Жендер ба өнгө сонголт


Өнгө болон жендерийн тухай ойлголт нь хувцас загварын салбарын чухал бөгөөд ярвигтай асуудлуудын нэг юм. Зарим зохиолчид орчин үеийн өнгө болон жендерийн нийлэмжийг хуучны уран зурагт дүрсэлсэнтэй ижлээр тодорхойлдог.
Хэдийгээр цэнхэр өнгө хөвгүүдийнх, ягаан өнгө охидынх гэх мэт уламжлагдсан хандлагууд 20-р зууны үед байсан ч гэсэн өнөөг хүртэл энэ стеоротип хэвээр хадгалагдсаар байна. Харин өнөө үед өнгө болон жендерийн талаарх хандлага бага зэрэг өөрчлөгдөж эмэгтэй хүн илүү гэгээлэг өнгийг, эрчүүд  бүдэг, намбатай өнгийг эрхэмлэх болсон байна.
Өнгө болон жендерийн холбоо цаг хугацаанаас хамааран өөрчлөгдөн хувьсаж эхэлсэн. Тухайлбал түүхийн нэг үед эрэгтэйчүүд гэгээлэг өнгийг илүүтэй сонгож байсан бол хар болон бүдэг өнгийг хатан хаан Викториагийн үед илүүтэй сонгож байсан байна. Түүнээс гадна шашин-итгэл үнэмшил дээр суурилсан өнгийг илүүд үзэх хандлага ч ажиглагддаг байна. Мөн хөвгүүдийг цэнхэр өнгөөр төлөөлүүлэх болсон нь цэнхэр өнгө тухайн үед хамгийн хямд материалын өнгө бөгөөд ихэнх сургуулийн дүрэмт хувцас байсантай холбоотой байх магадлалтай юм.
Орчин үед жендерт суурилсан өнгөний зохицол, нийлэмж Америк болон Европд өргөн ажиглагдах болсон байна.  Үүний хажуугаар охид хөвгүүдийг тодорхойлох цэнхэр , ягаан өнгөнөөс бусад өнгийг жендер нейтрал буюу саармаг өнгө хэмээн нэрлэх болжээ. Ялангуяа ногоон болон улбар шар өнгө энэ ойлголтод хамаарах болсон байна. Бор болон саарал өнгөний хувьд ихэвчлэн эрэгтэй хүмүүсийн хэрэглээд түлхүү ажиглагддаг ч эмэгтэйчүүдийн хувьд ч энэ өнгөнүүдийн сонголт их байна.
Улс орнуудын жендерийн өнгөний сонголтын ялгаа
Белги: Тодорхой бус эх сурвалжаас авсан мэдээллээр Белгийн уламжлалаар хөвгүүд ягаан, охид цэнхэр өнгийн хувцас өмсдөг байна.
Канад: Нэгэн Канадын судлаач 1870-1935 оны Онтариа болон Манитоба хот дах хүүхдийг хувцаслахдаа сонгодог өнгийг судалсан ба нотолгоо болгон материал, фото зураг, сонингийн сурталчилгаа, имэйл болон бусад  каталогийг судалгаандаа ашигласан байна. Үр дүнд нь нялх балчир хүүхдүүдийн охидуудад нь цэнхэр, хөвгүүдэд нь ягаан хувцас өмсүүлснийг тэмдэглэсэн 1931 өгүүлэл буйг олж илрүүлжээ.
Англи: Англи дах хамгийн анхны сургуулийн дүрэмт хувцас болох хөх өнгийн хувцас нь ядуу сурагчдад зориулагдсан байсан ба учир нь тухайн үедээ хөх өнгийн материал нь хамгийн хямд байжээ.
АНУ: Паолетти болон Карол Крегло нарын тодорхойлсноор АНУ-д 20-р зууныг хүртэл цэнхэр болон ягаан өнгө нь хүүхдийн хүйсийг тодорхойлох өнгө биш байсан байна. 1920-д оны үед HBC хүүхдийн хүйсээс хамааран өнгө сонголт хийгдэж байгааг тэмдэглэсэн хэдий ч иргэд нь аль өнгө нь аль хүйсэд зориулагдсаныг бүрэн мэддэггүй байжээ. 1950 оныг хүртэл сургуулийн дүрэмт хувцас нь ягаан өнгө-охид, цэнхэр өнгө-хөвгүүд хэмээн ялгарч байгаагүй аж. Мөн 18-р зуунд анх Gainsborough The Blue Boy хэмээх уран зургийг, 19-р зуунд Helen Allingham 1880 оны дунд үед өөрийн хүү Henryгээ анх удаа ягаан өнгийн даашинз өмссөнөөр зурсан байна.
Эдгээрээс харахад жендерийн хувьд өнгөний сонголт ялгаатай байх ёстой гэсэн хатуу тогтсон хандлага байхгүй боловч бид өөрсдийн соёл, ахуй, шашин, нийгмийн өөрчлөлт, загварын чиг хандлага зэрэгээс хамааран ялгааг гаргасаар ирсжээ. Гэвч цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж дэлхий ертөнц орчин үеийн соёлын өмнө тус тусын хаалгаа нээснээр энэ ялгаа бас л хувьсан өөрчлөгдсөөр байна.

Ц. Уянга