ТАТ аргыг хэрэглэх процедур

Цаг төлөвлөлт. Туршигдагчид эхний зургийг харуулах үеэс эхлэн цагийг хэмжиж эхлэнэ. Мөн туршигдагч өөрийнхөө түүхийг ярьж эхлэх үед цаг хэмжилтийг зогсооно. Эргэлзэж буй хэсэг, эсвэл удаан хугацааг завсарлага авч буй хэсгийг мөн адил тэмдэглэгээ хийх нь чухал байдаг. Эдгээр нь зөрчил болон түгшүүрт нэрвэгдсэн баримтын эсрэг тэмцэж байгаагийн илрэл юм.
Бичлэг хийх. Туршигдагчийн бүхий л хариултуудыг дуу хураагуур, болон бичлэгээр баталгаажуулж авах нь зүйтэй болдог. Мөн үүний хажуугаар туршигдагчийн дуу алдалт, ээрэх (хэл хальтрах), гацалт, нүүр царай нь улайх, ярихад төвөг учир буй байдлын түвшин, дуу хоолойны өөрчлөлт зэрэг үзэгдлүүдэд зан үйлийн ажиглалт хийх хэрэгтэй. Түүнчлэн дуу хураагуур ашиглах, бичлэг хийхийн гол зорилго нь зөвхөн аман ярианы түүхийг дахин сонсох, хуулбарлах биш, харин туршигдагч зурагтайгаа хэрхэн харилцан үйлчилцэлж буйг оношилж болдог.
Асуулт ба лавлан шинжилгээ. Хэрэв туршигдагч ярьж буй түүхэндээ хайхрамжгүй хандах, алгасах буюу тухайн үйл явдал ба үр дүнгийн талаар хангалтгүй ярьсан бол судлаач нэмэлт асуулт тавих хэрэгтэй. Тухайлбал юу үүнийг ийм зүйлд хүргэв?”, энэ үйл явдал хэрхэн төгсөж байна вэ?” гэх мэтээр асууж болдог. Гэхдээ түүхийг тодорхой болгох гэсэн эдгээр асуултууд нь судлаачийн хувийн хариу үйлдэл эсвэл түүхийг ялгах, хазайлт өгөхөд нь ямар нэг байдлар нөлөөлөхгүй байх ёстой. Мөн илүү детайлчилсан асуултыг бүх картуудыг яриулсны дараа, эсвэл карт бүрийн төгсгөлийн дараа лавладаг. Харин Мюррейгийн санал болгосоноор бүх картуудын дараа тодруулах асуултуудаа тавьдаг гэжээ. Тодруулах асуултын жишиг нь дараах байдлаар байж болно: “Энэ түүхийн талаар та юу гэж бодож байна вэ?”, “Энэхүү ярьсан түүхэнд таны найзууд, танилын хүрээний хүмүүс дурьдагдсан уу?” Тодруулах асуулт нь хэт хүчилсэн байж болохгүй. Энэ нь туршигдагч хүнд сэтгэл зүйн хамгаалалт үүсгэх аюултай байдаг. Ерөнхийдөө асуулт ба нэмэлт лавлан шинжилгээний гол зорилго нь туршигдагчийн фантаз баримтыг чөлөөтэй бөгөөд төвөг бэрхшээлгүй илэрхийлүүлэх боломжийг олгох байдаг.
Үзүүлэх дараалал. Картууд нь өөрөө тодорхой дарааллын системтэй байдаг. Гэхдээ судлаач туршигдагчийн тодорхой асуудлуудад тохирсон картыг ашиглах зарим талаараа үр ашигтай байдаг. Жишээ нь, хэрэв клиник сэтгэл судлаач гэр бүлийн асуудалтай эрэгтэй үйлчлүүлэгчийг оношилох гэж байгаа бол түүнд эгчтэй, найз охинтой, эхнэртэй цувралуудыг хавсаргаж болдог.

 Сэтгэл судлаач Л.Энхтүшиг