Биологийн сэтгэл судлал гэж юу вэ?

Тархи, нейротрансмиттер нь хүний бодол санаа, мэдрэмж, зан байдалд хэрхэн нөлөө үзүүлж байгааг судалдаг сэтгэл судлалын салбар шинжлэх ухааныг биологийн сэтгэл судлал гэдэг. Энэхүү салбарын ойлголт неврологи  (мэдрэл судлал) ба сэтгэл судлалын суурь ойлголт хоёрын огтолцлол дээрээс үүсдэг. 
Сэтгэл судлалын тус салбарыг биологийн сэтгэл судлал, физиологийн сэтгэл судлал, зан үйлийн неврологи, сэтгэцбиологи гэх мэт төстэй нэрсийг ашигладаг. Биологийн сэтгэл судлаачид гол төлөв сэтгэл хөдлөл, танин мэдэхүй ба бусад сэтгэцийн процессууд хоорондоо хэрхэн биологийн процессоор харилцан үйлчилж байгааг судалдаг. Мөн биологийн сэтгэл судлалын салбар нь хэд хэдэн дэд салбаруудын ойлголтыг багтаах бөгөөд үүнд харьцуулалтын сэтгэл судлал, хувьслын буюу түүхэн сэтгэл судлал багтдаг.
Хэрэв биологийн сэтгэл судлалын чиглэлээр суралцахаар шийдсэн бол анатом, физиологи, мөн биологийн процессуудыг талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Эдгээрийн тулгуур гурван ойлголтод тархи, мэдрэлийн тогтолцоо, нейротрансмиттер зэрэг орно.

Тархи ба Мэдрэлийн тогтолцоо. Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи ба нугаснаас бүрддэг. Тархины дээд талын ихэнхи хэсгийг эзэлдэг тархийг их тархи гэж нэрлэдэг бөгөөд тэрхүү хэсэг нь танин мэдэхүй, мэдрэхүй, хөдөлгөөний чадвар, сэтгэл хөдлөл зэргийг удирдан зохицуулдаг үйл ажиллагаатай.

Тархи нь дараах дөрвөн бүс-хэсгүүдээс бүрдэнэ:
  • Духны хэсэг. Хүний хөдөлгөөнийг удирдан зохицуулах үүрэгтэй тус хэсэг нь өндөр түвшний танин мэдэх чадварыг эзэмшиж, мөн хэл яриагаа илэрхийлэх боломжийг олгодог.
  • Дагзны хэсэг. Энэ хэсгийг харааны төв гэж нэрлэдэг. Дагзны хэсэг нь харааны стимули, мэдээллийг хүртэж тайлал хийдэг.
  • Зулайн хэсэг. Гол төлөв соматосенсор төв гэж нэрлэдэг энэхүү хэсэг нь өвдөлт, хүрэлцэх, даралт гэх мэт мэдрэхүйн мэдээллийг хүртэж боловсруулдаг.
  • Чамархайн хэсэг. Энд сонсголын төв байрлаж бидний сонсож буй хэл яриа, дуу чимээг хүртэж боловсруулдаг.
Зах мэдрэлийн тогтолцоотой холбоотой өөр нэгэн мэдрэлийн тогтолцооны дараах хоёр хэсгүүд байдаг:

1. Соматик мэдрэлийн тогтолцоо бол араг ясны булчингийн үйл ажиллааг зохицуулдаг
2. Вегетатив мэдрэлийн тогтолцоо бол цусны даралт, амьсгал, зүрхний цохилт гэх мэт автомат процессийг зохицуулдаг. Вегетатив мэдрэлийн тогтолцоо дараах хоёр хэсгээс бүрддэг:
  • Симпатик мэдрэлийн тогтолцоо нь орчны аюулаас болгоомжлох үүднээс бие махбодийг бэлтгэдэг.
  • Парасимпатик мэдрэлийн тогтолцоо нь аюул өнгөрсөний дараа бие махбодийг буцааж хэвийн түвшинд оруулдаг.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л.Энхтүшиг