Сэтгэл судлалд суралцах ашиг тус
Сэтгэл судлал бол дэлхий нийтэд түгсэн мэргэжил бөгөөд энэ салбарт суралцаж буй, төгссөн хэн боловч төрөл бүрийн ажлын байр нээлттэй байдаг. Хэрэв өөрөө сурч чадсан бол шүү дээ.
1. Сэтгэл судлалын мэргэжил бол таныг ямар ч төрлийн ажлын байранд мэргэжлийн ур чадвараа гаргах боломжийг олгодог. Төгсөгчдөд төрөл бүрийн ажлын байр нээлттэй. Суралцагчид сурч буй хугацаандаа клиник, спортын, боловсролын сэтгэл судлал гэх мэт янз бүрийн чиглэлүүдээр мэргэшиж ирээдүйн ажлын байрныхаа чиг баримжааг олох боломжтой.
2. Сэтгэл судлал бол та өөрийгөө болон бусдыг ойлгох түвшинд хүргэнэ. Хүмүүс яагаад бурхан шүтдэг вэ, бид яагаад ижилхэн хувцас өмсдөг вэ, тэр залуу яагаад үргэлж бухимддаг вэ зэрэг янз бүрийн асуултуудад хариулж чаддаг болно.
3. Сэтгэл судлалын мэргэжлийн ирээдүй гэрэл гэгээтэй байна. АНУ-д 2018 он гэхэд сэтгэл судлаачдын ажлын байр 12% нэмэгдэнэ гэж зарласан. Монголд ч ялгаагүй сэтгэл судлаачдын эрэлт хэрэгцээ нэмэгдэх болно.
4. Сэтгэл судлалын мэргэжил бол өөрөө хөгжилтэй, ашигтай хийгээд чадвар шаардсан байдаг. Та бусдад зөвлөх дуртай бол эсвэл янз бүрийн асуудлыг шийдэх сонирхолтой бол энэ мэргэжил танд тохирно. Мөн сэтгэл судлаачдын нэг хэсэг нь хүний өдөр тутмын асуудалд зөвлөгөө өгч, сэтгэл хөдлөлийг нь зохицуулахыг хичээдэг бол нөгөө хэсэг нь хүний оюун ухаан ба үйлийн учир шалтгааныг шинжлэх ухаанч байр сууринаас эрж судалдаг.
5. Судалгааны арга барилд суралцана. Сэтгэл судлалын оюутнууд цаг үргэлж судалгааны арга зүйн ба статистикын талаар судалдаг. Хожим ажлын байранд судалгааны арга зүйн мэдлэг тус болдог.
6. Сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй байхад бусад мэргэжлүүдтэй хослоход их тохиромжтой. Жишээ нь, сэтгэл судлалын бакалаврын оюутнууд төгсөөд энэ чиглэлээр дахин суралцдаг бол бусад нь нийгмийн ажил, хуульч гэх мэт төрөл бүрийн салбарт суралцдаг.
7. Дуртай зүйлээ давуу тал болгон ашигладаг. Тухайлбал, та спорт эсвэл биеийн идэвхи шаардсан зүйлд дуртай бол үүнийгээ спортын сэтгэл судлалтай холбож суралцах боломжтой. Эсвэл хүүхдүүдтэй хамт ажиллахыг хүсвэл хөгжлийн сэтгэл судлаач болох нь зүйтэй байдаг.
8. Сэтгэл судлал бол өөрөө сонирхолтой. Та энэ чиглэлээр суралцдаг бол бүхэл улирлын турш сэтгэл судлалын тухай сонирхолтой хичээл судалж, ном уншиж, судалгаа явуулах болно. Иймд та сайн суралцагч байж чадна.
Эх сурвалж: www.psychology.about.com
Сэтгэл судлаач Л.Энхтүшиг
0 comments: