Сэтгэл судлалын сайтуудыг танилцуулж байна
#1: PsychCentral
Энэ сайт нь 1995 оноос гараагаа эхэлсэн сэтгэл судлалын бие даасан вебсайт билээ. 2008 онд Time сэтгүүлд шилдэг 50н вебсайтын тоонд орсоноор олны анхааралд өртсөн юм.
Уг сайтаас:
· Сэтгэцийн тухай болон түүний асуудлууд
· Сэтгэл судлалын тест, асуултууд
· Мэргэжлийн эмч нарын ярилцлага
Эмнэлэгийн нэр томъёоны тайлбар
· Сэтгэл судлалын талаар сүүлийн үеийн мэдээ мэдээлэл
· Сэтгэл судлалын номнууд
Гэх мэтчилэн мэдээ мэдээллийг авч чадна.
150,000-с илүү гишүүнтэй дэлхийн хамгийн том сэтгэл судлаачдын холбоо юм. APA нь шинэ өнгө төрхтэй болж хэрэглэхэд илүү хялбар болсоноор саяхнаас ажиллаж эхэлсэн.
- Сэтгэл судлалын сэдвүүд нь танд шинжлэх ухааны гол сэдвүүдийг төдийгүй сэтгэл судлалын бүхий л сэдвийг хүргэх болно. Сэдэв бүрийн хуудсанд тухайн сэдэвтэй холбоотой зураг, ном, бичлэг байрлана.
- Сэтгэл судлалын өвөрмөц сэдвүүд болон өдөр тутмын амьдралд хэрэг болох гэр бүл, сургууль, ажил, хүүхдүүдийн талаар санал зөвлөгөө өгдөг.
- Дунд сургууль болон их сургууль мөн амьдралын турш суралцах мэдлэгээс сэтгэл судлалын салбартай холбоотой сэдвүүдийг онцгойлон тусгадаг билээ.
- Мөн мэргэжилтэй холбоотой мэдээ мэдээлэл, сэтгэл судлаачдын карьер, ажил, мэргэжлийн боломж зэргийг энэ сайтаас олох боломжтой.
Хэрэв та сэтгэл судлалын оюутан, судлаачын зүгээс эсвэл бие даан суралцахаар сонирхож байгаа бол энэ сайтыг санал болгож байна.
NIMH бол сэтгэцийн эмгэг судлалын мэргэжилтэгүүдийг дэмжих мөн удирдах зорилготой улсын агентлаг юм.
Та уг сайтаас:
- Сэтгэцийн эрүүл мэндийн талаар өргөн мэдээлэл
- Эмнэлэгийн талаар судлаачид болон оролцогчдын баримтууд
- Сэтгэцийн эмгэгийн тухай статистик мэдээ баримт
- Сэтгэцийн эрүүл мэндийн шинжлэх ухааны мэдээлэл зэргийг олох болно.
#4: Wikipedia
Википедиа нь вебсайтууд дотроос хамгийн том, сэтгэл судлалын өргөн мэдээллийг агуулсан, чөлөөт вебсайт юм. Сэтгэл судлалын түүхээс эхлээд судлаач эрдэмтэд, сэтгэл судлалын асуудлууд зэргийг агуулсан байдаг билээ. Уг сайт нь ашиглахад хялбараас гадна сэтгэл судлалын салбарын өргөн хүрээг хамарсан мэдээлэл агуулагддаг.
Уг сайт нь сэтгэл судлалтай холбоотой анагаахын өргөн сэдвийг агуулсан ба Ken Pope докторын үндэслэсэн сэтгэл судлалын вебсайт юм.
Уг сайтад хууль дүрэм, анагаахын мэдлэг, амиа хорлолт, сексийн асуудал зэрэг сэтгэл судлалын өргөн сэдвүүд багтдаг.
Сэтгэл судлалыг сонирхсон хэнд ч энэ вебсайт нээлттэй бөгөөд бусад вебсайтыг бодвол илүү өргөн хүрээг хамарна.
#6: WebMD Mental Health.
Уг сайт нь өвчин болон эмчилгээтэй холбоотой бүхнийг хамарсан мэдээллийг агуулдаг. Тодорхой өвчнүүд болон сэтгэл судлалын сүүлийн үеийн мэдээллийг эндээс харж болно.
Уг сайт нь сэтгэл судлалын сэдвүүдийг уншиж ойлгоход хялбар байдаг . Сэтгэл судлалын мэдлэг болон онолын талаар маш олон зүйлийг олж болно.
#8: Psychology Today
Энэ сайт нь сар тутмын сэтгүүлийн вэб сайт юм. Сэтгэцийн өвчнүүд болон эмчилгээрүү чиглэсэн мэдээллийг нийтэлдэг уг сайт нь уншихад хялбар төдийгүй мэргэжлийн бус сонирхогчдод илүүтэй зориулагдсан гэлтэй.
#9: PsyBlog
Энэ блог нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд тулгуурласан бөгөөд сэтгэл судлалын блогуудын хамгийн сайн нь билээ. Сэдвүүд нь өөрийгөө болон өөрийн сэтгэлээ ойлгоход тусалдаг юм.
Энд бодит баримтууд болон олон талт мэдээлэл байхаас гадна танд тархи, сэтгэл хөдлөл, инстинкт, ой тогтоолт , сэтгэцийн эмгэг зэрэг судлагдахууны талаар ойлгуулдаг.
Сэтгэл судлал бол үнэхээр өргөн хүрээг хамардаг. Уг сайт нь танд өөрийн сэтгэл судлалын мэдлэгээ нэмэгдүүлэхэд тус болно гэдэгт итгэж байна.
Б.Ганзул
0 comments: