"Атаархал"-г нийгмийн адилтгалын онолоор тайлбарлах нь
Атаархал гэх үзэгдлийг тайлбарлах, түүнийг зохицуулах талаар хэлж өгч чадах нэг онол бол нийгмийн адилтгалын онол юм. Товчхондоо, бид өөрсдийн талаар, өөрсдийн амьдралын талаарх дүгнэлтүүдийг бусадтай өөрийгөө харьцуулсны үр дүнд хийдэг. Бид "дээш чиглэсэн" харьцуулалт (бусад хүмүүс таниас илүү гэдгийг ажиглах) хийх үед атаархалыг мэдэрдэг бол "доош чиглэсэн" харьцуулалт (бусад хүмүүс таниас доогуур гэдгийг анзаарах) хийх үедээ өөрсдийгөө илүү сайнаар үнэлдэг. Жишээлбэл, хэрэв та олон баян хөршүүдтэй бол өөрийгөө ядуу хэмээн үнэлнэ, харин таны хөршүүд тааруухан амьдралтай бол та өөрийгөө илүү сайнаар мэдэрнэ. Хэрэв таны найз нөхөд, ойр тойрны хүмүүс тань царайлаг бол та өөрийгөө царай муутай гэж үнэлэх магадлалтай, харин царайлаг бус хүмүүс таныг хүрээлдэг бол та өөрийгөө царайлаг гэж үнэлэх болно. Хэлэх гээд байгаа санааг ойлгож байгаа байх. Хэнтэй найзалж, ямар хүмүүс таныг хүрээлж байгаа нь өөрийгөө болон амьдралыг харах өнцөгт нөлөөнө.

Энэ энгийн хандлага
нийгмийн харилцаанд сорилт, тэмцэлдээнийг бий болгодог. Бодоод үздээ. Бусад хүмүүс биднийг сайнаар үнэлдэг байхыг бид хүсдэг. Олон нийт, найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсаддаа өөрийн юу чаддаг, ямар чадвартай, "сайн хүн" гэдгээ харуулахын тулд бид янз бүрийн зүйл хийдэг. Бидний амьдралын сонголтууд (хувцас, машин, ажил, боловсрол, гэр, амралт г.м.) үүний нэг хэсэг.
Бидний амжилт, аз жаргал, баяр баяслыг бусад хүмүүс бас тэмдэглээсэй гэж хүсдэг. Жишээ нь Фейсбүүк дээр дийлэнх хүмүүс юу бичдэгийг нэг боддоо. Ихэвчлэн хүмүүс "чамин тансаг" зураг тавьж "намайг хараач, би маш сайн байна" хэмээн бичиж өөрийгөө "гайхуулдаг". Хүмүүс ихэвчлэн өөрийн амжилт, хөгжилтэй амралт, найз нөхөд, аз жаргалтай гэр бүл, албан тушаал, шинэ гэр, шинэ машин г.м. зүйлсийн талаар сошиал медиагаар бичдэг. Ийм үйлдэл хийснээр тэдний найз нөхөд, гэр бүл, танилууд "дээш чиглэсэн" харьцуулалт хийж, бусдын атаархалыг төрүүлдэг. Хэрэв найз нөхөд, танилууд тань "дээш чиглэсэн" харьцуулалт хийн, тэдэнд таагүй мэдрэмж бий болвол та харилцаандаа "сөргөлдөөн"-ийг авч ирж байна гэсэн үг. Таныг сайн мэдээ бусадтай хуваалцах үед ихэвчлэн хүсч байсан хариу үйлдэлийг хүмүүс үзүүлдэггүйг та анзаарсан уу? Хэдий хүмүүс нүүрэн дээрээ дэмжиж буй мэт боловч бодит байдал дээр тийм биш байдаг. Тэд таны сайн мэдээний талаар таныг байхгүйд юу гэж яридаг бол?
Атаархалаас холуур байхын тулд та ухаалаг байх ёстой. Харилцаагаа сайнаар авч үлдэхийн тулд "дээш чиглэсэн" харьцуулалтыг багасгах хэрэгтэй. Хялбар биш шүү. Учир нь бид бүгд сайн явж буйгаа бусадтай хуваалцаж, харуулахыг хүсдэг. Гэсэн хэдий ч энэ үйлдэл нь атаархалыг бий болгож, асуудлыг улам муу болгодог. Ийм ч учраас хүмүүс ихэвчлэн муу мэдээгээ бусдад хэлж, хуваалцаж "дээш чиглэсэн" нийгмийн харьцуулалтыг бууруулдаг. Энэ нь хүн төрөлхтний тийм ч сайхан тал биш ч харилцаанд хэрэгжүүлэхэд хэрэгтэй үйлдэл юм.
Та юу гэж бодож байна?
