Урлагийн сэтгэл судлалын тухай
Урлагийн сэтгэл судлал нь 19-р зууны сүүл үеэс үүсэн бий болсон залуу шинжлэх ухаан бөгөөд тиймдээ ч шийдэгдээгүй олон онолын асуудлуудыг өөртөө агуулж байдаг. Урлагийн сэтгэл судлалын асуудлыг хөндсөн анхны бүтээл нь Heinrich Wölfflin-ний Prolegomena zu einer Psychologie der Architektur (1886)хэмээх архитектурыг цэвэр сэтгэл зүйн үүднээс авч үзэж бичсэн бүтээл юм.
Энэхүү шинжлэх ухааны салбар нь урлагийн шинж чанар, танин мэдэхүй, хүртэхүйн талуудыг судалдаг ба гол нь хүртэхүйг чухалчлан авч үздэг. Хүртэхүйн тухай асуудал хамгийн чухал нь хэдий ч сэтгэл хөдлөл болон төсөөлөлийн тухай асуудал мөн чухал асуудал юм. Энэхүү хоёр асуудал нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд ч мөн судалгааны чухал субьект байсаар ирсэн.
Сэтгэл хөдлөл \emotion\ нь уран бүтээлчийн хувь уран бүтээлээ бүтээх гол түлхэц бөгөөд бүтээлч сэтгэлгээ \creativity\ нь үргэлжид сэтгэл хөдлөлд \emotion\ хамаарч байдаг байна. Бүтээлийн элементүүд нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэлтэй харицуулахад бүтээлд тийм ч чухал биш хэдий ч уран бүтээлийн бүтээлч ур чадварын асуудлын хэмжээнд авч үзэхэд бүтээлийн элемент нь мөн л чухал юм. Учир нь хүний сэтгэл зүйн сэтгэл хөдлөлийн хэмжээ нь гоо зүйн үнэлэмжийг \уран бүтээлчийн зан чанарын онцлогоос хамаарсан дүрслэл тайлбарлал болон бусад шинжлэх ухааны аргуудыг хэрэглэж буй туршлага\ бий болгож буй хүчтэй илэрхийлэлтэй харицуулахад маш бага хэмжээтэй юм.
Сэтгэл судлаач нар судалгааны арай өөр түвшинд буюу сэтгэл хөдлөлийг судлах төвшинд очих шаардлагатай байгаа хэдий ч гоо зүйн үнэлэмжийн синтез судалгаа ч тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байна. Сэтгэл судлаач нар үзэгчийн уран бүтээлд хандаж буй сэтгэл зүйн илрэлийг сэтгэл хөдлөлийн хүчин зүйл, интелект, уран бүтээлтэй холбогдож буй сэтгэлзүйн харилцан холбоо, мэдэрхүйгээр олж тайлбарлаж байгаа ч урлагийн сэтгэл судлал бүхэлдээ урлагийн гадна талд оршиж буй эдгээр өөр өөр хүчин зүйлүүдээс хэрхэн бий болсон тухай эсвэл эдгээрийн хоорондын харилцаа холбооны тухай тодорхой зүйл олж, хэлж чадаагүй байгаа юм.
19-р зуунаас хойш гарч ирсэн урлагийн сэтгэл судлалын онолуудаас дурдвал.
Үүнд:
Үүнд:
· Арнхаймын онолд үндэслэсэн “Хэлбэрийн онол” \Гештальт онол\: Арнхайм харааны хүртэхүйн асуудалд анхаарлаа хандуулж байсан бөгөөд цаашлаад өөрийн судалгаагаа хөгжим, баримал, илэрхийлэлийн урлаг, гэрлийн симболизм, гоо зүй, хүүхдийн урлагийн асуудалруу хандсан.
· Сэтгэц задлалын онол: Мичэл Аггело, Леонардо Да Винчи, Достоевски нарын бүтээлд Фройдын хийсэн сэтгэц задлалын бүтээлээр илэрч гарч ирсэн.
· Хөгжмийн сэтгэл судлал: Энэ нь бүлэг хүмүүс болон хувь хүмүүст хөгжмийн эффект хэрхэн нөлөөлж буй талаар авч үздэг.
· Neuro-psychology: Энэ чиглэлийн сэтгэл судлаач нар физикч, математигч болон уран бүтээлч нартай хамтран ажиллаж дүрслэх урлагийн бүтээл дээр төвлөрөн судалгаагаа хийдэг. Тухайн бүтээлийг ажиглан буй үзэгчийн тархинд явагдаж буй үйл явцыг судалдаг байна.
· Мөн уран бүтээлч болон хүн өөрийн төсөөлөн бодох сэтгэлгээгээ ашиглан хэрхэн шинэ зүйл туурвиж буйг сулалдаг Вард, Финк, болон Смид, Лепперт нарын судалгааны чиглэл.
Эдгээр онолууд нь бүгд тодорхой хэмжээнд уран бүтээлчийн бүтээлч сэтгэхүйг авч үзсэн хэдий ч маш цөөхөн нь урлагийн сэтгэл судлалийн салбарт хүлээн зөвшөөрөгдөж, судалгааны гол чиглэлүүд болон хөгжсөн байна. Гэвч тодорхой судалгааны аргазүй, зарчимгүйгээр сэтгэл судлалын ухаан урлагийн салбарт юу хийсэнийг үнэлж дүгнэхэд төвөгтэй учираас дээрх онолууд нь урлагийн сэтгэл судлалд авч үзэх ёстой онолууд юм. Урлаг нь хүмүүний ухамсаргүйд оршиж, бүхий л нийгэм цаг үеийн хэрэгцээг илэрхийлж, хүн төрөлхтөний түүхийн эволюцийн үйл явцыг үзүүлдэг бөгөөд урлагийн бүтээл нь хүмүүний, уран бүтээлчийн өдөр тутмын амьдрал, сэтгэл хөдлөл, ухамсаргүйн түлхэцийг яг л толь мэт буулгадаг учир түүхэн цаг үеүүдийн хүн төрөлхтөний сэтгэлгээний хэв маяг, сэтгэл зүйн баримт болдог учир сэтгэл судлалын бас нэгэн судалгааны чухал аспект болдог байна.
sain bnu uurtei chn holbogdh bolmj bga bolwu
ReplyDelete