НИЙГМИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ШИНЭ ГАРЦ-СЭТГЭЛ СУДЛАЛ

Би аз жаргалгүй байна. Ганцаардах боллоо. Амьдралд минь шийдвэрлэх олон асуудал байгаа ч гарц нь харагдахгүй байна” гэж ярих хүн бидний эргэн тойронд цөөн бус. “Өөрийнхөөрөө явах уу? Бусдын зөвлөгөөг дагах уу?” гэх мэтийн сонголтоос зөвийг нь олох гэсэн эрмэлзэл эцэстээ томоохон эргэлзээ, эрсдэл дагуулдаг. Энэ олон бартааг туулахад хэн нэгний оролцоо, тусламж дэмжлэг зайлшгүй чухал. Амьдралын жаргал, зовлонг тэнцүүлж, өргөн хүрээтэй сэтгэх, зөв шийдвэр гаргах эрүүл саруул ухааныг бидэнд сэтгэл судлаачид л өгөх боломжтой гэж орчин үеийн шинжлэх ухаан үзэж байна.
Баянзүрх дүүргийн иргэн М.Баярмаа “Өнөөгийн нийгэмд сэтгэл судлаач чухал үүрэгтэй. Гадаадын орнуудад сэтгэлзүйчид нь мэргэжлээрээ төрөлжсөн байдаг гэсэн. Хүүхдийн, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, гэр бүлийн гэх мэтчилэн. Харин манайд төрөлжсөн байтугай, сэтгэл судлаач гэх нэг хүнийг олоход ч бэрх. Энэ талаарх мэдээлэл дутмаг. Сэтгэл судлаач бэлтгэдэг их, дээд сургууль ч цөөхөн” гэв.
Манай улс 1992 оноос сэтгэл судлаач бэлтгэдэг болжээ. Үүнээс хойш энэ чиглэлээр 2000 гаруй оюутан төгсс өн гэсэн албан бус тоо бий. Одоогийн байдлаар МУИС, МУБИС, Хууль сахиулахын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Орхон”, “Энх-Орчлон” зэрэг их, дээд сургууль жилд 200 гаруй сэтгэл судлаач бэлтгэдэг аж. Гэтэл сэтгэл судлаачийн ажлын байр тун цөөхөн учраас төгсөгчдийн олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй байна. “Би сэтгэл судлаач мэргэжилтэй. Ажил олдохгүй байсан болохоор одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Зөвхөн ажлын байр ч биш, энэ мэргэжлийн талаар мэдээлэл маш хомс. Өмнөхөө бодвол манайхан сэтгэл судлалыг ойлгож, мэргэжлийн хүмүүст ханддаг болсон. Гэхдээ энэ талын үйл ажиллагаа явуулдаг байгууллага цөөхөн учраас төгсөгчдөд ажил олддоггүй. Тиймээс холбогдох байгууллагууд нь энэ салбарыг хөгжүүлэх талаар дорвитой ажил хийх хэрэгтэй” гэж МУБИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн А.Мөнхцэцэг гэх эмэгтэй ярилаа.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалт явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллага манай улсад байдаг. Тэдгээрийн нэг болох Сэтгэл судлалын үндэсний төв 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, оношлогоо, судалгаа явуулдаг юм байна. Иргэдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд мэргэжлийн тусламж дэмжлэг өгөх зорилготой энэ байгууллага нь бие хүний, гэр бүлийн, хүүхдийн гэсэн гурван төрлийн зөвлөгөө өгдөг юм байна. Үйлчлүүлэгч сэтгэл судлаачтай хамтран ажиллаж, асуудлаа тодорхойлж, гарцаа хайх, шийдвэрлэх эрхтэй. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө авахаас татгалзах эрхтэй. Сэтгэлзүйчид мэргэжлийнхээ ёс зүйн хүрээнд иргэдийн мэдээллийг чандлан нууцлах үүрэгтэй аж. Нэг удаагийн зөвлөгөө ойролцоогоор 60 минут үргэлжилдэг. Уулзалтын тоо нь тухайн үйлчлүүлэгчийн асуудлаас хамаардаг гэнэ.
Сэтгэл судлалын үндэсний төв сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор сар бүрийн гурав дахь долоо хоногийн баасан гаригийг нээлттэй өдөр болгон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг аж. Хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед энэхүү үйл ажиллагаа хүмүүсийн сонирхлыг татаж, үйлчлүүлэгсдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Долоо хоногт дунджаар 15 орчим хүн ирэх бөгөөд өдөр бүр харилцан адилгүй байдаг гэнэ. Энэ сарын 15-нд Сэтгэл судлалын үндэсний төв, “Мон гол өрх” сэтгэл заслын хол боо, “Сэтгэлийн анир”, “Ухамсарт сэтгэл” гэсэн дөрвөн төвийн санаачилгаар “Мон голын сэтгэлзүйчдийн чуул га уулзалт” болсон. Үүнд 150 гаруй сэтгэлзүйч оролцон, санал солилцсон. Чуулга уулзалтаар Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэг байгуулах, нийгэмлэгийн бү тэц бүрэлдэхүүнийг албан ёсоор томилох асуудлыг голлон ярьсан. “Сэтгэл судлаач хүний төлөө ажилладаг. Энэ мэргэжил дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, өнөө үеийн хамгийн хэ рэгцээтэй мэргэжлийн наймдугаарт жагсдаг.
Манай оронд улсын болон хувийн их, дээд сургуульд сэтгэлзүйчдийг бэлтгэн сургаж байгаа ч мэргэжилтнүүд сургуулиа төгсөхөд ажлын байр хангалттай биш байна. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг хэрэглээ болгохын тулд хийх ажил их байна. Гэтэл манай сэтгэл судлаачид маш тархай бутархай, мэргэжлээрээ цэ рэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг, сургууль, зөвлөгөө өгөх төв, мөн хувийн байгууллагад ажиллаж байна. Энэ чуулга уулзалтаар бид нэгдэж, нийгмийг эрүүлжүүлэх шинэ гарц нээж байна” гэж Монголын сэтгэлзүйчдийн чуулганд оролцогчид онцолж байсан юм. “Би сэтгэл судлаачид хандаж байгаагүй. Гэхдээ хан даж байсан хэдэн хүнийг мэднэ. Ихэвчлэн мөнгө ав чихаад олигтой юм хийдэггүй гэж хэлдэг. Зах зээлийн орон зайг нь олж харчихаад ашиг олох гэсэн мэргэжлийн бус хүмүүс энэ салбар руу хуйларч байж мэднэ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэгцээ шаардлага нийгэмд асар их байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө хүмүүс сэтгэлзүйчид хандахдаа өөрийг нь сэтгэхүйн өвчтэй гэх вий гэхээс эмээдэг байсан байх. Гэтэл одоо хүмүүс ичиж зоволгүйгээр сэт гэлзүйчид ханддаг болсон. Тийм болохоор цаашид зөв талаас нь хөгжүүлэх нь хамгийн чухал байх” гэж Хан-Уул дүүргийн иргэн Ц.Жаргал хэллээ. Энэ мэтээр сэтгэл зүйг зөв талаас нь хөгжүүлэх асуудал хамгийн чухал байгааг зөвхөн иргэд биш мэргэжлийн хүмүүс ч онцолж байсан юм. Сэтгэл судлаач Ц.Зэсэнхүү “Манай улс чөлөөт нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Гэтэл чөлөөт нийгмийг амжилттай авч явж байгаа дэлхийн улс болгонд нэн чухалд тавьдаг сэтгэл зүйн салбарыг манай төр, засаг төдийлэн ойшоож үздэггүй. Бүх өвчин эмгэгийн 99 хувь нь сэтгэл зүйн гаралтай байдаг гэсэн батлагдсан дүрмийг одоо болтол ойлгоогүй эрүүл мэндийн салбарынхан зөвхөн физиологид нөлөөлөх замаар эмчлэх оролдлого хийдэг нь амжилтгүй болсоор байна. Тиймээс нийгмийн бүх шат, давхаргад сэтгэл судлалыг зөв хөгжүүлэх нь чухал” гэв.
Нийгмийн бухимдал, хямрал их байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эцэст нь гэр бүл арга буюу салахад хүрдэг. Гэр бүл салалт нь үр хүүхэд өнчрөх асуудлыг бий болгож, сэтгэл зүйн хувьд хэвийн иргэн болж өсөх боломжийг алдагдуулж байгаа нь улс орны ирээдүйд маш хортой. Тиймээс ч сэтгэлзүйчид хандсан хүмүүсийн 80 орчим хувь нь гэр бүлийн асуудалтай байдаг аж. Манай иргэд сэтгэл зүйн боловсрол муутайгаас шашны янз бүрийн урсгал, мухар сүсэгт автаж, мэргэч төлөгчдөд хууртагддаг.
Шийдвэр гаргах чадваргүй болсон үед үүсдэг хамгийн ноцтой үзэгдэл бол өмнөөс нь хэн нэгэн шийдвэр гаргаад өгөөсэй гэж хүсдэг явдал. Шийдвэр гаргаж чадахгүй байх тэр үеийг зовлонт мэдрэмж гэдэг бөгөөд бухимдал нь хямрал үүсгэгч гол зүйл аж. Энэ үед чиний өмнөөс шийдвэр гаргаад өгье гэж чанга дуугарах хэний ч араас дагахад бэлэн байдаг гэнэ. Энэ нь зарим овжин этгээд болон шашны салбарынханд мөнгө олох эх үүсвэр болж байгаа нь иргэдийн нүдэнд ил байгаа. Тиймээс үүнийг шийдвэрлэх ганц гарц болсон сэтгэл судлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх шаардлага бидний амьдарч буй нийгэм, үйл явдлаас урган гарч байна бус уу.

 Ч.МӨНХЗУЛ

Эх сурвалж:
www.mongolnews.mn