тусгагдаагүй.
-       Сурвалж нэр: Закон Российской Федерации «О психиатрической помощи и гарантиях прав граждан при ее оказании»1992 года N 3185-1 (в ред. Федеральных законовот 21.07.1998 N 117-ФЗ,от 25.07.2002 N 116-ФЗ, от 10.01.2003 N 15-ФЗ, от 29.06.2004 N 58-ФЗ, от 22.08.2004 N 122-ФЗ).
b)   “Москва хот дахь иргэдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламжийн тухай” Хууль.
-       2009 оны 10 сарын 7-с хэрэгжиж эхэлсэн.
-  Тусламжийн төлбөрийн тухай уг хуульд нийслэлийн захиргаанаас хангана гэсэн байна. Тодорхой үнэн дүн тусгагдаагүй.
-       Сурвалж нэр: Закон “ О психологической помощи населению в городе Москве”
1.2   Хүлээгдэж байгаа хууль:
a)    “Оросын Холбооны Улс дахь Сэтгэл зүйн үйлчилгээний тухай” Холбооны хуулийн төсөл”.
-       Зөвшөөрөгдсөн тохиолдолд хэрэгжиж эхлэх хугацаа 2014 оны 1 сарын 1.
-  Сурвалж нэр: Проект Федерального Закона «О психологической помощи населению в Российской Федерации».
2.   СОЛОНГОС
-       Солонгосын засгийн газраас эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 6%-ийг сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулдаг. Үүний  31% - ийг сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэцийн эмнэлгүүдэд зарцуулдаг.
-    Нийт хүн амын 4% сэтгэцэт нөлөөт эм бэлдмэл хэрэглэх боломжтой. Солиорлын эсрэг эмчилгээний төлбөр 8071 вон, сэтгэл гутралын эсрэг эмчилгээний төлбөр 8020 вон бөгөөд эдгээр нь өдрийн цалингийн 29% - тай тэнцэнэ.
-       Өдрийн дундаж цалин 27840 вон байдаг. Сэтгэцийн бүх эмгэг, өвчнүүдийн төлбөр нийгмийн даатгалд тусгагддаг.
 3.   ЯПОН
-       Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хууль тогтоомж байхгүй.
-       Сэтгэл судлаачид нь хүлээн зөвшөөрөгдөх хууль тогтоомж байдаггүй, их сургууль нь клиник сэтгэл судлаачиддаа ажиллах эрхийг нь өгдөг ч лиценз олгогдоггүй.
4.   ЧЕХ
-       Сэтгэцийн эмч нар даатгалынхаа хуулиар Европын холбооны журам, DSM-ангилалын өвчлөл тус бүрт оноогдсон төлбөрийг эмчилгээний төлбөр болгон засгийн газраасаа авдаг.
-       Сэтгэл зүйчид нь 2 хэлбэрээр төлбөрөө авч болдог. Нэг бол үйлчлүүлэгчээсээ төлбөрөө авна. Эсвэл даатгалтай гэрээ хийсэн /эмнэлэг, сургууль, асрамжийн газар, шорон гэх мэт газруудтай хамтарсан тохиолдолд/ сэтгэл зүйчид даатгалаас төлбөр авна.
5.   ТУРК
-    Туркийн нийт хүн амийн 18% амьдралдаа хамгийн багадаа 1 удаа сэгтгэцийн ямар нэг өвчинтэй тулгардаг. Туркийн засгийн газар, сэтгэл зүйн эрүүл мэндийг нэмэгдүүлэх ихэнх үйл ажиллагаагаа улсын сэтгэцийн эмнэлэгүүдээр дамжуулж явуулдаг.
-       Иймээс туркийн засгийн газар сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зорилтууддаа 2011 онд дараах зүйлүүдийг тусгасан болно. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээг явуулах, сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулж  буй хөрөнгийг ихэсгэх, сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний чанарыг сайжруулах гэх мэт үйл ажиллагаануудыг эрчимтэй явуулж эхэлсэн болно.
 6.   АМЕРИК\\
Америкийн нэгдсэн улсад сэтгэцийн өвчлөл нийт насанд хүрэгчдийн 25%ийг эзэлдэг  ба америкийн засгийн газар энэхүү асуудал дээр сүүлийн жилүүдэд илүү анхаарч эхлэсэн.
 2008 онд засгийн газраас “Сэтгэцийн эрүүл мэндийн болон донтолтын эмчилгээний тэгш эрх” гэсэн нэртэй хууль батлагдсан ба энэхүү хуульд сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн даатгал нийгмийн зүгээс адил хэмжээтэй төлөгднө гэж заагдсан болно.
 Мэдээлэл өгсөн сэтгэл судлаачид: Ц.Энхжаргал, П.Баттүвшин, Л.Энхтүшиг, н.Очгэрэл, Т.Уянга
Жич: та өөр бусад орны талаар бичиж оруулж болно. 
Монгол улсын СЭМТХуулийн "тухай дах миний хувь хүний" товч сэтгэгдэл: 
1. Сэтгэл судлаачийн ажиллах эрх зүйн орчны талаар бүрхэг, авч үзсэн ч юм шиг үзээгүй ч юм шиг, өөрөөр хэлбэл нэг товч тодорхойлолттой. 
2. Сэтгэцийн урьдчилан сэргийлэх ажлын тухай хэн, юуг, яаж хийх талаар юу ч тусгаагүй, 
3. Өвчилсөн хойно нь буюу борооны дараа цуваа хэрхэн нөмрөх үү гэдэг дээр илүү төвлөрсөн, 
4. Хүндээ, хүний сэтгэл зүйд анхаараагүй, архагшисан хойно нь эмээр эмчлэх, хэвтүүлэх, торгоох талаар илүү тусгасан, 
5. Сэтгэл зүйн хувийн төвүүд сэтгэцийн эмнэлэгтэйгээ, улсаас баримталж байгаа бодлоготойгоо хэрхэн уялдах талаар дурдах нь битгий хэл санаа ч гаргаагүй, 
6. Мэргэжлийн хүмүүсээс санаа сэтгэгдэл хангалттай аваагүй, ажлын хэсэгт сэтгэцийн эмч нар түлхүү орсноос хэтэрхий нэг талыг барьсан хууль болсон. 
Монгол улс маань хүндээ биш малдаа их анхаардаг нь энэхүү хуулийн олон заалтаас үнэртэх болно. Гэвч сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж бид энэ "замарсан байдлаа" зөвхөн "Шар хадны эмнэлгээр", "лам", "бөөгөөр", "мухар хар сүсгээр" дийлэхээ байсан нь нийгмийн бүхий л түвшингийн амьдралаас харагдаж байна. 
Иймээс: өргөн барих гэж буй хуулийн зүйл, заалтууд дээр мэргэжлийн хүмүүс санал сэтгэгдлээ өргөж хүчтэй байхгүй бол "мэргэжлийн тусламж, үйлчилгээнээс" илүү "мэргэжлийн бус үйлчилгээ, бизнес" цэцэглэж байна. 
Манай байгууллагын тухайд энэхүү хуулийг өргөн баригдахаас өмнө ЭМСай Ламбаатай уулзаж санал сэтгэгдэлээ бичгээр болон уулзаж илэрхийлж байсан. Үүний үр дүнд хуулинд сэтгэл судлаач гэж хэн бэ гэсэн нэг л тодорхойлолттой үлдсэн билээ. Чамлахаар чанга атга гэдэг. Гэвч энэ хуулийн дагуу хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална гэвэл ҮЛГЭР болох биз. 
Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг
Эх сурвалж:
http://uugantsetseg.blog.banjig.net/post.php?post_id=125791