Альцхаймерын өвчин

Альцхаймерын өвчин нь амилойдын халдвар, мэдрэлийн хялгасан судсын замбараагүй байдал, уургийн дутагдал зэрэг шалтгаанаас үүсч тархинд алгуур үргэлжилж мэдрэлийн эсийг дахин төлжүүлэх боломжгийг хязгаарладаг. Альцхаймерын өвчний гол шалтгаан нь насжилт байдаг. Нөгөө талаас удамшил нөлөөлдөг. 
Альцхаймерын өвчний шинж тэмдэг нь ой тогтоолт ба хэл яриа муудах, харааны мэдээллийг нарийн түвшинд ялган зааглаж чадахгүй, юмсыг үнэлж дүгнэх нь дутагдалтай, эргэлзэж будилдаг, тэсвэргүй, тайван бус, сэтгэл санаа далайцтай болох гэх зэргээр илэрдэг. Ер нь энэ өвчин нь хүний танин мэдэхүй, бие хүн, үйл ажиллагааны чадварыг алдагдуулдаг.
Судлаачид альцхаймерын өвчний учир шалтгааныг бүрэн гүйцэт ойлгоогүй байна. Нэг бус хэд хэдэн хүчин зүйлс үүнд нөлөөлөх тохиолдол бий. Насжилт, удамшил, Аполипопротейн Е хэмээх уургаас шалтгаалдаг. Энэ уураг нь зарим генд альцхаймерын өвчнөөс сэргийлдэг бол өөр бусад генд тус өвчнийг тусах хандлагатай болгодог.
Эмчилгээний хувьд энэ өвчнийг эмчлэх, өвчний явцыг удаашруулах арга одоогоор бий болоогүй байна. Өвчний эрт ба дунд үед зарим эм бэлдмэлийг хэрэглэж өвчний шинж тэмдгийг бага зэрэг хязгаарладаг. Энэ өвчин нь 5-20 жилийн турш алгуур үргэлжилдэг бөгөөд өвчлөгсдийн үхлийн шалтгаан нь халдварт өвчин байдаг.

Эх сурвалж: www.psychcentral.com

Сэтгэл судлаач Л.Энхтүшиг