REBT сэтгэл засал гэж юу вэ?
Рациональ итгэл үнэмшил /Rational Emotive Behavior Therapy/ сэтгэл заслыг гол төлөв REBT гэж товчлон нэрлэдэг. Энэ нь танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын төрөлд багтдаг юм. Энэхүү үйлчлүүлэгчийн сөрөг итгэл үнэмшлийг засахад чиглэсэн аргыг сэтгэл судлаач Алберт Эллис хөгжүүлж REBT хэмээн нэрлэсэн аж.
REBT-н түүх. Энэхүү сэтгэл заслыг аргыг хөгжүүлсэн Эллис өөрөө клиник сэтгэл судлаачаар мэргэшсэн бөгөөд өвчтөнүүдээ уламжлалт психоаналитик хандлагаар эмчилж байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү аргадаа сэтгэл дундуур байгаагаа ойлгох болжээ. Мөн өвчтөн асуудлынхаа ул суурийг өөрөө ойлгох боломжтой боловч сөрөг зан үйлийг өөрчилдөггүй гэдэгт улам итгэх болсон юм. 1950-д онд Эллис сэтгэл заслын туршилтуудаа эхлэн явуулахад нэрт сэтгэл судлаач, философич А.Адлер, К.Хорни ба зан үйлийн сэтгэл засалчид түүнд үлэмж ихээр нөлөө үзүүлсэн гэдэг. Эллисийн гол зорилго бол үйлчлүүлэгчийн үйлдэл рүү чиглэсэн сэтгэл заслыг хөгжүүлэх байсан бөгөөд үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйлийг нь удирдан зохицуулснаар үр дүн нь гарна гэдэгт итгэдэг байв.
Мөн түүний үзлээр "хүмүүст учирч буй саад тотгор нь гадаад хүчин зүйлс байхаасаа илүү өөрөөс нь хамааралтай хүчин зүйл байдаг" гэж ойлгодог байв. Өөрөөр хэлбэл энэхүү сэтгэл заслын гол суурь нь хүн хэрхэн сэтгэж байгаа нь өөрт нь маш хүчтэй нөлөөлдөг гэх үзэл юм. Ер нь хүмүүс өөрийнхөө талаар, эсвэл дэлхий ертөний тухай сөрөг итгэл үнэмшилтэй байвал үр дүн нь асуудалтай болдог. Иймд REBT сэтгэл заслын зорилго бол хүний сэтгэл зүйн асуудал, тэднийг төвөгшөөж буй зүйлийг залруулахын тулд сөрөг бодол санаа, логикийн бус итгэл үнэмшлийг хувиргах явдал байдаг.
REBT хандлагыг танин мэдэхүйн сэтгэл заслын хамгийн эхний төрөл нь гэж үздэг бөгөөд Эллисийн хөгжүүлсэн энэхүү хандлагыг "Иррациональ сэтгэл засал" хэмээн нэрийддэг. Мөн тэрээр 2007 онд насан эцэслэх хүртлээ REBT хандлагаа улам сайжруулан ажиллаж байлаа.
Эх сурвалж: www.psychology.about.com
Л.Энхтүшиг
0 comments: