Өсвөр насны тухай үзэл баримтлалууд
Хүний насны үечлэлийг авч үзвэл хамгийн эмзэг хийгээд чухал нас нь өсвөр нас байдаг. Бие дааж эхлэх, насанд хүрэх шилжилтийн үе байдаг учраас маш их анхаарал татдаг. Тиймээс эрдэмтэд өсвөр насныхны талаар дэвшүүлж байсан үзэл хандлагуудыг товчхон орууллаа.
Түүхийн өөр өөр цаг үеүдэд өсвөр үеийнхний дүр зураг ямар байсан бэ? Хэзээнээс өсвөр үеийнхэн шинжлэх ухааны судлагдахуун болсон бэ?
Эртний түүх: Эртний Грекийн сэтгэгч Платон, Аристотель нар залуучуудын тухай өөрсдийн үзлээ илэрхийлж байлаа. Платон \14-р зуун\ хүүхдүүд чөлөөт цагаа спорт, хөгжим сонирхож өнгөрөөх хэрэгтэй, өсвөр насныхан шинжлэх ухаанд суралцан, математик бодох ёстой гэж үзсэн. Аристотель өсвөр үеийнхний хамгийн чухал нь авьяасаа нээх болон нас биенд хүрч байгаагийн шинж тэмдэг бие даах явдал юм гэж үзсэн. Тэр өсвөр насныхны эгоцентрозмыг авч үзсэн тэгэхдээ өсвөр насныхан бүхнийг мэддэг, түүндээ тун итгэлтэй байдаг хэмээсэн.
18-р зуунд Францын философич Жеан Жаскиюү Росси \JEAN JACQUES ROUSSEAU\ хүүхэд, өсвөр үеийнхэн насанд хүрэгчидтэй адил биш гэж үзсэн. Росси хүүхдэд сониуч зан хэрэгтэй ялангуяа боловсролын 12 – 15 насанд нь дэмжиж урамшуулах хэрэгтэй. 15 – 20 нас хувь хүний насанд хүрсэн хөөрүү дэврүүн нас, тэдгээрийн хувиа хичээсэн зан бусдыг сонирхсон сонирхлоор өөрчлөгддөг гэж үзсэн.
Россигийн үзэл өсвөр үеийнхний талаарх үзэлд дэвшил авчирсан ч таамаглалын шинжтэй байсан, ийнхүү 20-р зууны эхэн хүртэл өсвөр үеийнхэний талаар шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй юм.
20-р зуун: 1890 – 1920 оны хооронд сэтгэлзүйчид, боловсролын зүтгэлтнүүд, залуу ажилчид, зөвлөгч нар өсвөр насныхны талаар ойлголт, төсөөллийг бий болгож эхэлсэн. Энэ цаг үед, залуу хүмүүс ихэвчлэн хөвгүүд идэвхгүй харагдах нь ихсэж, эмзэг болж, охидыг бодож эхэлдэг. Г.Станли Холлийн өсвөр насныхны тухай ном 1904 онд хэвлэгдсэн. Тэрээр олон өсвөр насныхан идэвхгүй харагдаж, тэд нэлээд их бужигнаан дунд байдаг гэж үзсэн.
Г.Станли Холлийн шуурга болон стрессийн үзэл: Түүхчид түүнийг өсвөр насныхны шинжлэх ухааны эцэг хэмээн нэрийддэг. Түүнд Дарвины онол маш их нөлөөлсөн. Тэрээр хөгжлийн тухай ойлголт ерөнхийдөө сэтгэл судлалын салбараар хянагдана гэж үзсэн. Хөгжлийн явцад дүрд тоглож байдаг, ялангуяа бага насны хүүхдүүд. Өсвөр насныханд орчин бага наснаас илүүтэйгээр нөлөөлдөг гэж үзсэн.
12 – 23 насыг өсвөр насныхан гэж үзээд, зан аашийн хувьд нэлээд их өөрчлөлт гардаг тухай авч үзсэн. Шуурга болон стрессийн тухай ойлголтдоо өсвөр нас бол үймээнт үе гээд энэ нь зөрчил, сэтгэлийн байдлын тогтворгүй байдлаар тодорхойлогддог. Холлийн үзэл санаа нь тухайн үеийн алдарт зохиолчдын зохиол бүтээлд мөн тусгагдаж байлаа. Өсвөр насныхны мэдрэмж үйл хэрэг их зан болон төлөв төвшин байдал, сайн төлөвлөгөө, бодол болон дур татах, аз жаргал болон гунигтай зан чанар хэлбэлзэж байдаг гэж үзсэн. Өсвөр насныхан хэсэгтээ чимээгүй байж, дараагийн агшинд сайхан ааштай болж, ганцаараа байхыг эрхэмлэж, гэвч хэсэг хугацааны дараа л нөхөрлөлийг үгүйлж эхэлдэг гэж үзсэн. Ийнхүү Холл бол өсвөр насныханы салбарыг эхлүүлж, онолжуулж, цэгцтэй болгож чадсан юм.
Ашигласан материал: By John W. Santrock Adolescence page 7 – 9
Ч. Нямсүрэн
0 comments: