Хамгийн алдартай солиотнууд
Сүүлийн үед авьяас ба ухаангүй байдал холбоотойг эрдэмтэд судалж эхэлсэн. Доор дурьдсан өвчтнүүд бол өөрсдийн авьяас билгээрээ эрүүл хүн төрөлхтөнд нөлөөлж чадсан хүмүүс. Энэ жагсаалтанд улс төрчид байхгүй, учир нь тэд ердөө гүйцэтгэгчид. Энд жинхэнэ бүтээгчдийн тухай өгүүлнэ. Гэвч " өөрийн ухаангүй" алдартнуудын тоо үүгээр дуусахгүй маш олон байгаа.
Эдгар Аллан По (1809-1849). Америкийн яруу найрагч зохиолч. Түүний сэтгэцийн өвчтэй нь батлагдсан ч яг тодорхой онош тавигдаагүй. Тэрээр юм мартаж, хүн мөрдөж дагаж, заримдаа галлюцинаци харж, харанхуйгаас айдаг байсан. Хулио Кортасарын "Эдгар Аллан По-гийн амьдрал" нийтлэлд түүний өвчин сэдэрсэн нэгэн үйл явдлын тухай бичсэн байдаг. 1842 оны зун Мери Деверо хэмээх эмэгтэйг гэнэт санаад Филадельфия-гаас Нью-Йорк хүртэл уулзахын тулд очсон. Бүсгүй гэрлэсэн байсан ч тэр түүнийг нөхөртөө хайртай эсэхийг заавал мэдхийг хүссэн. Хэд хэдэн удаа паромд сууж гол гатлахдаа тааралдсан гадны хүмүүсээс эмэгтэйн гэрийн хаягийг асууж байсан. Зорилгодоо хүрч гэрт нь очин, хэрүүл шуугиан дэгдээгээд, дараа нь цай уухаар үлдсэн. Үүнд нь гэрийн эзэд маш ихээр гайхсан ба Эдгар гэрт зөвшөөрөлгүй орж ирсэн байсан. Тэрээр хутгаар хэд хэдэн редиск сэглэж, Мери-г дуртай дууг нь дуулж өгөрийг шаардсаныхаа дараа л айлаас гарсан байна. Түүнийг хэд хоногийн дараа ухаанаа алдан ойр хавийн ой модоор хэсүүчилж байхад нь олсон байна.
Түүний ойр ойрхон давтагдах депрессүүд 1830-аад оноос эхэлсэн ба үүнээсээ болоод архинд донтож, уусан үедээ эрүүл ухаанаа алддаг байсан. Дараа нь архин дээр мансууруулах бодис нэмэгдсэн. Түүний үеэл байсан эхнэр нь сүрьеэ тусан нас барсны дараа байдал улам хүндэрсэн. Үүнээс хойш хоер жил амьдарсан ч хэд хэдэн удаа дурлаж, бүр гэрлэх санал тавихыг оролдсон. Эхний сүй тавих еслол залуу сүйт бүсгүйг айлгасанаас болж цуцлагсан бол дараагийн дээр нь залуу өөрөө ирээгүй. Түүнийг 5 хоногийн дараа Балтиморт олсон байна.
Дараа нь түүнийг хүчтэй галлюцинациас болж эмнэлэгт хэвтүүлэн удалгүй нас барсан байна. Зохиолч ганцаараа үхэхээс хамгийн их айдаг байсан ба тэр нь биелсэн юм. Олон найзууд нь хамт байна гэж амалсан ч 1849 оны 10 сарын 7-ны шөнө түүний хажууд хэн ч байж таараагүй юм. Тэрээр аймшгийн болон детектив зохиолуудаараа ихээхэн нэрд гарсан.
Фридрих Вильгельм Ницше (1844-1900)- Германы философич, шизофренигийн хүнд хэбэрийн өвчтэй байсан. Хамгийн илэрхий шинж тэмдэг нь өөрийгөө бурханчлан дээдлэх үзэл. Тэрээр өөрийгөө дэлхийг захирахаар болсон хэмээн зарласан захиа бичиж, орон байраа миний сүм учир бүх зурагнуудыг авч хая хэмээн шаарддаг байжээ. Үе үе толгой нь өвддөг байсан ба эмнэлгийн картанд нь түүнийг гуталнаасаа шээсээ уух, үе салгаж орилох, эмнэлгийн харуулыг Бисмарктай андуурах гэсэн хэвийн бус үйлдэл хийдэг байсан тухай бичжээ. Мөн түүнчлэн хаалгаа шидэн аяганы хагархайгаар нээгдэхгүй болгохыг оролдож байсан ба зассан орныхоо хажууд шалан дээр унтаж, янз бүрийн нүүр царай гаргаж, амьтан шиг үсэрдэг байсан байна.
