Реклам бүтээх сэтгэл зүй
Зар сурталчилгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний имиж дүр төрхийг "зорилтод худалдан авагчийн" ой ухаанд суулгаж, байнга сануулж байх явдал юм. Ингэж суусан дүр дүрслэл, имижийг Брэнд гэж нэрлэдэг. Брэнд болж чадсан ч санаа амарч болохгүй. Байнга өнгөлж тордож улам улам гүн суулгах хэрэгтэй.
Attention - Анхаарал татах
Interest - Сонирхол төрүүлэх
Desire - Авах хүсэл төрүүлэх
Action - Худалдан авалт
Эдгээрийг PR-тай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй зар сурталчилгаа болж чаддаг.
Тэгвэл одоо яаж ой ухаанд суулгах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь СЭТГЭЛ ЗҮЙГ СУДЛАХ юм. Сэтгэл зүйтэй холбоотой маш олон аргууд байдаг.
- Төлбөрийн чадвартай худалдан авагчийн ой ухаанд итгэл үнэмшил суулгах. Үнэн гэж юу болох талаар, ямар нэгэн хийсвэрлэл байхгүй маргаангүй үнэн баримтуудаас дурд. Та төрсөн нь үнэн гэх зэрэг...
- Харьцуулах, тогтоох, эргэцүүлэх, дүгнэх, танин мэдэх хүсэл төрүүлсэн сайн талын мэдээллүүдийг хүргэх.
- Ухамсарлаагүй болзолт үйлдлийн Психоаналитикийн арга хэрэглэх /секс хүсэл, зөн совин зэрэг/
Хvнд таалагдах реклам, борлуулалт хийх реклам хоёр хоорондоо ихээхэн ялгаатай.
Хvнд таалагдах реклам бvтээхийн тулд та хэн нэг алдар хvндтэй оддодыг тоглуулж болно. Эсвэл бvтээгдэхvvн vйлчилгээндээ зориулж ямар нэг хошигнол ч юм уу, онигоо зохиож болно. Харин "Хvмvvс алиа салбадайгаас бvтээгдэхvvн худалдаж авдаггvй" гэж Рекламны суу билэгтэн Клауд Хопкин хэлсэн байдаг.
Ихэнх хошигносон сурталчилгааг хvмvvс vзэж сонсоод зугаацаж баясаад, харин бvтээгдэхvvнийг нь хэрэгсэхгvй орхих нь их. Хошигнолыг гайхамшигтай ашиглаж vзэгчдийн сэтгэлийг гvн гvнзгий хөндөж "хэрэглэгчийн брэндийн сонголт"-ыг өөрчилж, бvтээгдэхvvнийхээ ашиг тусыг мэдрvvлж чадсан сурталчилгаа тун ховор.
Харин нэр алдартай одуудын хувьд тэднийг vзэгчид сайн санаад бvтээгдэхvvнийг мартах нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Яагаад гэвэл алдартай одуудад мөнгө төлж л тоглуулаа биз гээд хэрэглэгчид бодчихдогоос гадна хvмvvст танигдах гэж чадан ядан хичээж буй бvтээгдэхvvнтэй харьцуулахад тэд дэндvv нэр алдартай. Ийм реклам vзэгчдийн ой тогтоолтын чадварыг илvvтэй шалгадаг.
Тэгвэл рекламны борлуулалт хийх чадавхыг өсгөх ямар аргууд байна вэ?
Дэлхийн шилдэг рекламны агентлаг худалдан авах хvсэл сонирхолыг өдөөх олон аргуудыг олж тогтоосноос Францын нэгэн агентлаг Танил бус өвөрмөц содон дvр"-ийг ашиглах аргыг сонгожээ.
Тэд хэн нэгэн ододыг бус хэн нэгэн хөөрхөн хvvхэнийг бус ердөө угаагчийн ажилтай 80 настай, нил vрчлээ болсон, торх шиг бvдvvн эмгэнийг угаалгын машины рекламанд тоглуулсан нь 4 хvн тутмын нэгийнх нь ой тойнд vлдсэнээс тус бvтээгдэхvvн борлуулалтаараа 4-рт бус 2-рт зогсох болсон. Энэ удаад хэрэглэгчид ядарч доройтсон, хөл гар муутай бас тун содон төрхтэй эмгэнд угаалгын машин нь хэрхэн vнэнч туслагч нь болж байгааг сэтгэл догдлон vзжээ.
Ж.Б.Ватсон
Таны хэрэглэдэг өдөр тутмын ногоон угаалгын нунтаг аймшигтайгаар танай хүүхдэд хор хөнөөл учруулж байна. Гэхдээ ямарч бүтээгдэхүүний талаар авч үзлээ гэхэд ямар ч хор хөнөөлтэй байсан тэр бүтээгдэхүүн хэрэглэгчийн судалгаагаар итгэмээргүй маш их нэр хүнд, амжилтыг олж байдаг. Харин энэхүү ерөнхий заль мэхийг Америкийн бехавиоризмыг үндэслэгчидийн нэг Ж.Б.Ватсон нээсэн юм. Тэрээр New York хотын томоохон суртачилгааны агентлагт ажиллаж байсан. Тэрээр суртачилгааг илүү нөлөөтэй болгохын тулд хүний төрөлхийн 3н сэтгэлийн хөлөлгөөн \хайр,гуниг, уур\ дээр тулгуурлах хэрэгтэй гэж үзэж байсан.
Ludy Benjamin болон David Baker нарын бичсэн “Америк дахь мэргэжлийн сэтгэл судлалын түүх” хэмээх номондоо Ватсоны “ суртачилгаа нь шүдний оог зардагч худалдан авагчид эрүүл мэнддээ анхаарч биш харин магадгүй цагаан шүд нь хүний хувийн сексийн ханлагыг ихэсгэж байдаг” гэсэн санааг тусгажээ.
Ватсон шинжлэх ухаан болоод бодит байдлыг хавсаргасан суртачилгааны талаар маш их зах зээлийн судалгаа хийж байсан.
Harlow Gale
Эхний суртачилгааны ертөнцөд ажиллаж байсан сэтгэл судлаач бол Harlow Gale юм.
1985 оноос 1903 он хүртэл Миннесотагийн их сургуульд сэтгэл судлалын багшаар ажиллаж байсан. Тэрээр суртачилгааны сэтгэл зүйн нөлөөллийн талаар судалж байсан. Gale нь суртачилгаанд маш том үүрэг гүйцэтгэсэн төдийгүй 1985 онд Минессотагийн 200 гаруй үйлдвэрийн ажилчидаас тэдний ажил болоод амьдарлын туршлагад реклам, суртачилгаа хэр нөлөөлдөг вэ гэсэн асуулгыг явуулж үүнээс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэсэн үр дүнг гаргаж байсан.
Б.Мишээл
Эх сурвалж: http://www.research.umn.edu
http://psychcentral.com
http://encyclopedia.jrank.org/
0 comments: