Сэтгэл судлалын тухай үлгэр /Цуврал 1/
Сэтгэл судлалын тухай сонирхон уншиж манайд зочилдог залуусдаа зориулан нэгэн цувралыг хүргэхээр бэлтгэлээ. Цувралыг энгийн хэллэг, ойлгомжтой хэлбэрээр хүргэх болохоор та өөрөө өөртөө туслах хэмжээний сэтгэл зүйн мэдлэгтэй болно гэсэн үг юм.
Ингээд цувралынхаа анхны дугааруудаас хүргэе.
Үлгэрийн эхлэл
Нэгэн хаан гурван охинтой юмсанжээ. Түүний бага охин Психея (Психе-сэтгэл хэмээх утгатай грек үг) нь ер бусын үзэсгэлэн гоо бөгөөд түүний талаар хорвоогийн өнцөг булан бүрт шагшин магтаж бүүр хайрын бурхан Афродитатай харьцуулан ярьцгаах болж гэнэ. Хайрын бурханы сонорт ч хүрч дэлхий дээр надтай зүйрлэх гоо үзэсгэлэнт охин байна гэнээ хэмээн тэрээр таалсангүй . Ингээд Афродита хүү Эротийг дуудуулж Психеяд аймшигт шидэт мангасыг дурлуулахаар дурлалын сум нисгэхийг тушаажээ.
Охиныхоо аймшигт хувь заяаг мэдсэн хаан эцэг охиндоо хуримын даашинз өмсүүлж өндөр уулын оройд ганцааранг нь орхиод иржээ. Психея ч юу болохыг хүлээн гунихран хүлээн суулаа.
Гэнэт охиныг зөөлөн хөвөлзсөн салхи үлээж агаарт хөөргөн нисгэсээр цэцэгт хөвөөн дунд орших үлгэрийн сайнхан ордонд авчирчээ. Психея хэсэг алмайран байснаа зориглон дотогш оржээ. Энэ бол Эротын ордон юм. Психеяг харсан далавчит хайрын бурхан шууд л түүнд дурлачихав. Охиныг үзэсгэлэнт үлгэрийн ордондоо авчирч бүх эд баялгийнхаа эзэн нь болгох гэж хүсэв ч үүнийг тэр биелүүлж чадахгүй, яагаад гэвэл дурлалт хосын өмнө саад болж болохгүй байлаа.
Эрот охиныг түнэр харанхуйд аваачижорхмн, энэ явдлаас хойш гүн шөнөөр зөөлөн салхи сэвэлзсэн намуухан чимээ татуулсаар үл үзэгдэх нэгэн ирж түүний дуу хоолой, амьсгаа мэдрэгдэн сонсогдовч тэрээр үүр цайхаас өмнө уусан алга болдог байлаа. Долоо хоног, сар өнгөрч, охин ганцаардсаар л. Нэгэн удаа түүний өмнө хоёр эгч нь амьд мэнд эрүүл саруул харагдах нь тэр, Психея эгч нартаа ордноо , эд баялгаа үзүүлэн эгч нар нь түүнээс аж амьдрал, эр нөхрийнх нь тухай асуухад тэр юу ч мэдэхгүй аж. Эгч нар нь чиний нөхөр бол ад чөтгөр аймшигт мангас түүний талаар бүгд мэдэж байгаа хэмээн түүнд итгүүлж түүнийг хороох хэрэгтэй тэгвэл чи чөлөөлөгдөнө хэмээн итгүүлж гэнэ.
Ингээд Психея мангас ад чөтгөр нөхрөө хороохоор мэс зэвсэглэн дэн асаан түнэр харанхуй хөнжлийг сөхтөл ....хосгүй сайхан залуу унтаж байв. Тэрээр сандран дэнгээ алдаж ханхүүг гэмтээсэнд залу у Психея охинд хайртай гэдгээ хэлээ л нисэн оджээ. Психея ингээд Эротын эрэлд гарч одов. Афродита тушаалыг нь биелүүлээгүй учир Психеяг хичнээн гэсгээвч тэр бүхнийг охин даван туулж тэр ч бүү хэл нойрсож буй Аида ч тэнгэрээс буусан гэдэг. Аида буцаж ирээд эрүүл энх Эрот той уулзсан бөгөөд Эрот Олимпод авиран Зевс бурханд бүх үнэнээ тоочиход Зевс түүнд чиний Психеяг үхэшгүй мөнхийнөөр үлдээлээ дахин хайртыгаа бүү алдаарай хэмээн үлгэр амар сайхандаа жаргав.
Үргэлжлэл бий ...
Нээлттэй хаалга сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач, доктор Ж.Эрдэнэтуяа
0 comments: