Гадаад хэлтэй хүний оюун ухаан уян хатан байдаг

Судлаачид олон төрлийн гадаад хэлтэй хүмүүс харилцааны өндөр чадвартай байхаас гадна өөр бусад чадваруудыг нь олж тогтоожээ. Судлаачдын үзсэнээр олон төрлийн гадаад хэлийг ашиглах нь оюун ухааны уян хатан чанарыг сайжруулдаг. "Өмнө нь гадаад хэлтэй хүмүүсийг судалгаанд авч үздэггүй байв" гэж эмэгтэйчүүд ба хэл яриа судлалын чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлалын профессор Ф.Кролл дурьдсан юм. "Гадаад хэлээр ярихыг шүтэх үзэл бол буруу биш, харин ч сайн талтай. Хэд хэдэн хэлээр тогтмол цаг хугацаанд (эх хэл ба гадаад хэл) ярих нь оюун ухааныг илүү хүчтэй сэргэг болгож гүйцэтгэх үйл ажиллагааг сайжрахад тус болдог.
Ер нь эх хэл ба гадаад хэл нь хоёул бидний ухамсарт ашиглах эсэхийг хүлээн үргэлж идэвхтэй оршин тогтнодог. 
"Сэтгэл судлалын цар хүрээ" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд гадаад хэлтэй хүмүүс хэд хэдэн хэлийг хослуулан ярихдаа ямар үгсийг ашиглах вэ, аль үгсийг хэлэхгүй байх вэ гэх зэргээр үг сонголтыг цаг үргэлж хянаж сурсанаар эдгээр хүмүүс сул үгсийг ашиглах нь маш ховор болсон байдаг гэж бичсэн байна. 

Эх сурвалж:
www.psychcentral.com

Сэтгэл судлаач Л.Энхтүшиг