Тархины үйл ажиллагааны тухай товчхон

Тархи нь тархины гадарга (дээд хэсэг), доод давхарга (доод хэсэг) гэж үндсэн хоёр хэсэгтэй. Доод давхаргад бага тархи (биеийн хөдөлгөөнийг зохицуулдаг), уртавтар тархи (зүрхний цохилт, амьсгалах зэрэг физиологийн үндсэн процессуудыг хариуцан ажилладаг), гүүр (нойрны циклийг зохицуулдаг), завсрын тархи зэрэг хэсгүүд багтдаг. Завсрын тархи нь сэтгэл хөдлөлийг зохицуулах үйл ажиллагаатай бөгөөд үүнээс гадна олон төрлийн үйл ажиллагааг удирддаг. Завсрын тархи таламус, гипоталамусаас бүрддэг. Таламус нь мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдээс ирэх өдөөгчийг тархины дээд давхарга руу дамжуулдаг. Харин гипоталамус бол стрессийн хариу үйлдэлд гол түлхүүр болж вегетатитв мэдрэлийн тогтолцоог анхдагч идэвхжүүлэгч нь болж өгдөг. Энэ нь судасны агшилт, температур, дааврын баланс зэрэг бие махбодын суурь процессийг удирдан зохицуулдаг.