Ховсын тухай ерөнхий мэдээлэл

Хүний ухамсаргүйд нэвтэрч ухамсаргүйн гүнд үлдсэн мэдээлэлийг гарган авах, санал тавих аргаар нөлөөлөх, айдас, сэтгэцийн траумаг эмчлэх зэрэгт ашигладаг.
Ховсын гурван төрөл байдаг. Үүнд:
1.    Уламжлалт
2.    Эриксоны
3.    НЛП
Гэж гурван төрөл байдаг.
Уламжлалт.
            Хүнийг трансын байдалд оруулсны дараа санал тавьж ухамсаргүйд нөлөөлдөг. Зигмунд фрейдийн үндэслэсэн психоанализын анхны арга катарсисд ашиглагдаж байсан ба 1990 оноос хойш ухамсаргүйд нэвтрээд гарах нь сорви үлдээдэг буюу сөрөг нөлөөтэй гэж үзэн ашиглахаа больсон.
Эриксоны ховсын арга
            Эриксоны ховсын арга нь уламжлалт ховсыг бодвол трансын байдалд оруулсны дараа санал тавих биш харин метафор буюу богно хэмжээний сургамжит үлгэр, өгүүллэг ашиглан хүний ухамсаргүйд нөлөөлдөг. Энэ нь ухамсаргүйд бий болдог хаалтыг нэвтэрч чаддаг.
НЛП (Невро-Лингвистик-Программинг)
            Үгийг нь уншихад утга нь илэрхий нэрээр нэрлэгдсэн (невро-мэдрэлийн эс, лингвистик-хэл яриа судлах шинжлэх ухаан, программинг-программчлал) энэ арга нь хүний ухамсаргүйд нэвтрэх хэрэггүй харин олон төрлийн арга техникийг ашиглан хүний ухамсаргүйд шинэ санаа бий болгох, айдас, дадал болсон муу зуршилыг засах, өөрт итгэх итгэлийг дээшлүүлэхэд ашиглагддаг.
            Ухамсаргүйд ямар нэг сөрөг нөлөөгүй хэн ч ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. НЛП хүний ухамсаргүйд нөлөөлдөггүй ч ухамсарт нөлөөлдөг аргаас дутхааргүй үр дүнтэй арга юм.



Ашигласан материал: http://www.societyofhypnosis.com/hypnosis-types

Алтангэрэл