Ууртай хүмүүсийн гаргадаг 7 алдаа.
1. Тэд өөрсдөдөө тусалж чаддаггүй. Ууртай хүмүүс маш олон шалтагтай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх үеээ буруутгадаг. Эрчүүд мөн эмэгтэйчүүд ч адил стресс, ядаргаа, санаа зовоосон зүйлсээ буруутгадаг. Энэ дэлхий дээр өөр хүмүүст асуудал байхгүй юм шиг л бухимдана. Ууртай хүмүүс өөрсөддөө сайхан үг, сайхан мэдрэмжийг өгөх боломж олгодоггүй.
2. Уураа гаргах хамгийн хурдан арга бол дэлбэрэх. Ширүүн догшин хүмүүс уураа гаргах нь агаарт ус ууршихтай адил юм. Тэдний үзлээр бүх зүйлийг сайхан болгохын тулд уураа гаргах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ бодит амьдралд энэ зөвхөн түүнтэй адилхан зүйлийг л авчирдаг. Өөрөөр хэлбэл харилцаанаас харилцаа үүсдэг.
3. Горьдлого тасрах гэдэг бол тэсвэрлэшгүй зүйл. Ууртай хүмүүс горьдлого тасарсан байдалтай, түгшүүртэй эсвэл айдастай байж чаддаггүй. Тэдэнд эдгээр мэдрэмжүүд нь тэд өөрчлөгдөж байгааг сануулах дохио болдог. Амьдрал тэдний хүслээр болохгүй үед тэд төлөвлөгөөгөө зөрчиж эсвэл алдаа гаргадаг. Хүмүүс тэдний энэ байдлыг ойлгодоггүй. Энэ нь тэдэнд эдгээр мэдрэмжүүдтэй хамт байснаас илүү дээр байдаг. Энэ мэдрэмжүүд хүмүүсийн хувьд энгийн л зүйл гэдгийг мөн энэ нь заримдаа илүү их эрч хүч өгдөг гэдгийг тэд ойлгодоггүй.
4. Ялах нь зөв байхаас илүү чухал. Харамсалтай нь ууртай хүмүүс ихэвчлэн асуудал тулгарахад хэм хэмжээг зөрчдөг. Хэрвээ тэд маргалдах үед тэдний буруу байвал зөв болгож нотлон харуулах хэрэгтэй болдог. Хэрвээ гарцаагүй буруу бол өөрөөсөө илүү буруутай нэгнийг олох гэж зүтгэдэг.
5. Хүндэтгэл бол тэдний гол зүйл. Үл хүндэтгэсэн байдал нь тэдний хувьд тэсвэрлэшгүй зүйл. Заналхийлэл, аймшигтай дуу чимээ гаргах бол тэдний хувьд бусдаас хүндлэл хүлээж буй дохио юм. Хүндлэл заримдаа гунигтай, тэр хайр халамжийг арилгаж байдаг.
6. Тулалдах бол зөв зүйл. Зарим ууртай хүмүүс шилдэг болохын тулд суралцдаг. Тэдний хувьд эцэг эхийнхээ нэр хүндтэй өрсөлдөх нь хэвийн л зүйл. Тэд энэ бүхнийг өөрөөр зохицуулж чаддаггүй. Тэгээд тэд хүүхэд байхдаа айдаг бас дургүй байсан тэдгээр эцэг эхчүүд шиг болдог.
7. Ууртай хүмүүс уурласан үедээ юу хэлж юу хийж болохыг бусад хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэд ууруу гаргах хэрэгтэй гэж үздэг бөгөөд уураа гаргахдаа ноцтой аюултай зүйлс хийж ч магад. Бүх зүйл дууссаны дараа тэд зүгээр л ууртай байсан юмаа гэдэг. Тэд бусдыг айлгаж, ичээж, доромжилж байгаагаа тухайн үедээ мэддэгүй.
0 comments: