Ой тогтоолт сайжруулах арга


3.14159265358979323846264338327950288419716939937510582097494459230781640628620899862803482534211706798214808651328230664709384460955058223172535940812848111745028410270193852110555964462294895493038196442881097566593344612847564823378678316527120190914564856692346034861045432664821339360726024914127372458700660631558817488152092096282925409171536436789259036001133053054882046652138414695194151…
Дээр 396 тоо байгаа. Та үүнийг цээжлээд дараа нь яг энэ дарааллаар хэлж чадах уу? 5 минутанд цээжлээд ямар  ч алдаагүйгээр хэлж чадах уу?
Дэлхийн ой тогтоолтын 3 удаагийн аврага Aнди Белл үүнийг хийж чадна. Тэрээр 5 минутын дотор л цээжилдэг. Аврага шалгаруулах тэмцээн 10 өөр төрлийн хэсгээс бүрддэг. Өгөгдсөн цагт оролцогчид аль болох их мэдээлэлийг цээжлэх ёстой байдаг. Дараах хэсгүүд багтдаг: шүлэг, бинар тоо, хөзрийн карт, нэр, царай, үг, он цаг, дүрс, хэлж буй тоо. 
Анди Белл 2006 онд 52 хөзрийн картыг гаргаж үзүүлэхэд яг дарааллаар нь 26,28 секундэд хэлж байсан юм. Дэлхийн ой тогтоолтын 8 удаагийн аврага О Брейн 2808 картыг яг дарааллаар нь цээжилж 12 удаа л алдаж рекорд тогтоож байсан. 

Энэ хүмүүс яаж ийм их мэдээллийг цээжилж дараа нь амжилттайгаар сэргээн санаж байна вэ? Энэ асуултанд хариулахын тулд бид Доминик О Брейний зохиосон ой тогтоолтыг сайжруулах аргыг сонирхоё. 

Бидний ой түр хугацааны болон урт хугацааных гэж байдаг. Бид өөрт ач холбогдолгүй мэдээллийг түр ойдоо хадгалдаг. Түр ойд ойролцоогоор 5-9 мэдээлэл хадгалагддаг. 

Харин яаж энэ аврагууд мэдээллийг хадгалаад байна вэ? Энэ мэдээллүүддээ ач холбогдол өгч байгаа юм. Тэд мнемоник техникийг ашигладаг. Мнемоник нь цээжлэхэд төвөгтэй мэдээлэл, цээжлэхэд амар мэдээлэл хооронд холбоос үүсгэдэг техник юм. Мастерууд энэ техникийг ой тогтоолтоо сайжруулахын тулд байнга хэрэглэдэг. О Брейн өөрийн Мнемоник Доминик Системийг бий болгосон. Түүний техник тоог үсэг болгон хувиргаж цуужлэх явдал юм.  Жишээлбэл:

Тоо                1  2  3 4  5 6 7  8  9  0
Мнемоник    A B C D E S G H N O

Жишээлбэл 00-99 хоорон дахь тоог цээжлэе гэж саная. Тоог алдартай хүн, түүний үйлдэлтэй холбож цээжилж болох юм. 15 тоог мнемоник болговол AE. Үүнийг Albert Einstein гэж цээжилж болно. Ийм маягаар олон оронтой тоонд ямар нэгэн утга өгч, холбоос үүсгэж цээжилвэл илүү удаан хугацаанд хадгалагдана. 


Харин хөзрийн картыг яаж цээжлэх вэ? Бас л утга өгнө. Жишээлбэл, Дөрвөлжингийн хатанг цээжлэхийн тулд картыг дөрвөлжин шигтгээтэй алмазан зүүлт зүүсэн Английн хатан хаан хэмээн нэрлэнэ. Бундангийн 7-г хүмүүсийн зүрхийг зогсоодог James Bond /007/ хэмээн цээжлэнэ. Энэ мэдээллүүдээ мөн хооронд нь холбож үйл явдал бий болгоно. Ийнхүү толгойдоо үйл явдлыг төсөөлснөөр мэдээлэл мартагдахгүй. 

Та ч гэсэн туршаад үзээрэй. 



Ашигласан материал: http://intro2psych.wordpress.com


Б. Тунгалаг