Сэтгэл судлалын тухай үлгэр /Цуврал 2/
Шинжлэх ухаан хэрхэн төрсөн нь:
Олон эрдэмтэд Психея Эрот хоёрын түүхийг хүний сэтгэлийн хөгжлийн тухай өгүүлсэн гэж үздэг.
Психея-энэ нь грекээр сэтгэл ба эрвээхэй гэсэн үг юм байна. (сэтгэл санааг эрвээхэйтэй зүйрлэдэг байж)Анхны хүн өөрсдийн сэтгэлийг өөрийн ихэр гэж үзээд энэ бие дуусаад түүндээ эргэн ирнэ гэж үздэг байжээ. Ийм эхлэлтэй сэтгэл судлалын ухааны хөгжил нь маш их хүнд замыг туулан ирсэн билээ.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг нь Аристотель (МЭӨ384-322) юм. Тэр анх хүн төрөлхтөнд амьд бие, сэтгэл санаа, ой санамж, мэдрэмж цаашилбал сүнсний талаар санааг гаргаж ирсэн билээ.
Харин МЭӨ III зуунд Аександрийн эмч Герофил Эразистрат нар тархи мэдрэлийн системийг тайлбарлаж өгч МЭӨ II зуунд Римийн эмч Гален эртний грекийн эмч Гиппократ нар темпераментийн ойлголтыг ухамсарт ойртуулан тайлбарласан.
Францын эрдэмтэн Р.Декарт (1596-1650)рефлексийн талаар онол баталж, И.П.Павлов (1849-1936) тархи мэдрэлийн үйл ажиллагаа, дохионы системд тайлбар өгчээ.
Психика – Сэтгэц гэдэг нь тархины шинж чанар бөгөөд тэр маш өвөрмөц үйл ажиллагаатай. Одоо бид Сэтгэц гэж монгол хэллэгээрээ цаашид ярилцая. Сэтгэцийг шидэт толь гэж нэрлэж болох юм. Шидэт толинд маань эргэн тойрон, амьдралыг өрнөлийн тусгал байж тэндээс бид эрэл хайгуул, сонголтуудыг хийж улмаар хүний үйл ажиллагааны шаардлагыг хангахаар ажиллаж эхэлнэ.
Гэвч тархи зөвхөн хүнд биш амьтанд ч байдгийг бид мэднэ.
Тархины харьцангуй жин:
Заан | Халим | Хүн | Арслан | Үхэр | Сармагчин | Муур | Хонь | Нохой | Туулай |
5000гр | 2050гр | 1400гр | 600гр | 450гр | 450гр | 290гр | 130гр | 105гр | 50гр |
Тархины жинг биеийн жинтэй харьцуулалт:
Бага насны хүүхэд | Сармагчин | Том хүн | Шимпанзе | Горилл | Нохой | Хонь | Заан | Халим |
1/2 | 1/26 | 1/40 | 1/50 | 1/100 | 1/250 | 1/350 | 1/500 | 1/40000 |
Үргэлжлэл бий ...
Нээлттэй хаалга сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач, доктор Ж.Эрдэнэтуяа
0 comments: