Тестостерон ихтэй хүмүүс шударга байдаг

Тестостерон бол эрэгтэй даавар бөгөөд түрэмгийллийг өдөөж, бие бялдрыг дэмждэг юм. Бонны их сургуулийн эдийн засагч Доктор Армин Фолк болон түүний мэргэжил нэгт судлаачид бэлгийн даавар нь нийгмийн зан үйлд хүчтэй нөлөөлдөгийг баталсан байна. Тэдний туршилтаар тестостерон ихтэй хүмүүсийн худлаа ярих нь пласебо эффектэд өртсөн хүмүүсээс бага байдаг (пласебо гэдэг нь эмнэлгийн нөхцөлд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд өвчтөнүүдэд үйлчилгээгүй эмийг үйлчилгээтэй хэмээн итгүүлэн өгсөнөөр өвчтөн түүнийг нь хэрэглэж эдгэрлээ хэмээн итгэдэг сэтгэл зүйн үзэгдэл). Өөрөөр хэлбэл тестостерон ихтэй хүмүүс шударга байдаг.
Тестостерон бэлгийн даавар нь гол төлөв эрэгтэй шинж онцлогийг бий болгодог. Үүнд: бэлгийн төрх байдал, бэлгийн хүсэл тачаалыг нэмэгдүүлэх, биеийн булчинг тус тус дэмждэг гэх мэт. Эмэгтэйчүүдэд тестостероны даавар байдаг хэдий ч маш бага хэмжээгээр агуулагддаг. Тестостероны тухай маш олон судалгаа байдаг. Харин тестостероны түвшин ба зан үйлийн хамаарлыг гаргах тийм ч сайн судалгаа болж чаддаггүй гэж зарим эрдэмтэд тайлбарладаг. Учир нь хамаарал байгаа эсэхийг шалгасан тоо баримт нь тухайн гаргасан зан үйлийн учир шалтгааныг илрүүлж чаддаггүй гэнэ.

Ашигласан материал: http://www.sciencedaily.com
 Л.Энхтүшиг