Хүний тархи ба Бидний эрүүл мэнд


Хүн  бол дэлхий дээрх хэний ч тайлж чадаагүй, хэн ч тайлж чадамгүй тэр том ертөнц юм. Түүний биеийн бүтэц,   сэтгэц ухамсар,  зан үйлээс авахуулаад дотоод ертөнц нь маш нууцлагдмал бөгөөд тайлбарлагдахуйяа нэн бэрх. Гайхалтай нь энэ бүх ер бусын зүйл нь ганцхан зүйлд төвлөрч захирагддаг бөгөөд энэ нь тархи юм.  Мөн түүнчлэн тархи  нь дотооддоо үйл ажиллаагаа, байрлалаараа ангилагдаж өөр өөр үүрэг гүйцэтгэдэг байна. Жишээ нь: тархины зулайн хэсэгт мэдрэхүйн эрхтнүүдийн төвүүд байрлах бөгөөд амтлах   ,  үнэрлэх, өвдөх зэргийг мэдрэнэ.  Дагзны хэсэгт  харааны  төв  байрлах  ба  харах үүрэг гүйцэтгэнэ.  Чамархайн хэсэгт сонсох төв, үнэрлэх, мэдрэх,  ой санамжийн хэсэг байрлах бөгөөд сэтгэх, шүүн тунгаах ажлыг зохицуулна. Харин духны хэсэгт тэнцвэрийн болон  хэл ярианы төв байрлах бөгөөд биеиийн булчин, альваа  үйлдлийн урьдчилан төлөвлөлт, сэдэл түрэмгий зан авир, сэтгэл санааны байдалыгзохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс духны дэлбэнгийн талаар дэлгэрүүлэн судлахдаа түүний гэмтэл нь хүний амьдралд ямар хор хөнөөлтэйг онцлон үзье. Хүний тархины духны дэлбэн гэмтснийхээ дараа  тэрүүхэн хэсэгтээ зөөлөн, цагаан  болдог ба үйл ажиллагаа явуулж чадахаа больж, үүргээ гүйцэтгэх чадвараа алддаг байна. Духны дэлбэнгийн хэсэг нь  гэмтсэн хүн юмыг ойлгох боловч  юмыг эмх цэгцтэй ярьж , илэрхийлж чадахгүй, зураг хараад тайлбар хийхэд зургийн үйл явцыг холбож хэлж чадахгүй болдог. Учир нь духны энэ хэсэгт хэл ярианы төв байрладаг. Мөн юмыг ерөнхийлөн ойлгож тогтоодоггүй бие даан ганцаар ажиллахад түүнд заавал зааварлагч хамтрагч  хэрэгтэй болдог. Жишээ нь зааварлагч хоол хийгээрэй гэж өвчтөнд хэлбэл тэр юу хийхээ мэдэхгүй, хийж чадахгүй.  Харин хөргөгчнөөс  мах гаргаад хутгаа аваад хэрчээд гэх мэт байдлаар   хоол хийх үйлдлийн бүхийл нарийвчилсан процессыг нэг нэгэнгүй хэлж өгч байж л сая өвчтөн маань хоолоо хийнэдээ.   Түүгээр үл барам духны дэлбэн гэмтсэн хүн нийгмийн идэвхигүй болж   уурлах, инээх, гэх мэт үйлдлийн   булчин ажиллахгүй бөгөөд  царайг нь харвал гөлрөмтгий хүн шиг л харагдана. Ямарч сэтгэлийн мэдрэмж , эмоци гэдэг зүйл байхгүй болж, аз жаргал, баяр гуниг, зовлон бэрхшээлийг мэдрэхээ байж ямарч мэдрэмжгүйгээр хорвоогийн тоосыг хөдөлгөх хэрэгтэй болдог. Энэ бол энгийн хүний хувьд үнэхээр хэцүү зүйл боловч өвчтөний маань хувьд өөрөө ч ухамсарладаггүй зүйл л дээ.  Хүний ертөнцөд хүн болж төрчихөөд хүн шиг байж чадахгүй байгаа нь туйлаас сэтгэл шимшрүүлж, эмзэглүүлмээр явдал бөгөөд утга учиртай амьдрал гэж юу болохыг ч мэдэлгүй амьдарна гэсэн үг. Энэ бол нэг үгээр хэлбэл эмгэнэл. 
Тиймээс хүмүүс бид ганц тохиох амьдралаа утга учиртай хадгалж үлдэхийн тулд  биологи талаасаа эрүүл мэндээ хайрлан хамгаалж, нийгэм сэтгэлзүйн  талаасаа ёс суртахуунтай байж, өөрийгөө хянаж сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч ялангуяа бидний бүх биеийг удирдан чиглүүлж байдаг  тархиа хамгаалах нь бүр хамгаас чухал. Толгойгоо юманд мөргөчилгүй,  хэт өндрөөс үсэрч гэмтэлгүй аль болох болгоомжтой хянуур байх нь зайлшгүй шаардлагатай байгаа юм. Түүгээр үл барам  хүний зовлонгоор жаргал хийж өвтэй хүмүүсийг шоолж, элэглэж байлгүй харин ойлгож, туслаж байх нь зүйтэй.  Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор магадгүй бидний хэн маань ч өвдөж болно шүү дээ. Хэзээ ч өвдөж болно. Харин энэ өвчин ховор тохиолддог нь бидний аз юм даа ...   

Д. Ариунзаяа