Амьдралынхаа сүүлийн 20 жилийг өвчнөсөө болж шаналан өнгөрөөсөн ба энэ хугацааны талыг нь эмнэлэгт өнгөрөөж, гэртээ бол ээжийнхээ тусламжгүйгээр ямар ч үйлдэл хийж чадахгүй болж байжээ. Гэхдээ түүний хамгийн алдартай бүтээлүүд энэ үед туурвигдсан юм. Ницше-гийн моралийн тухай ойлголт түүнийг алдаршуулжээ. Мөн түүний үзэл " Сул дорой нь үхэж, хүчтэй нь ялах естой", " Унаж байгаа хүнийг түлх" гэсэн фашизмын үзэл бодлын суурийг тависан байна.
Эрнест Миллер Хемингуэй (1899-1961) Тэрээр депресс, түүнээс үүдэлтэй сэтгэхүйн хямралтай байсан. Түүний илрэл нь амиа хорлох оролдлогууд, хүн дагах мөрдөх, ойр ойрхон давтагдах цочмог сэтгэлийн хямрал байсан. 1960 онд Кубээс Америкт эргэн ирэнгүүтээ сэтгэцийн эмнэлэгт хэвхийг өөрөө сайн дураар зөвшөөрсөн. Түүнийг тэр үед депресс, өөртөө итгэлгүй байдал, байнгын айдас зовоож байсан. Энэ бүхэн түүнийг ажиллахад нь саад болдог байжээ. Түүнд 20 удаа цахилгаан шок эмчилгээ хийсэн ч үр дүнгээ өгөөгүй байна. Хемингуэй өөрөө энэ тэхай хэлэхдээ " Эмч нар зохиолчийн амьдралыг ойлгодоггүй. Амьдралынх нь утга учир баялаг болсон ой тогтоолтыг устган, тархийг устгах нь утга учиргүй. Эмчилгээ үнэхээр сайн байсан, гэвч тэд өвчтнөө алдсан." Эмнэлгээс гараад дахин зохиол бичиж чадахгүй гэдгээ ухааран, амиа хорлхыг оролдсон боловч гэрийнхэн нь түүнийг зогсоосон. Эхнэр нь түүнийг дахин эмнэлэг хэвтүүлхийг хүссэн боловч удалгүй зохиолч хайртай гар буугаараа өөрийгөө буудан хөнөөжээ.
Түүний ачаар уран зохиолд шинэ Айсбергийн арга бий болсон. Энэ нь бага товч текстэнд гүн ба өргөн утга санааг гаргах юм. Түүний зохиолуудын баатрууд үнэхээр тэмцэгч хүмүүс байдаг. Тэдний тэмцэл нь утга учиргүй байсан ч тэд эцсийг нь хүртэл тэмцдэг. Тод жишээ бол "Өвгөн тэнгис хоер"-ын Сантьяго юм. Гэвч зохиолч өөрөө амьдралынхаа төлөө тэмцэгч байгаагүй. Түүний үхэл идеал хүнд хүрхийн үр дагавар байсан. Тэрээр " Эр хүн орондоо үхэх эрхгүй, нэг бол дайнд нэг бол духандаа сумтай үхэх естой" гэжээ.
Джон Форбс Нэш (1928 онд төрсөн)- Америкийн математикч, Нобелийн шагналтан, 2004 онд түүний тухай Beautiful Mind кино гарснаар олонд ихээр танигдсан. Түүний онош бол параноидаль шизофрени. Шинж тэмдгүүд нь галлюцинаци, дэмийрэх, байхгүй хүнтэй ярилцах зэрэг болдог. Fortune сэтгүүл 1958 онд түүнийг математикийн ухааны шинэ од хэмээн тодорхойлсон байна. Гэвч удалгүй өвчний шинж тэмдгүүд илэрч гарч ирэн, жилийн дараа ажлаасаа гаран сэтгэцийн эмнэлэгт албадан эмчилгээнд орсон. Тэрнийг Принстонд ганцаараа ярьж, самбар дээр ойлгомжгүй олон томьёо бичдэг байсныг олон хүн харж байжээ. 1980-аад оноос өөрөө өөрийгөө гартаа аван эргээд ажлаа хийж эхэлсэн. 1994 онд тэнцвэрийн онолыг нээснийхээ төлөө Нобелийн шангал авсан. Түүний онол эдийн засгийн тоглоомын онол болон өрсөлдөөний математикт өргөнөөр хэрэглэгддэг. Түүний яаж эдгэрч хэвийн байдалдаа орсон нь бүхний гайхшралыг төрүүлдэг.
Джонатан Свифт (1667-1745) Ирландын зохиолч түүнд аль онош тавих вэ гэдэг дээр одоо болтол маргалддаг Пикийн өвчин үү Альцгемерийн өвчин үү? Түүний толгой эргэж, орон зайн баримжаагаа алдан, хүн болон ойр хавийн эд зүйлсээ танихгүй , ярьж байгаа хүнийхээ үгний санааг ойлгохгүй байдаг байжээ. Энэ нь улам даамжран амьдралынхаа эцсийн мөчид бүрэн оюун ухааны хомсдолд оржээ.
Түүний "Гулливерийн аялал" зохиол нь түүнийг дэлхийн хэмжээнд нэрд гаргасан.
Жан-Жак Руссо (1712-1778) Францын зохилч, философич, паранойя өвчтэй байсан. 1760-аад онд "Эмиль, эсвэл хүмүүжлийн тухай" ном нь гарснаар тэрээр улс төрчид болоод сүмийнхэнтэй зөрчилдөж эхэлсэн. Энэ нь түүний төрөлхийн эргэлзээт сэтгэхүйг улам хөгжүүлэн, олон үр дагавар үүсгэсэн. Тэрээр хаа сайгүй хуйвалдаан хардаг байсан болохоор нэг газраа удаан үлддэггүй аялагч шиг амьдралтай болжээ. Түүний бодлоор бүх найзууд болон танилын хүрээнийхэн түүний эсрэг ямар нэгэн зүйл хийж байгаа, үгүй ядахдаа төлөвлөж байгаа гэж боддог байсан. Нэгэн удаа түүний зочилж байсан цайзад зарц нас барахад тэрээр задлан хийхийг шаардсан, учир нь бүх хүн өөрийг хордуулсан гэж үзэж байна гэж шийдсэн.
Жан-Жак багшлах аргазүй-д хувьсгал хийсэн. Түүнийхээр хүүхдийг албадан цээжлүүлэх биш бодит жишээн дээр тайлбарлах нь илүү үр дүнтэй гэж үзсэн.
Тэрээр уран зохиолд романтизм болон сентиментализм тусгасан шинэ утга зохиолын урсгалыг бий болгосон ба түүний "Нийгмийн гэрээний тухай" зохиол нь Францын хувьсгал бий болоход түлхэц өгсөн гэж үздэг.
Винсент Виллем ван Гог (1853-1890)- Голландын алдарт зураач, шизофренитэй байсан. Тэрээр хий юм харж, дэмийрэн, уур уцаар нь гэнэтхэн баяр хөөрөөр солигддог байсан. Мөн амиа хорлох тухай боддог байжээ.
Амьдралынх нь сүүлийн жилүүдэд өвчин хүндэрсэн бөгөөд нэгэн удаа өөрийнхөө зүүн чихнийй доод хэсгийг таслан өөрийн дурлалт бүсгүйдээ дурсгал болгон илгээж байжээ. Тэрээр олон эмнэлэгт хэвтэж байсан ба өөрийнхөө өвчтэйг өөрөө хүлээн зөвшөөрч байжээ. Тэр " Би солирсон хүний дүрд сайн дасан зохицох ёстой" гэжээ. Түүний зургуудыг худалдан авах хүн байхгүй байсан чнасныхаа эцэс хүртлээ зурсаар байсан. Ван Гог ядуу амьдралтай байсан ба нэг удаа бүр будгаа идэж байсан түүх байдаг.
Тэрээр анимаци гэдэг ойлголтыг авчирсан. Түүний зургууд тод өнгөтэй ч бүрэзэн яг зүүд мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Түүнийг насан эцэслэсний дараа л түүний уран бүтээлүүд маш өндөр үнэд хүрсэн.
0 comments: