Эхлээд бод, дараа нь ...
Хүмүүс бусад хэн нэгний талаар ярьж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөхдөө гаргууд байдаг. Харин заримдаа хэлэх ёсгүй үгийг хэлэх ёсгүй газарт хэлэх хэрэггүй хүнд хэлчихдэг гэм байдаг. Энэ асуудлаасаа болж тухайн хүнд сайн санаж, эсвэл муу санаж хэлсэн эсэх нь хамааралгүй эцсийн үр дүнд өөрөө муу нэр зүүх нь ч бий. Яагаад хэлэх ёсгүй зүйлийг хэлчихдэг юм бол?
- Тухайн хэлэх зүйл нь өөрийнх нь үзэл бодол хандлагатай нийцэхгүйн улмаас заримдаа хэлчихдэг.
- Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж өндөр байдгаас бодож эргэцүүлэн хэлхээс илүүтэй мэдрэмжээрээ шууд хариу үйлдэл үзүүлдэг
- Тухайн хүний төлөө зөв зүйл хийж байна гэж тухайн үедээ өөрийгөө зөвтгөдөг учир
- Ямар нэг ашиг хонжоо харж тэрхүү зүйлийг санаатайгаар хэлдэг
- Мэдээллийг сонсож байгаа хүн мэдээллийн обьектийн талаар тэс өөр байр сууритай үед түүнд сэрэмжлүүлэх үүднээс
- Тэрхүү хүнд туйлын ихээр итгэдэг учир
- Тэрхүү асуудалд санал солилцох үүднээс асуудлыг дэлгэхэд цаад хүн нь овжин байдлаар ашиглах, эсвэл эмзэглэн хүлээж авдаг
- Өөрийгөө эсвэл бусад нэгнийг хамгаалах үүднээс хэлчихдэг
- Тухайн хүнд нэр хүнд олж, хэргээр дотносох гэж
- Угаасаа хов жив хөөцөлддөг
- Өөртөө болон бусдад хохирол учруулах гэж байгаа бол
Дээрхээс хамгийн эрсдэлтэй нь сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадалгүй эсвэл тухайн хүнд тухайн нөхцөл байдалд сайн сайхныг санаж, өөрийгөө хамгаалах гэж хэлсэн бодолгүй үгс хүмүүсийн хэн хэнд нь ихээхэн хүндрэл учруулдаг байна. Мэдээжийн хэрэг асуудлыг яг тухайн хүнд нь ганцаарчилан нүүр тулж шууд хэлчихсэн нь ч амар байх тохиолдол бий. Гэхдээ үг болон түүнээс үүдэлтэй сөрөг үйл явдлын шарх хүний сэтгэлд ихээхэн байр суурь эзэлж томоохон шарх үлдээдэг.
Зорилготойгоор л хэлэх гээгүй бол нь бусдад хэлэх үгээ түр залгиад эхлээд тэрхүү асуудлын талаар хэлэх нь зөв буруу эсэхийг дотроо тунгаа, гэхдээ ямар нэгэн сэтгэл хөдлөлгүйгээр. Нэг ёсондоо нөхцөл байдлыг бодитойгоор хар гэсэн үг юм. Тухайн асуудлыг хэлж, ярилаа гээд тэр хүнд болоод танд ямар ач тус үзүүлэхийг бод, өөрөөсөө асуу. Ялангуяа хувь хүний хувийн асуудалтай холбоотой зүйлийг бусад хэн нэгэнд ярихгүй байхыг ямагт хичээх хэрэгтэй. Тэр хүн таны үзэл бодол, амьдралаар амьдрахгүй, та ч гэсэн тэр хүний үзэл бодол, амьдралаар амьдрахгүй гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.
Ц.Наранцацрал
0 comments: