Хүний тархины хэмжээ

Тархийг биеийн хэмжээтэй харьцуулбал хүний тархи нь бусад ямар ч амьтдаас хамгийн том хэмжээтэй нь болдог. Тархины хэмжээ томрох нь "ухаалаг" үйлдэл хийх, суралцах боломжийг олгодог билээ. Иймд тархины хэмжээний талаар бяцхан мэдээлэл хүргэе:
  • Насанд хүрсэн хүний тархи 1300-1400 грамм жинтэй. Ойролцоогоор 3 паунд гэсэн үг.
  • Тархи нь дунджаар 15 см урттай байдаг.
  • Нярай хүүхдийн тархи 350-400 грамм жинтэй.
  • Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхээс ойролцоогоор 100 грамм илүү том хэмжээтэй байх хандлагатай. 
  • Эмэгтэй хүний тархины духны дэлбэн хэсэг нь эрэгтэйчүүдийнхээс том байх хандлагатай. Энэ нь асуудлыг шийдвэрлэх, сэтгэл хөдлөлийг зохицуулдаг тархины хэсэг юм.
  • Эрэгтэй хүний тархины зулайн дэлбэн хэсэг (орон зайн мэдрэмжийг хүртэх хэсэг) ба амигдала (нийгэм ба бэлгийн зан үйлийг хариуцсан хэсэг) нь эмэгтэйчүүдийнхээс том хэмжээтэй байх хандлагатай.
  • Судлаачдын олж тогтоосноор хүний тархинд ойролцоогоор 100 тэрбум мэдрэлийн эсүүд байдаг гэж үздэг.
  • Хүмүүсийн тархины хэмжээ харилцан адилгүй. Зарим нь жижиг бол нөгөө нь том тархитай байдаг. Гэхдээ тархины хэмжээ нь хүний зан төлөв, өвчнүүдтэй холбоотой. Жишээ нь, аутизмтай хүүхдийн тархи нь хэвийн хүүхдийн тархинаас том хэмжээтэй байдаг.
Эх сурвалж: www.psychology.about.com

Л.Энхтүшиг