ABC загвар гэж юу вэ?
А. Эллисийн үзсэнээр хүний сэтгэлийг тавгүй болгосон гадаад алдаатай үйл явдлуудыг онцлох ёстой. Бидэнд тохиолдсон үйл явдлуудыг өөрсдөдөө буруугаар тусган тайлбарлаж сэтгэл зүйн асуудал үүсгэх суурийг ийнхүү тавьдаг. Иймд хүмүүс болсон явдлыг өөрсдөдөө зөвөөр тайлбарлахын тулд Эллис дараах ABC загварыг хөгжүүлж санал болгожээ.
A- Идэвхжүүлэгч үйл явдал: Таны эргэн тойронд өрнөж буй ямар нэгэн үйл явдлууд
B- Итгэл үнэмшил: Тухайн болсон явдал, нөхцөл байдлын талаар тогтсон таны итгэл үнэмшил
C- Үр дагавар: Өөрийнхөө итгэл үнэмшилд үзүүлж буй танд үүссэн сэтгэл хөдлөл
REBT сэтгэл засал явагдах суурь аргууд:
1. Тогтсон сөрөг бодол санаа, итгэл үнэмшлийн үндэс суурь болж байгаа зүйлийг тодорхойлох
Юун түрүүнд сэтгэлийг дарангуйлж буй сөрөг итгэл үнэмшил, мэдрэмж, бодол санаа зэргийг тодорхойлох процесс явагдана. Ихэнхи тохиолдолд эдгээр сөрөг итгэл үнэмшлүүд туйлын-үнэмлэхүй байдлаар илэрдэг. Жишээ нь, "Би хийх ёстой", "Би хийсэн нь дээр", "Би хийж чадахгүй" гэх мэт тодорхой байдлаар харагдана. А. Эллисийн үзсэнээр ихэнхи сөрөг итгэл үнэмшил дараах байдлаар илэрдэг гэнэ:
- Бусад хүмүүсийн алдаа дутагдалд хэт мэдрэмтгий хандаж хямрах
- Бүх зүйлсд 100 хувь нэр хүндтэй, амжилт бүтээлээр дүүрэн байх ёстой гэж хатуу итгэх
- Амьдралын шалгуур, бэрхшээлийг даван туулах биш, аргалаад өнгөрвөл угаасаа сайхан амьдардаг гэж хатуу итгэх
- Сэтгэл хангалуун байх нь үргэлж гадаад хүчин зүйлээс хамааралтай болж өөрийн аз жаргалтай амьдралын утга учир мэдэхгүй байх
Гэх мэт хатуу тогтсон итгэл үнэмшлээс болж сэтгэл зүйн эрүүл арга замаар тэдгээр хүнд нөхцлүүдийг биелүүлэх боломжгүйд хүрдэг. Иймд эдгээр хүлээлт горьдлогууд биелээгүй тохиолдолд урам хугарах, бусдыг зэмлэх, харамсах, түгшүүрлэх зэргээр хямардаг байна.
2. Сөрөг итгэл үнэмшлийг өөрчлөх нь. Эхлээд мэдрэмжийн ул суурийг нь тодорхойлсны дараа нь тэдгээр сөрөг итгэл үнэмшилтэй тулгарах хэрэг гардаг. Үүний тулд сэтгэл засалч сөрөг итгэл үнэмшлийг шууд өөрөөр нь нүүрэлдүүлэх, хэлэлцүүлэх ёстой. Эллисийн санал болгосоноор сэтгэл засалч энгийн дотно, дэмжигч харилцаатай байхаас гадна үйлчлүүлэгчийн бодол санаа, зан үйлийг нь өөрчлөхөд түлхэц үзүүлэх үүднээс шулуухан, зөрүүд, шударга зантай байсан нь илүү үр дүнтэй.
3. Гярхай байж иррациональ буюу сөрөг бодол санааг олж мэдэх. REBT бол үйлчлүүлэгчид цочроо өгдөг. Сөрөг бодол санаатайгаа нүүр тулна гэдэг их хэцүү. Учир нь эдгээр эрүүл бус итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч байна гэдэг хэний ч хувьд тун бэрх юм. Сэтгэл засалч, үйлчлүүлэгч хоёр хамтдаа асуудал болсон бодол санаагаа цэгцэлж, түүнд эрүүл сэтгэл хөдлөлөөр хандах дасгалуудыг хийнэ. Жишээ нь, бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх гэх мэт сөрөг итгэл үнэмшил, бодол санаагаа өөрөө өөртэйгээ нүүрэлдүүлэх юм.
Эх сурвалж: www.psychology.about.com
Л.Энхтүшиг
0 comments: