Жендерийн дүрийн зөрчил

Эрчүүдийн жендерийн дүртэй холбоотой тодорхой сөрөг үр дагавар ямагт байдаг. Түүний нэг жишээ нь ихэнх эрчүүд өөрсдийн сэтгэл хөдлөлөө хязгаарлаж нуудаг явдал юм. Энэ нь магадгүй тэдэнд хэцүүхэн нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах арга ч байж болох гэвч нөгөө талаас харилцаанд сэтгэлээсээ харьцах чадваргүй болгодог нь сул тал болно. 
O’Neil  \2008\ жендерийн дүрийн зөрчилийг задлан авч үзсэн байдаг.
А. Эрчүүдийн GRC\gender role conflict\. Сөрөг сэтгэл хөдлөл болон эр хүний нэр хүндээ алдахвий гэсэн бодлууд, жендерийн зөрчил зэргийг нууцлах явдал.
Б. GRC -ээ бусдад илэрхийлэх. Өөрийгөө барих, бусадтай зөрчилдөх зэрэг жендерийн асуудлаа илэрхийлэх.
В. Бусдаас GRC-г суралцах. Эрчүүдийн өөрсдийн жендерийн зөрчлийн туршлага болон бусдын туршлага нийлж үр дүнд нь хувь хүний сэтгэл хөдлөлөө хязгаарлах, дүрийн зөрчлийн хэм хэмжээ бий болно.
Г. Дүрийн шилжилтийн GRC. Энэ нь амьдралын эерэг өөрчлөлт эсвэл GRC-н нөлөөллөөр өөрийн тодорхойлсон жендерийн дүр нь өөрчлөгдөх үйл явц юм.
O’Neil \2008\ мөн жендерийн дүрийн уналт , хязгаарлалт болон зөрчлийг тодорхойлон гаргасан.
Жендерийн дүрийн уналт гэдэг нь эршүүд шинжийн үзэл суртал, жендерийн дүрийн тогтсон хандлагад нийцэх эсвэл үл нийцэх тохиолдолд өөрөөс нь эсвэл бусдаас ирж буй сөрөг шүүмж юм.
Жендерийн хязгаарлал нь өөрийгөө эсвэл хэн нэгнийг эршүүд шинжийн хэм хэмжээнд тааруулан хязгаарлах үед бий болдог. Хязгаарлалтын үр дүнд хүмүүс зан үйлдээ хяналт тавьж, хувийн чадвараа барьж эрх чөлөөгөө бууруулдаг.
Эршүүд шинжийн хэм хэмжээнд таарах эсвэл үл нийцэх үед жендерийн зөрчилбий болох бөгөөд өөртөө болон бусдад хор хөнөөлтэй байдаг. Хязгаарлалт нь бусдыг гадуурхах доромжлох явдлыг мөн сэтгэл зүйн болон физиологийн өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй.
Ерөнхийдөө GRC-н судалгаанууд нь  сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, харилцааны асуудал  өөртөө итгэх итгэл буурах болон бусад томоохон сэтгэл зүйн асуудлуудтай жендерийн зөрчил холбогддог гэдгийг харуулж байгаа юм.


Эх сурвалж: www.psychologyofmen.org                                                              

  Б.Ганзул