Сэтгэл судлаач Б. Тунгалаг
Атаархал гэх үзэгдлийг тайлбарлах, түүнийг зохицуулах талаар хэлж
өгч чадах нэг онол бол нийгмийн адилтгалын онол юм. Товчхондоо,
бид өөрсдийн талаар, өөрсдийн амьдралын талаарх
дүгнэлтүүдийг бусадтай өөрийгөө харьцуулсны үр дүнд хийдэг. Бид
"дээш чиглэсэн" харьцуулалт (бусад хүмүүс таниас илүү гэдгийг
ажиглах) хийх үед атаархалыг мэдэрдэг бол "доош
чиглэсэн" харьцуулалт (бусад хүмүүс таниас доогуур гэдгийг
анзаарах) хийх үедээ өөрсдийгөө илүү сайнаар
үнэлдэг. Жишээлбэл, хэрэв та олон баян хөршүүдтэй бол өөрийгөө
ядуу хэмээн үнэлнэ, харин таны хөршүүд тааруухан амьдралтай
бол та өөрийгөө илүү сайнаар мэдэрнэ. Хэрэв таны найз нөхөд,
ойр тойрны хүмүүс тань царайлаг бол та өөрийгөө царай
муутай гэж үнэлэх магадлалтай, харин царайлаг бус хүмүүс
таныг хүрээлдэг бол та өөрийгөө царайлаг гэж үнэлэх болно. Хэлэх
гээд байгаа санааг ойлгож байгаа байх. Хэнтэй найзалж, ямар
хүмүүс таныг хүрээлж байгаа нь өөрийгөө болон амьдралыг харах
өнцөгт нөлөөнө.

Энэ энгийн хандлага
нийгмийн харилцаанд сорилт,
тэмцэлдээнийг бий
болгодог. Бодоод үздээ. Бусад
хүмүүс биднийг сайнаар үнэлдэг байхыг
бид хүсдэг. Олон нийт, найз нөхөд,
гэр бүл, хамт ажиллагсаддаа өөрийн
юу чаддаг, ямар чадвартай, "сайн хүн"
гэдгээ харуулахын тулд бид янз бүрийн
зүйл хийдэг. Бидний
амьдралын сонголтууд (хувцас,
машин, ажил, боловсрол, гэр,
амралт г.м.) үүний нэг хэсэг.
Бидний амжилт, аз жаргал, баяр баяслыг бусад хүмүүс бас
тэмдэглээсэй гэж хүсдэг. Жишээ нь Фейсбүүк дээр дийлэнх хүмүүс
юу бичдэгийг нэг боддоо. Ихэвчлэн хүмүүс "чамин тансаг" зураг
тавьж "намайг хараач, би маш сайн байна"
хэмээн бичиж өөрийгөө "гайхуулдаг". Хүмүүс ихэвчлэн өөрийн
амжилт, хөгжилтэй амралт, найз нөхөд, аз жаргалтай гэр бүл,
албан тушаал, шинэ гэр, шинэ машин г.м. зүйлсийн талаар
сошиал медиагаар бичдэг. Ийм үйлдэл хийснээр тэдний найз нөхөд,
гэр бүл, танилууд "дээш чиглэсэн" харьцуулалт хийж, бусдын
атаархалыг төрүүлдэг. Хэрэв найз нөхөд, танилууд тань "дээш
чиглэсэн" харьцуулалт хийн, тэдэнд таагүй мэдрэмж бий болвол
та харилцаандаа "сөргөлдөөн"-ийг авч ирж байна гэсэн үг. Таныг
сайн мэдээ бусадтай хуваалцах үед ихэвчлэн хүсч байсан хариу
үйлдэлийг хүмүүс үзүүлдэггүйг та анзаарсан уу? Хэдий хүмүүс
нүүрэн дээрээ дэмжиж буй мэт боловч бодит байдал дээр тийм
биш байдаг. Тэд таны сайн мэдээний талаар таныг байхгүйд юу гэж
яридаг бол?
Атаархалаас холуур байхын тулд та ухаалаг байх ёстой.
Харилцаагаа сайнаар авч үлдэхийн тулд "дээш чиглэсэн"
харьцуулалтыг багасгах хэрэгтэй. Хялбар биш шүү. Учир нь бид бүгд
сайн явж буйгаа бусадтай хуваалцаж, харуулахыг хүсдэг. Гэсэн
хэдий ч энэ үйлдэл нь атаархалыг бий болгож, асуудлыг улам
муу болгодог. Ийм ч учраас хүмүүс ихэвчлэн муу мэдээгээ бусдад
хэлж, хуваалцаж "дээш чиглэсэн" нийгмийн харьцуулалтыг
бууруулдаг. Энэ нь хүн төрөлхтний тийм ч сайхан тал биш ч
харилцаанд хэрэгжүүлэхэд хэрэгтэй үйлдэл юм.
Сэтгэл судлаач Б. Тунгалаг
0 comments: