Хувьслын сэтгэл судлалын сэдвүүд

Ямар ч төрөл зүйл хөгжихийн тулд сэтгэл зүйн дасан зохицолд их хэмжээгээр орох шаардлагатай болдог бөгөөд хувьслын онол нь тэрхүү үйл явцаас үүсдэг гэж ойлгож болох юм. Сэдэл, сургалт, өдөөгчид хариу үйлдэл үзүүлэх, ухамсар зэрэг нь амьд үлдэх суурь чадваруудад юун түрүүнд багтдаг. Сэтгэл хөдлөл ба зан чанар нь эдгээр категорт багтаж болох хэдий ч суурь инстинкт амьд үлдэх чадваруудаас илүү цогц зүйл юм. Хэл яриаг ашиглана гэдэг сэтгэл судлалын ойлголтоор хувьслын явцад амьд үлдэх чадваруудтай холбогддог.
Хувьслын сэтгэл судлалын өөр нэгэн томоохон сэдэв бол төрөл зүйлийн үржил, хослон амьдрах тухай байдаг. Хүнээс бусад төрөл зүйлсийг байгал дээр нь ажиглан судалдаг бол хүн төрөлхтний хувьд эмэгтэйчүүд нь хамтрагч-хосоо сонгохдоо эрэгтэйчүүдээс илүү шилж сонгох хандлагатай байдаг гэх мэт хувьслын сэтгэл судлалын үүднээс ойлголтуудыг гаргадаг. Эмэгтэйчүүдийн шилж сонгох нь илүү байдгийн учир нь эрэгтэйчүүд өөрийн үрийг ямар ч хамаагүй эмэгтэй хүнд тарааж явах инстинкттэй, мөн эрэгтэй хүний тархитай нь холбоотой гэдэг. 
Мөн хүн төрөлхтөн бусад хүмүүстэйгээ хэрхэн харилцаж байна вэ гэдэг өөр нэгэн сэдэв давамгайлдаг. Тус сэдэвт эцэг, эх болох, гэр бүл ба ураг төрлийн холбоо, ураг төрлийн холбоогүй хүмүүстэй хандах харилцаа гэх мэт асуудлууд багтдаг. Сэтгэл хөдлөл ба хэл яриа нь эдгээр харилцаанд үлэмж ихээр нөлөөлдөг бөгөөд газарзүйн хувьд ч мөн ялгаагүй үүргийг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: www.psychology.about.com

Л.Энхтүшиг