Н. Должин: Энэ нийгэмд хүмүүс амьд харилцааны дутмагшилд орж байна
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сэтгэл амар амгалан бол бие лагшин сэрүүн тунгалаг хэмээдэг. Өнөөгийн энэ нийгэмд сэтгэл судлаач, сэтгэл засалчид чухал байр суурь эзлэх болоод байгаа юм. Харин манай орны хувьд сэтгэл судлаачид ямар байр суурь эзэлж байгааг сонирхон Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Н.Должинтой ярилцлаа.
-Сэтгэл зүй гэдгийг яг юу гэж тодорхойлох вэ?
-Сэтгэл зүй гэдэг нь хүний оюун ухааны зан үйлийн илрэл юм. Сэтгэл гэдэг нь философи физилоги гэсэн хоёр сууриас бүтдэг. Тухайлбал, хүн айхад бөөрний дээд булчирхайд өөрчлөлт орж байдаг.
-Манайд сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд байгаа вэ?
-Манай орон АНУ-аас гэхэд л 100 жилээр хоцорч явна.
-Манай уламжлалт сэтгэл засал гэж байдаг байхаа?
-Уй гашуу, хурим найраа олуулаа тэмдэглэх, айл аймгаар бууж амьдрах зэрэг сэтгэлээ хуваадаг байж. Мөн уй гашууг залбирал мөргөлөөр тайлдаг байсан.
-100 жилийн хоцрогдлыг яаж арилгах вэ?
-Сэтгэл судлалын үндэсний төвийнхөн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Бид хамтран ажиллаж олон асуудалд санал бодлоо хуваалцаж бас олон улсын нийгэмлэгтэй холбогдож байна. Сэтгэл судлаачдыг төрөл ангиллаар нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, гэр бүлийн, хүүхдийн, өвөрмөц үзэгдлийн гэх мэт.
-Энэ бүгдийг хийхэд саад тотгор гарч байна уу?
-Тийм ээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд сэтгэл судлаачид байна гээд заасан хэдий ч хаана юу хийх нь тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл саваа бэлдээгүй саалиа бэлдсэн байна гэсэн үг. Сэтгэл зүйчдийн нийгэмд хөлөө олох хүртлэх хугацаа урт байдаг. Дөрвөн жилийн бакалавраар төгсөөд цааш сурах мэргэших хэрэгтэй гэтэл манайд хоёрхон жилээр төгсгөөд байна.
-Та нар холбогдох газуудад хандаж байсан уу?
-ЭМЯ, БШУЯ, НХХЯ-д бүгд бие бие рүүгээ түлхдэг. Үнэндээ хэний юуны өмнө хариуцлага хүлээх нь тодорхойг үй байна. Наад зах нь сэтгэл зүйн тест үүдийг стандартчлах хэрэгтэй байна. Төр хуулиндаа сэтгэл судлалыг тодорхой зааж энэ төрлийн сэтгэл судлалын шинжлэх ухаан монголд хөгжинө.
-Манайд мэргэжлийн өндөр чадвартай сэтгэл судлаачид байна уу?
-АНУ, Англи гэх мэт оронд мэргэжлийн сургууль төгсөж ирээд голдуу л багшийн ажил хийж байна. Гэхдээ нэг үеийг бодвол бас санаачлага гаргаад ажил өрнүүлж байгаа болохоор мөд бидний хүсэл биелэх байх.
-Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдлын талаар тодруулбал?
-Тухайн хүн шууд л саад тотгороосоо гарна гэсэн үг биш юм. Манайхан яг яахав гээд тас өөдөөс хараад суучихдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь асуудлыг тодорхойлох, арга замыг олоход нь дэм үзүүлэх хамтран ажиллах юм. Бусдаар тооны багш шиг энэ тоог ингэж бодно хариу нь энэ гэж гаргахгүй.
-Сэтгэл заслын гол зэвсэг юу вэ?
-Хүнийг эхлээд сайн сонсох хэрэгтэй. Бидний гол зэвсэг асуулт байдаг. Түүгээр тухайн саадаас гарах гарцыг чиглүүлдэг.
-Тодорхой нэг аргаасаа сонирхуулж болох уу?
-Зүүдийг нь асууна мөн дуусгаагүй өгүүлбэр гээд даалгавар өгдөг. Үлгэр зохиолгоно бас халуун сандал гээд үйлчлүүлэгчийг хоёр сандалд сэлгэн суулгадаг.
-Баярлалаа. Сонин юм байна. Сэтгэл судлаач үйлчлүүлэх гээд ирсэн хүнээ хараад шууд тодорхойлох чадвар байгаа юу?
-Нэг чиглэлд дагнаад 10-15 жил ажилласан бол ерөнхий байдлыг хэлж чаддаг болдог.
-Сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж хүн хэр хандаж байна вэ?
-Ажлын гурван өдөрт багтахгүйгээр хүмүүс хандаж байна. Ажлын хоёр өдрийг дотоод ажилдаа зориулдаг. 25-40 насныхан голдуу ирдэг. Өсвөр насны хүүхдээ эцэг эх нь дагуулж их ирж байна. Тэр дундаа гадаадад олон жил явсан эцэг эх ирээд хүүхэдтэйгээ ойлголцохгүй байна гэж ханддаг.
-Нийгмээс хүүхэд залуучуудад нөлөөлж байгаа хүчин зүйл байна уу?
-Хүмүүс өнөөдөр өөрийн орон зайг эрхэмлэдэг болсон. Өөрөөр хэлбэл, ганцаар нэг өрөөнд амьдрах, үргэлж цахим ертөнцтэй харилцах зэрэг. Энэ нь эргээд сөрөг нөлөө үзүүлж байна. Амьд харилцааны дутмагшилд орох зарим хүүхэд бүр хэлний гацаанд орчихсон байна. Иймд хүмүүс бие биедээ чухал гэдгээ мэдэрч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгэцийн эмчид хандсан хүмүүсийн 70 хувь нь харилцааны дутмагшилд орсон дүгнэлт гардаг.
-Настай хүмүүс харьцангуй гайгүй юу?
-Энд бас нэг сонин үзэгдэл гарч байна. Эрт үед өндөр настанг асрах гэж дэргэдээ авдаг байсан бол одоо залуучууд тэднээр хүүхэд харуулах гэж бас өөрсдийн хоол ундыг хийлгэх гэж дэргэдээ авдаг гэсэн эсрэг хандлага гараад байгаа юм.
-Нийгмийн доод давхаргынхан тэр дундаа хүүхдэд сэтгэл гутрал их байна уу?
-Зарим хүүхэд ганцаардалд ороод мөн хичээлдээ муудсан байдаг түүнийг эцэг эх нь нэмж загнасаар байгаад гутранги үзэлд автсан тохиолдол гарч байна. Чи ямар хүн бэ гэхээр шууд л би тэнэг хүн гэж хариулдаг. Оюун санаа нь эрүүл хүүхдийг хичээлээ мэдэхгүй байна гээд эцэг эх нь тэнэг минь гэж загнасаар байгаад хүлээн зөвшөөрүүлчихсэн байсан.

А.Байгалмаа
Эх сурвалж:
www.news.gogo.mn
0 comments: