Спортын сэтгэл судлалын хэрэглээ
Спортын сэтгэл судлал бол практик сэтгэл судлалын шинэхэн салбаруудын нэг бол боловсролын сэтгэл судлал нь хамгийн эртний салбарт тооцогддог байна.
Сэтгэл судлалын зарчмыг спортын практик хэрэгжүүлээд удаж байгаа хэдий ч албан ёсны салбар болон хөгжөөд ердөө 20 гаруй жил болж байна. Спортын сэтгэл судлал гэдэг нь спортын идэвхи, хөдөлгөөнд сэтгэл судлалын зарчмыг хэрэглээ болгохыг хэлнэ (Browne & Mahoney, 1984). Мөн тамирчин ба дасгалжуулагчийн холбоо, сайн гүйцэтгэл хийх сэдэл, бусад тамирчид, дасгалжуулагчдаас ялгарах зан чанар, гүйцэтгэл хийхэд нийгмийн нөлөө хэрхэн бий болдогийг, түрэмгийлэл ба спортод хандах хандлага яаж үүсдэг гэх мэт сэдвүүдийг бусад салбаруудад ялгаагүй судалдаг.
Спортын сэтгэл судлал нь үндсэн гурван сэдэвт чиглэж ажилладаг. Нэгдүгээрт, тамирчныг энгийн хүнтэй харьцуулж тэдний зан үйлийг тайлбарлаж, адилтгаснаар биелүүлэлт буюу гүйцэтгэлийн хүчин зүйлийг судалдаг байна. Хоёрдугаарт, спортын сэтгэл судлаачид гүйцэтгэлд нөлөөлдөг багаар ажиллах, баг хамт олноороо зорилгоо тодорхойлох, нягтарших гэх мэт нийгмийн хүчин зүйлсийг судалдаг. Мөн гуравдугаарт, тэмцээний үеийн хүчирхийлэл, тамирчны ёс суртахуун, карьерийн хөгжил, тэтгэвэрт гарах буюу зодог тайлах гэх мэт гүйцэтгэлийн бус зүйлсийг судалдаг.
Тамирчдын зан чанар. Тамирчин болон энгийн хүмүүсийн хоорондын бие хүн, зан чанарыг харуулсан олон судалгаанууд байдаг. Ерөнхийдөө амжилттай тамирчид өөртөө итгэлтэй, дотоод сэдэлтэй, манлайлагч, бардам, амжилтын хэрэгцээ өндөртэй байдаг.
Тамирчны гүйцэтгэлийн сэдэл. Сайн дасгалжуулагч бол тамирчдынхаа хамгийн сайн гүйцэтгэлийг гаргахад сэдэл өгч чаддаг хүнийг хэлдэг. Alderman (1980) тамирчдыг сэдэлжүүлэх хэд хэдэн өдөөгчийг тайлбарлажээ. Үүнд: төгс буюу илүү давамгай байх, бусдаас хамаарах буюу хамтрах, стресс (сэргэлт авах), түрэмгийлэх, амжилт үзүүлэх, хүч чадал гаргах, бие даан шийдвэр гаргах хэрэгцээнүүдийг биелүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: