Сонирхолтой Сэтгэл Судлал номын тухай
"Зохиолч барууны эрдэмтдийн судалгааны үр дүн, эх зохиол, бүтээсэн зүйлсээс түүвэрлэн авч эвлүүлж, мөн орчуулан бичсэн энэхүү номондоо сэтгэл судлалын шинжлэх ухааны практикт тулгамдаж буй асуудлуудыг соргогоор олж харж тусгасан төдийгүй зохиолчийн судалгаа шинжилгээний ажлын туршлагатай нь харьцуулбал бага биш зүйлийг хийсэн байгаа нь эл номноос харагдах биз ээ. Энэхүү ном нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хэрэглээгээр хязгаарлагдаагүй, олон нийтэд зориулагдсан, хялбаршуулсан үг хэллэгтэй юм. Хэл найруулгын хувьд ч сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн оюутан, мастер, докторантуудад төдийгүй эгэл жирийн уншигчдад зориулагдсан, энгийн ойлгомжтой ном юм. Иймд уншигч та сэтгэл судлалын шинжлэх ухааны төвөгтэй ойлголтууд, онолууд, үзэл баримтлалуудын талаар төвөггүй уншиж танилцахын зэрэгцээ өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой. Зохиолчийн тухайд хэдий сэтгэл судлалын шинжлэх ухааны захаас дөнгөж барьж буй боловч багагүй зүйлийг хийж амжуулж буйд багшийн зүгээс бахархаж, баярлаж буй. Мөн түүнийг төгс төгөлдөр дуусгавар болсон утга агуулга бүхий ном бичсэн гэж хэдийгээр хэлэхгүй ч зохиогч эл номондоо шинэлэг өнгө аяс оруулж, уламжлалт бичвэрийн арга хэлбэрийг эвдэх, бусдад ямар нэгэн зүйлийг бодогдуулах, хүн өөрийгөө хэрхэн танин мэдэх, ямар өнцгөөс асуудалд хандах, мөн түүнчлэн ямар нэгэн эрдэмтэн судлаачийн хийсэн зүйлийг хуулбарлах бус, харин хэлэх гэсэн санаа бодлоо сонирхол татахуйц байдлаар хүргэх гэсэн оролдлогыг үнэлэх хэрэгтэй."
Сонирхолтой Сэтгэл Судлал номын редактор, доктор Ш.Эрдэнэчимэг
Та энэхүү номыг файл хэлбэрээр худалдан авч гар утас, таблет гэх андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр ашиглан уншиж болно. Та доорх линкээр орж хэрхэн файл хэлбэрээр татан авахыг харна уу.
Номонд багтсан агуулгууд:
- Агуулга
Өмнөтгөл
I бүлэг
- Сэтгэл судлалын үндэс
- Сэтгэл судлал гэж юу вэ?
- Сэтгэл судлалын зорилго
- Сэтгэл судлаачдын академик карьер
- Сэтгэл судлаач ба сэтгэцийн эмч юугаараа ялгаатай вэ?
- Сэтгэл судлаачид эмийн жор бичих эрхтэй юу?
- Сэтгэл судлалын түүх
- Сэтгэл судлалын хандлагууд
- Сэтгэл судлал дэд салбарууд
II бүлэг
- Зан үйлийн биологи үндэс
- Сэтгэцбиологи гэж юу вэ?
- Нейрон буюу мэдрэлийн эс
III бүлэг
Хүний хөгжил
- Хөгжил гэж юу вэ?
- Ургийн хөгжийн үе шатууд
- Хүйс тодрох нь
- Хүйсийн үүргийн хөгжил
- Хүүхдийн мэдрэхүйн хөгжил
- Бие хүний хөгжил
- Аттачмент буюу ээнэгшил
- Л.Кольбергийн ёс суртхууны хөгжил
- Танин мэдэхүйн хөгжлийн Ж.Пиажегийн онол
- Хүний хөгжлийн Э.Эриксоны онол
- Өтлөх үеийн сэтгэл зүй
IV бүлэг
Нойр ба ухамсар
- Ухамсарын байдал гэж юу вэ?
- Нойр
- Зүүд
- Ховс
- Бясалгал
V бүлэг
Ой тогтоолт
- Ой тогтоолт ба Г.Эббингаузын туршилт
- Ой тогтоолтын мөн чанар
VI бүлэг
Хэл яриа ба оюун ухаан
- Л.Терман ба танин мэдэхүйн онол хөгжил
- Танин мэдэхүй
- Хэл яриа
- Хэл ярианы хөгжлийн онолууд
- Хүүхдийн хэл ярианы хөгжил
- Хэл яриа ба сэтгэхүй
- Ойлголтод суралцах
- Хэл ярианы талаарх туршилтууд
- Оюун ухааны тухай онолууд
- IQ ба генетик хамаарал
- Оюун ухааны хомсдол
VII бүлэг
Сэдэл ба хэрэгцээ
- Сэдэл гэж юу вэ?
- Инстинкт хандлага
- Өдөөгчийн хандлага
- Удирдан чиглүүлэх хандлага
- Шатлалын хандлага
- Этологийн хандлага
- Социобиологийн хандлага
- Гадаад ба дотоод сэдэл
- Дотоод сэдлийг хөгжүүлэх нь
- Бүтээлч ба ухаалаг үйл ажиллагаа
- Амжилтын хэрэгцээ ба нийгмээс суралцдаг хэрэгцээ
- Хооллох эмгэг
VIII бүлэг
Сэтгэл хөдлөл
- Полиграффын төхөөрөмж
- Сэтгэл хөдлөл гэж юу вэ?
- Сэтгэл хөдлөлийн ангилал
- Сэтгэл хөдлөлийн онолууд
- Сэтгэл хөдлөлийн хөгжил
- Вербаль бус харилцаа
- Нүүрний хувирал
- Нүдний ширтэлт
- Амиа хорлолт
IX бүлэг
Бие хүний сэтгэл судлал ба эмгэг өвчнүүд
- Зан чанар гэж юу вэ?
- Психоаналитик онолууд
- Хүмүүнлэгийн онолууд
- Р.Кеттелийн хүчин зүйлийн онол
- Х.Айзенкийн бие хүний онцлог шинжийн загвар
- Ж.Роттерийн локус контролын онол
- Шизофрени
- Хүртэхүйн эмгэг
- Паранойд эмгэг
- ADHD эмгэг
- Аутизм эмгэг
- Дауны хам шинж
- Бэлгийн амьдралын эмгэг
X бүлэг
Эрүүл мэндийн сэтгэл судлал ба Сэтгэл засал
- Эрүүл мэндийн сэтгэл судлал гэж юу вэ?
- Стрессийн шалтгаан
- Үндсэн шалтгаан
- Сэтгэл зүйн зохицуулалт
- А төрлийн зан байдал
- Хамгаалах механизм
- Сэтгэцийн эмгэг судлалын түүх
- Психоанализ сэтгэл засал
- Гештальт сэтгэл засал
- Хүн төвт сэтгэл засал
- Сөрөг нөхцөлдүүлгийн сэтгэл засал
- ABC танин мэдэхүйн сэтгэл засал
ХI бүлэг
Нийгмийн сэтгэл судлал
- Ф.Зимбардогий удирдсан Стэнфорд хорих газрын туршилт
- Нийгмийн сэтгэл судлал
- Нийгмийн сэтгэл судлалын онолууд
- Бүлгийн нөлөө
- Манлайлагч
- Альтруизм
- Нийгмийн танин мэдэхүй
- Түрэмгийллийн онолууд
XII бүлэг
Сэтгэл судлалын салбарууд
- Биологийн сэтгэл судлал
- Боловсролын сэтгэл судлал
- Сургуулийн сэтгэл судлал
- Клиник сэтгэл судлал
- Улс төрийн сэтгэл судлал
- Хувьслын буюу түүхэн сэтгэл судлал
- Хүүхдийн сэтгэл судлал
- Өнгөний сэтгэл судлал
- Пара сэтгэл судлал
- Практик сэтгэл судлал
- Хэрэглэгчийн сэтгэл судлал
- Хуулийн сэтгэл судлал
- Үйлдвэр ба байгууллагын сэтгэл судлал
- Боловсон хүчний сэтгэл судлал
- Орчны сэтгэл судлал
XIII бүлэг
Сэтгэл судлаачдын намтар
- Абрахам Маслоу
- Альберт Бандура
- Альфред Адлер
- Альфред Бине
- Фрэнсис Сесил Сюм
- Б.Ф.Скиннер
- Виктор Франкл
- Ханс Селье
- Герман Эббингауз
- Гордон Оллпорт
- Жон Б. Ватсон
- Жан Пиаже
- Жан Шарко
- Виллиам Жеймс
- Иван Павлов
- Карен Хорни
- Карл Рожерс
- Карл Юнг
- Рэймонд Кеттел
- Курт Левин
- Роберт Штернерг
- Соломон Аш
- Стэнли Милграм
- Эрик Фромм
- Эрик Эриксон
- Йозеф Брейер
- Анна Фрейд
- Вилгельм Вундт
- Ибн Сина
XIV бүлэг
Та үүнийг мэдэх үү?
- АНУ-ын сэтгэл судлалын холбооны сэтгэл судлаачдын ёс зүй
- Амьтад дээр хийх судалгааны ёс зүйн стандарт
- Сэтгэл судлалын шилдэг 10 их, дээд сургуулиуд
- АНУ-ын сэтгэл судлалын холбооны салбарууд
- APA хэв маяг гэж юу вэ?
- DSM ангилал гэж юу вэ?
XV бүлэг
Нэр томъёоны тайлбар толь
0 comments: