Улс төрийн удирдагчийн зан төлөв /Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл/

Түлхүүр үг:  эх оронч үзэл, оюуны чадвар, манлайлал, тууштай чанар
Товч агуулга: Өнөөгийн Монголын дийлэнх улс төрийн удирдагчид хувийн эрх ашгийг бодон ард түмний эрх ашгийг үл тоомсорлодог нь нууц биш. Нийгэм улсын хөгжлийг тэргүүлэгч нь ийм сонирхолтой байгаа  болохоор Монгол улсын ард түмэн бухимдалтай байгаа. Тийм учраас Монголын хөгжлийг авч явах тэргүүлэгч удирдагч хүн хэрэгтэй. Түүний  зан төлөвийг тодорхойлохын тулд  дэлхийн болон Монголын  шилдэг удирдагч нарын намтар, түүхийг судлан тэдэнд байсан нийтлэг зан чанаруудыг дүгнэн монголд хэрэгтэй удирдагчийн зан төлөвийг тодорхойлсон. 
Keyword : patriotism, intelligence, leadership, straightness
Abstract: It’s not a secret that the politic leaders prefer their own interests rather than state’s interests. So current mongolian situation needs national leader. Our resaerch focused on world’s, mongolian leader’s trait.
Оршил
Улс төрийн систем бол нийгмийн амьдралыг бүхэлд нь удирдах, зохицуулах, хянах зэрэг үүргийг гүйцэтгэдэгийнхээ хувьд тэргүүлэгч тогтолцоо юм. Улс төрийн хүрээнд тодорхой бодлого боловсруулан, хамтын шийдвэр гаргаж, түүнийг төрийн болон эрхзүйн арга механизмуудыг ашиглан хэрэгжүүлдэг. Харин энэ бүх үйл ажиллагаа нь улс төрийн хүрээны асуудал бөгөөд эдгээр үйлдэл, үйл явц нь бүхэлдээ хүмүүсийн хувийн зан төлөв, сэдэл, тэмүүлэл зэрэг сэтгэлзүйн шинж дээр тулгуурлах ба түүгээр нөхцөлдөнө. Ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөөх, ард түмний засаглал үүргээ биелүүлж чадвал  эрх ашгийн зөрчил гарахгүй бөгөөд төр улам баталгаажна. Үгүй бол эрх ашгийн  зөрчил явагдаж хүмүүсийн дургүйцлийг хүргэн, нийгмийн хөгжлийг удаашруулна.  Өнөөгийн монголын нийгмийг бухимдуулаад байгаа шалтгаанууд нь улс төртэй холбоотой бөгөөд эдгээр нь улс төрийн удирдагч хувийн эрх ашгийг боддогтой холбоотой.  Үүний шалтгаанууд нь:
          Улс төрийг амьдралаа дээшлүүлэх арга механизм болгосон:  Засаглал, эрх мэдэлтэй хүмүүст өмч хөрөнгө эзэмших боломж постсоциалист орнуудын  шилжилтийн гэх энэ үед илүү олддог. Тэдний өндөр нэр хүнд үл хөдлөх хөрөнгийг эзэмших, зээл авах, гадаадын хөрөнгө оруулалт, төслийг хэрэгжүүлэхэд зуучлах гэх мэт хэлбрээр ашиглагдан шууд ба шууд бус орлого шагнал хүртэх  боломж олгодог. Мөн албан тушаал хөөцөлдөх, авилгал авах.
          Хуулийн  хэрэгжилтийг хангахгүй байгаа явдал: төр  захиргааны албыг иргэний ардчилсан нийгмийн хэм хэмжээ бий болж удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, залгамж шинжийг хадгалах, албан тушаалтны статусыг баталгаажуулахад чухал ач холбогдол өгөн тус ажилд мэргэжлийн түвшин ба нэр хүнд, ажил амьдралын туршлага, удирдан зохион байшуулах чадварыг харгалзан үзэж төрийн албанд томилох хуультай. Харамсалтай нь энэ хуулийн заалт амьдралд хэрэгжихгүй байгаа бөгөөд эрх баригч намын тааллаар тохиолдлын хүмүүс томилогдох болсон. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой боловч энэ дээдсийн хүрээлэл ба дунд, болон нийгмйин доод давхрааныхны хувьд харилцан адилгүй байдаг.
 Эдгээр хүчин зүйлүүдээс болж улсын хүсэл зориг нэг байхаа больж таллан хувасанбайшин шиг л болсон. Тэгэхлээр ард түмний хүсэл зориг, сэдэл, тэмүүллийг нэгэг зүгт чиглүүлж , тэдний эрх ашгийг хангадаг, улс орондоо хэрэгтэй шилдэг удирдагч бидэнд хэрэгтэй.  Тийм удирдагчийн зан төлөвийг өдгөөгөөс өнөөдрийг хүртэлх дэлхийд болон Монголын түүхэнд  үлдсэн удирдагч нарын намтар түүхийг судлан дараах шинжүүдийг онцоллоо.
Удирдагч гэж хэн бэ?
Манайд зөвхөн эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийг л удирдагч гэж үздэг өрөөсгөл хандлага ажиглагддаг. Байгууллагын дарга, ахлагч байх нь таньд үүрэг гүйцэтгэх эрх мэдэл өгөх боловч таныг удирдагч болгохгүй зөвхөн босс л болгоно. Бусдад зөвхөн даргалахаас ялгаатай нь удирдагч хүний хувьд дагалдаж буй хүмүүс нь том зорилгод хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Удирдана гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс,ёс зүй, зан чанар, мэдлэг чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс.
Удирдагч: шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим,үнэт зүйлс, чиглэлийг тодорхойлогч, түүндээ бусдыг зоригжуулан удирддаг хүн.
Дарга: тогтсон дүрэм журам, зарчмын дагуу хүмүүсийг захирдаг хүн.
Дарга хүн юмыг зөв хийдэг хүн.
Удирдагч хүн зөв юм хийдэг хүн.
Удирдагч төрдөг үү? Бий болдог уу?
Удирдлагын талаарх Бассын онол:
1.      Хувийн зан чанарын онол: зарим хүмүүс байгалаас бусдыг удирдан манлайлах, зан чанартай төрдөг.
2.      Их үйл явдлын онол: хямралт болон зарим чухал үйл явдлын үеэр энгийн нэг хүнд гайхалтай удирдах авъяас тодрон гарч ирж удирддаг.
3.      Сонголтын онол: зарим хүмүүс удирдагч байх замыг өөрсдөө сонгодог. Удирдагчийн чадварт эдгээр хүмүүс суралцдаг. Энэ нь орчин үеийн хамгийн түгээмэл хэлбэр.
Сайн удирдагч төрдөггүй бий болдог. Хэрвээ таньд хүсэл зориг, тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөр байвал та ч гэсэн сайн удирдагч болж чадна. Энэ бол хэзээ ч дуусашгүй процесс. Тухайн хүнээс өөрөө өөрийгөө боловсруулах туршлага, сургалт шаардсан процесс юм.
Удирдагч хүний зан төлөв:
Эх оронч үзэл, эх оронч сэтгэлгээ: хувийн эрх ашгийг бус, үндэстний эрх ашгийг илүүд үзэн, эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулах итгэл үнэмшил.
Авраам Линкольн: АНУ-н 16 дахь ерөнхийлөгч. 1809 оны 2 сарын 12нд Кентукки мужид ядуу фермер Шотланд гаралтай эцэг Томас Линкольн эх Нэнси хоёрын дундаас төржээ.   Тэрээр ядуу гаралтай, насанд хүрэхдээ дөнгөж уншиж, бичиж, тоолж чаддаг байсан. Тийм боловч түүний сэтгэлгээ ядуу байгаагүй. Түүний сэтгэлгээ ядуу биш байсан учраас тэр баяжихийг бус америкийн нэгдмэл байдлыг хангахыг гол зорилгоо болгосон. Энэ бол америкийн жирийн нэг иргэний сэтгэлгээ. Эх оронч сэтгэлгээ. Тэрээр боолчлол маш шударга бус явдал хэмээн хатуу шүүмжилдэг байв. Тэр дайныг эсэргүүцэгч, энх тайвныг эрхмэлдэг байв.
Наполеон Бонапарт: Францийн нэрт цэргийн жанжин, иргэдийн итгэл хүлээсэн эзэн хаан. Тэр муу сурлагатай байсан бөгөөд, ядуу гаралтай нэгэн байв. Тэр төрийн сангаар сурдаг байсныхаа төлөө бусдаар дээрхлүүлдэг байсан. Гэхдээ тэр цэргийн нэрт жанжин, итгэл хүлээсэн эзэн хаан болж чадсан. Тэрээр армийн бие бүрэлдэхүүний сэтгэл санаа өөдрөг, итгэлтэй байх нь ялалт авч ирнэ гэж үздэг байсан. Мөн тэрээр нас барахаасаа дөнгөж өмнөхөн хэлсэн сүүлчийн 3 үг нь: ФРАНЦ...АРМИ...МАНЛАЙЛАЛ. францийн арми хүчирхэг байвал франц дэлхийд манлайлагч байна гэсэн утгатай. Үхэхдээ ч хүртэл эх орноо гэх энэ сэтгэл үнэхээр үлгэр дуурайл болж байгаа билээ. Энэ үгийн оронд МОНГОЛ...УДИРДАГЧ...ХӨГЖИЛ гэж орлуулбал Монгол улсын удирдагч хүчтэй, ухаантай, чадвартай байвал  Монгол улс хөгжинө. Мөн эх орны маань иргэн бүрийн сэтгэл санаа өөдрөг, итгэлтэй байвал хөгжил ирэх болно.
Адольф Гитлер: Тэрээр анлийн дайнд оролцоод түр зуур хараагүй болсон байв. Иймээс сонин уншиж чадахгүй байсан болохоор дайн Германы ялагдлаар дууссан гэхэд итгэхгүй муусайн жүүдүүдийн гаргасан цуурхал гэж үзэж байв. Сүүлд түүний өөрийн бичснээр ..энэ бол миний хувьд хамгийн аймшигтай мөч байв. Оюун ухаан балартан явсаар орон дээрээр сунан, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Эхийгээ үхснээс хойш би дусал ч нулимс унагаж үзээгүй, харин энэ удаа даанч тэссэнгүй..гэжээ.  түүнийг бид түрэмгийлэгч хэмээн үзэж дургүйцэж болох ч түүний эх орноо гэх энэ сэтгэлийг үгүйсгэх  аргагүй билээ.
:
          Оюуны чадвар:  улс орны өмнө тулгарах альваа асуудлыг сэтгэлийн хөдлөлөөр бус оюун ухаанаар зөв, нухацтай, алсын хараатай, үндэсний эрх ашгийг хамгаалан  шийдвэрлэх, өндөр мэдлэг боловсролтой байх.
Франклин Делано Рузвельт: АНУ-н 1932, 1936, 1940, 1944  онуудад ерөнхийлөгчөөр ажилласан. 1932 онд түүний хүлээн авсан Америк орон түүхэндээ байгаагүй эдийн засгийн хамгийн хүнд хямралдаа орчихсон байв. Эргээд ашиггүй зээлийг энд тэндгүй өгсөн төв банкны буруугаас болж 120 сая америкчуудын 29-30 сая гэр бүлийн амьдрал зөвхөн биржийн ханшаас хамаарч байлаа. 1929.10.24-нд хувьцаа худалдан авах эзэнгүйгээс үнэ нь 0 болтлоо буурч эхлэв. Маргааш нөгөөдөр нь Волл Стритийн 11 нэртэй банкирууд зэрэг зэрэг амиа хорлож түүхэнд хар мягмар гараг”  гэж нэрлэгддэг 10.29-нд олон арван сая америкчуудын үлгэрийн юм шиг шидээр бий болсон мөнгө нь хайлан урсав. Тэд мөнгө төдийгүй орон гэрээ алдлаа. Биржийн сүйрэл дуусснаар үй олон хүмүүсийн хувийн амьдралын сүйрэл эхэлж ажилгүйдэл, гуйланчлал нийгмийг нөмрөн авах нь тэр..ийм л орныг тэрээр хүлээн авсан юм. Рузвельт “Шинэ үйлс”  гэдэг бодлого хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд ажилгүйчүүдийн тоо 8 саяас доошилж, хүмүүс ажилтай болж, худалдан авах чадвар нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэл сэргэж эхэлсэн.  Энэ хүнд  нөхцөл байдлыг 5 жилийн дотор даван гарсан оюун ухаан гайхалтай.
Чингис хаан: Түүнийг юу хийснийг, юу бүтээснийг мэддэггүй Монгол хүн гэж үгүй. Дэлхийн талыг байлдан дагуулах тулааны стратегүүд, мөн олон шашин, зан заншил, үзэл суртлыг нэгэн гар дор зангидаж, удирдана гэдэг бол түүний билиг оюуныг илтгэж байгаа юм. Тэр гайхамшигтай ухаантай удирдагч байсан ба хэн ч түүн шиг дэлхийн талыг эзлэж байгаагүй. Түүний оюун ухаан монгол үндэстэн хүн бүрийн генд кодчилогдсон байдаг.
Цэрэндорж: 1868 онд халхын язгууртан ядуу ард Балингийн гэрт төржээ. Тэрээр төрөлхийн мэргэн ухаантай хүн бөгөөд гадаад гүрний улс төрийн бодлогын битүү учрыг тайлж, далд санааг таньж мэддэг чадвартай мундаг ухаантай хүн байсан. Жишээ дурдахад: Оросын хаант засгийн газраас Монголд цахилгаан мэдээний газар, төмөр зам байгуулан туслах тухай ирүүлсэн сануулах бичгийг Цэрэндорж танилцан үзээд, түүний дотор хуурамч хэдэн үг байгааг ажиглан харж, тэрхүү цахилгаан мэдээ, төмөр замын хэргийн цаана улс төрд харшлал буйг “Төрийн түшмэл хүн үзээд дуугүй өнгөрөх ёсгүй” гэж байжээ.  Түүний гадаад дахь хоч бол хөгшин чоно. Түүний энэ оюун ухааны хүчээр Монголчууд бид тусгаар тогтнолтоо алдахгүй хадгалж үлдсэн гэхэд буруудахгүй биз ээ. Улс эх орны ашгийг туйлаар бодсон, хотойшгүй ноён нуруутай  төрийн их зүтгэлтэн бол Цэрэндорж юм.
Уинстон Черчилль:  1950 онд “Тайм” сэтгүүл ХХ зууны эхний хагасын Лидэр шалгаруулахад Черчилль бараг өрсөлдөгчгүйгээр тодорсон байна. Тэрээр Африк болон Английн хоорондын дайнд бийр янтайгаар дайтаж ер бусын том гавъяа байгуулсан. Прэторын засгийн үнэн царайг илчилсэн хурц ширүүн сурвалжлагууд нь Британийн засгийн газарыг шийдвэр гаргахад нь нөлөөлсөн ба байлдаж буй цэргүүдэд итгэл үнэмшлийн эрч хүч өгч байсан. Тэр аугаа сэтгэгч төдийгүй түүнийгээ хамгийн урнаар гаргаж чаддаг. Жишээ дурдвал: Нэг хүн үхвэл бөөн эмгэнэл гашуудал, харин сая хүн үхвэл ердөө л статистикийн тоо баримт гэж гайхалтай онож хэлсэн байдаг.   Тэрээр дотоод шаталтат хөдөлгүүрийг санаачилж, газрын тосны компанийг бодож олсон гэх мэтийн жишээгээр түүнийг тун ухаантай хүн гэж төвөггүй мэдэж болно.
          Манлайлах чадвар: ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн,үнэн дээр тулгуурлан ард түмнийхээ сэдэл, тэмүүлэлийг нэгэн зүгт байлдан дагуулж, тэдэнд урам зориг өгч, сэтгэлийн дэмээр тэтгэх, ард түмний тайван, тогтвортой байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг нэг чанар юм.
Жон Кеннеди: АНУ-н 35 дахь ерөнхийлөгч. Түүний гэр бүлийн хүмүүжил их өвөрмөц. Аав нь манай гэр бүлээс ерөнхийлөгч төрөх ёстой. Ирээдүйн еранхийлөгч нараа сайхан хооллоорой гэж хүмүүлдэг байж. Багаасаа еранхийлөгчийн сэтгэлгээ төлөвшсөн тэрээр үнэхээр шилдэг удирдагч болж чадсан юм. Түүний байгуулсан гавъяа улс орны төдийгүй, хүн төрөлхтний түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Хүйтэн дайны асуудлыг шийдэхэд тэрээр  голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний хурц үгтэй, гайхамшигтай илтгэл нь тухайн үеийн хүмүүст нэгийг бодуулж байсан байна. Тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо: Хүйтэн дайны талаар ийнхүү өгүүлсэн байна.
Өөрсдийгөө бидний дайсан болгож буй үндэстнүүдийн хувьд бид шинжлэх ухаан суллан тавьсан сүйрлйин харанхуйн хүч нийт хүн төрөлхтнийг зориудын болон санамсаргүй сүйрэлд хүргэхээс өмнө хоёр талын аль аль нь энхийн төлөөх аянаа шинээр эхлэх амлалт биш, хүсэлт санал болгож байна. Өнөөгийн явж буй чиглэлд улс үндэстнүүдийн томоохон, хүчирхэг хоёр лагерийн аль аль нь ая тухыг мэдэрч чадахгүй байна. Аль аль нь орчин үеийн зэвсгийн зардалд дарамтлагдсан, аль аль нь үхлийн уршиг тарих атомын хурдацтай тархалтын харангыг сонссон гэх атлаа аль аль нь хүн төрөлхтний эцсийн дайныг түр хойшлуулж буй айдсаас үүдсэн тодорхой бус тэнцвэрт байдлыг өөрчлөхөөр уралдацгааж байна. Хоёр талын  аль аль нь биднийг хуваан хагаралдуулж буй асуудлын оронд нэгтгэж буйг нь судлан шинжилцгээе. Хоёр талын аль аль нь анх удаа зэвсгийг шалгах ба хянах, нэг нь нөгөө үндэстнээ устгах хэмжээлэшгүй хүчийг бүх үндэстнүүдийн хэмжээлэшгүй хяналт дор авчрах нухацтай, тодорхой төслийг хамтран томъёолцгооё. Хоёр талын аль аль нь шинжлэх ухааны аймшгийн оронд гайхамшигийг нь хүсэн тэмүүлцгээе. Хамтдаа оддыг судалж, цөлийг эзэмшиж, өвчнүүдийг арилгаж, далайн гүнийг эрхшээлдээ оруулж, урлаг худалдааг хөгжүүлцгээе. Хэрвээ хамтын ажиллагааны галын цэг эргэлзээ, хардлагын дайралтыг няцаан урхааж чадвал хоёр талын аль аль нь эрх мэдлийн шинэ тэнцвэрт байдал биш, хүчтэй нь зөв шударга, сул дорой нь аюулгүй, энх тайвныг сахисан, хууль журамт шинэ ертөнч буюу шинэ хүчин чармайлтын төлөө нэгдэцгээе. Энэ бүхэн энхний зуун өдөр дуусахгүй, эхний мянган өдөр ч , миний засаг захиргааны үед ч, бүр бидний энэ дэлхий дээр амьдрах хугацаанд ч дуусахгүй байж болох юм. Гэхдээ бүгдээрээ эхэлцгээе...
1962.10.22 манай гараг цөмийн их сүйрлийн амсар дээр байсан юм. АНУ-н бүх зэвсэгт хүчин атомын бөмбөг ачсан 800 орчим В45, 500 орчим В52, 700 орчим В58 байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Олон мянган мегатонн бөмбөг ачсан 90 гаруй В52 атлантын далай дээгүүр нисч, атлас маягийн 100 цөмийн толгой, титан маягийн 50, минутмэн маягийн 12 цөмийн хошуу АНУ-н эх газар болон, далайд товчлуур дарахад бэлэн байлаа. Яг энэ үед Жон Кеннеди Хрущевтэй холбоо тогтоож “500 сая хүний амь нас үхлийн ирмэгт байна шүү дээ...” гэж хэлсэн. 
Мэдээж дайн болоогүй... үүний дараа Кеннеди өрийнхөн дээрээ баатар болж байхад Хрущев сэтгэл хөдлөлөөр шийдвэр гарагсан гэж тойрон хүрээлэгчдээсээ зэмлэл хүртэн шоронд хүртэл суусан байна. Түүгий гайхамшигтай хурц үгтэй уран илтгэл болон эгзэгтэй цаг үед зөв шийдвэрийг гаргах оюун ухаан нь бас бидэнд үлгэр жишээ болж байна.
Мартин Лютер Кинг: 1963.8.28нд Вашингтоны ДиСи-д Африк гаралтай Америкчуудын тэгш эрхийг шаардсан тайван жагсаалын үеэр 200 мянга орчим хүнд хандаж “би мөрөөдөж байна ” илтгэлээ тавьсан. Илтгэлийн хэсгээс: Нэг л өдөр миний дөрвөн бяцхан хүүхэд арьсныхаа өнгөнөөс болж биш, зан араншингийнхаа төлөө бусдын адил шийтгэл хүлээдэг тийм улсад амьдарна гэж би мөрөөдөж байна. Нэг л өдөр арьс өнгөөр ялгаварлаг гадуурхагч мужийн захирагчтай Албама мужид хар арьст бяцхан охид, хөвгүүд цагаан арьст охид, хөвгүүдтэй ахахн дүүс мэт гар гараасаа барилцан алхах болно хэмээн би мөрөөдөж байна. Үүнийг сонссон цагаан арьстан хүртэл нулимс унагаж байсан.
Махатма Ганди: Энэтхэгийн улс төр, шашин, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол удирдагч юм. Энэтхэгт тэрээр “үндэсний эцэг ” гэж хүндлэгддэг. Тэрээр мөн гайхалтай сайн илтгэгч. Түүний 1918 оны 3-р сарын 30нд Индорт тавьсан Энэтхэгийн соёл иргэншил илтгэл нь тухайн үед төөрөгдөлд орсон энэтхэгчүүдийг сэнхрүүлж, соёл иргэншлээ хадгалж үлдэхэд томоохон хувь нэмэр болсон.
Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди: Түүний титэм үг хэмээх гайхалтай илтгэлүүдийн шилдэг үгсээр олон хүн өөрийн оюуны замаа гэрэлтүүлж ажил амьдралын зарчимаа болгодог. Бүх хүмүүс алдаа хийдэг, харин агуу хүмүүс алдаагаа хүлээдэг. Бага боддог хүн их алддаг гэх мэт сонгодог үгнүүдийн хүмүүс өдөр тутам мөрдлөгө хийж байдаг.
Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Тэр бол гайхамшигтай илтгэгч. Нойрноос сэрээсэн ардчилалын хонхийг цохиж, сайн цагийн түрүү ирж байна. Хүн бүр хүний бодолоор, хүний албадлагаар биш өөрийнхөөрөө амьдрах цаг ирж явна. Их түүхийн ээдрээт нугачаанд олдсон энэ үүлэн чөлөөний нар шиг алтан хоромыг алдах эрх та бидэнд байхгүй..гэсэн хурц үгсээрээ хотлыг сэрээх үүргийг тун гарамгай гүйцэтгэж байсан. Ховд аймгийн зэрэг сумын эгэл бор малчны хүү дэлхийн №1 сургууль Харвардад  элсэн амжилттай суралцан одоо улсынхаа ерөнхийлөгч хйиж байгаа түүнээс бид суралцах нь нэн сайшаалтай.
 Авраам Линкольн: Геттисбургийн тэмдэглэл
Франклин Рузвельт: Японд дайн зарласан тунхаглал
Роналд Рейган: “Челленжир” сансрын хөлөг-эмэгнэлийн үг
Гэх мэт гайхалтай илтгэлүүд ард түмнийг уярааж, дэмжиж, уйлуулж байсан илтгэлүүд улсын  төдийгүй хүн төрөлхтний түүхэнд чухал ач  холбогдолтой байдаг. 
4. Үзэл итгэл үнэмшилдээ үнэнч, тууштай чанар:  тогтвортой, тууштай, буурь суурьтай, ноёэ нуруутай зан чанар
 Чингүнжав: Хотгойдын захирагч байсан Чингисийн алтан ургын боржигон овгийн хиад хүн юм. тухайн цаг үед дэлхийн хамгийн том хүчирхэг гүрнүүдийн нэг болох манж чин гүрний эсрэг Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэн босч, манжийн хаанаас өөрийнхөө эсрэг 10 гаруй зарлиг буулгуулан ихэд сандарган тэвдүүлсэн, энэ тэмцлийнхээ төлөө үр удмаараа хядуулсан хүн юм. Түүнийг 81-н зоосоор түлж алсан ба түүнээс нь болоод манжийн хатнаас цоохор биетэй хүүхэд төрсөн байна. Тэр энэ тэмцэлдээ үнэнч байж, түүний гэр бүл манжийн хааны өмнө өвдөг сөгдөж амь гуйгаагүй бөгөөд ноён нуруу нь хугарсангүй.  Гайхалтай үлгэр жишээг үзүүлсэн юм.
Хатанбаатар Магсаржав:  Монголын төрд үнэнч байж, манжийн төрд сөхрөөгүй түүний сэтгэлийн хат ноён нуруу нь хэзээч бөхийлгүй тэнэгэр байсан.
Чин Ван Ханддорж: үндэсний түүх бичиг, соёлын өвийг хүндэтгэдэг гэр бүлийн дотор өссөний дээр угийн  хэл хурц, сэргэлэн ухаантай монгол хятад манж хэлийг сайн мэдэх ба орос хэл сурсан төр ёсны ухаанд сайн боловсорсон хүн байв. тэрээр богд хаанд тангараг өргөхдөө: шашин төрийн тул зүтгэхэд  хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт  мэт хичээнгүйлэн хайрлана..гэсэн байдаг.  

Д. Ариунзаяа