Жендерийн дүр

Эрэгтэй, эршүүд гэвэл таны толгойд ямар төсөөлөл бууж байна. Тиймээ мэдээж өндөр, хүчтэй, тэргүүлэгч, түрэмгий зэрэг маш олон шинж чанар бодогдож байгаа биз. Энэ бол жендерийн дүр юм. Жендер нь зан үйл, өөрийгөө илэрхийлэх байдал болон биологийн хувьд бие хүн болсон байх зэргээр тодорхойлогддог. Зан үйлийн хэм хэмжээнд зарим эрдэмтдийн нэрлэж ирсэнчлэн “эршүүд шинжийн дүрэм”, “эршүүд шинжийн үзэл суртал” багтдаг.
Энэ эршүүд шинжид үйлдэл \буурь суурьтай байдал, биеэ барих гэх мэт\, хандлага\чухал ажил хийх, гэр бүлээ тэжээх зэрэг\, гадаад төрх\хослол өмсөх, богино үс гэх мэт\ багтдаг. Мөн хийж болохгүй зүйл\уйлахгүй, сул дорой бус гэх мэт\, байж боломгүй хандлага\гэр сахиж суух, эхнэрээсээ бага мөнгө олох гэх мэт\, зохимжгүй хувцаслалт\даашинз, урт үс гэх мэт\ орно.
Хүйсийн ялгаа нь соёл бүрт адил төстэй байдаг нь үүнийг төрөлхийн эсвэл  олдмол уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Аль нэг талыг нь барихад хүндрэлтэй боловч нийгэмд дараах дүрүүд оршин тогтнодог.
1.    Тэжээгч\provider\: аюулгүй байдлыг бүрдүүлэх, нөөц боломжоор хангагч
2.    Хамгаалагч: бусдыг болон нутаг дэвсгэрээ хамгаалагч
Америкийн эрдэмтэн  Levant et al \1992\ эршүүд шинжийг 7 зарчимд хураангуйлсан байна.
1.     Хязгаарлагдмал сэтгэл хөдлөл
2.    Эмэгтэйлэг байдлаас зайлсхийх
3.    Хатуу чанд түрэмгий байдал
4.    Өөртөө итгэлтэй байдал
5.    Тэргүүлэгч байдал
6.    Гэр бүлсэг бус
7.    Ижил хүйстнүүдийг  жигших үзэл
Эршүүд шинжийн өөр нэг алдартай дүрслэл нь David&Brannon \1976\ бүтээл юм.
1.    Эмэгтэйлэг байдал, ижил хүйстэнээ сонирхох, сэтгэл хөдлөлөөс зайлсхийх
2.    Томоохон хөдөлгөгч хүч байх, амжилтанд хүрэхийг хичээх, өрсөлдөөнд анхаарлаа хандуулах.
3.    Бат бөх царс шиг бай, эмзэг байдлаас зайлсхий, тайван бас хяналтаа хадгал.
4.    Түрэмгий, ноёрхогч бай.
Саяхан буюу 2010 онд Kiselica болон Englar Carlson нар эршүүүд шинжийн 10 хүчтэй чанарыг тодорхойлсон
·         Халамж: бусдыг хамгаалж бас ойлгодог
·         Эцэг хүний энэрэнгүй шинж: ямар ч томоохон ажил байсан түүний хажуугаар хүүхдэдээ цаг гаргадаг
·         Ажилчин, туршлагаар хангагч: сайн ажилчин байхаас гадна туршлагаа бусдад зааж сургадаг.
·         Бүлгийн чиг баримжаа: хамт олныг чиглүүлдэг.
·         Эр зориг: эрэгтэйчүүд айдас, аюул ослоос ч агуу зүйл бүтээдэг.
·         Нэр алдар: тэд нэр алдараа ашиглаж бусадтай холбоо тогтоодог, түүгээрээ өөрийгөө илэрхийлдэг.
·         Баатарлаг үйлс: баатарлаг үйл нь эрийн цээнд хүрсэн эр хүний урт хугацаанд хийх зүйл байдаг.
Эршүүд шинжийн хэвийн түвшингөөс хэтэрсэн байдлыг хипомаскулинити, хипермаскулинити гэсэн хоёр ангилалаас харж болно.
Хипомаскулинити
1.    Сул дорой байдал: эмзэг сэтгэл хөдлөл, хэтэрхий их айдас, бусдаас хамааралтай байдал, бодлогогүй
2.    Хоёрдмол хандлага: найдвартай бус, үүргээс булзамтгай, хариуцлагагүй
3.    Идэвхигүй: сул дорой, өөртөө итгэлгүй
Хипермаскулинити
1.    Хүйтэн хөндий: хатуужилтай, гэр бүлсэг бус, догшин, зоригтой
2.    Нийгэмтэйгээ зөрчилдөгч: ов мэхтэй, шинжлэх ухааны мэдлэггүй, бусдыг ашигладаг
3.    Хувиа хичээсэн: биеэ тоосон, их зантай
                                                                 

Эх сурвалж: www.psychologyofmen.org                                

                   Б.Ганзул