Уйлах нь сайн уу муу юу?

Ихэнх соёлд дотны хүнээ алдахаас бусад тохиолдлуудад эрэгтэй хүн нулимсаа харуулах нь нэр төрөө алдсан, балчир хүүхдийн зан гэж үздэг. Өсвөр наснаас хойш эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол маш бага уйлдаг. Дунджаар эрэгтэйчүүд сард нэг харин эмэгтэйчүүд сард 5 удаа уйлдаг гэсэн судалгаа байдаг. Эмэгтэйчүүд ялангуяа сарын тэмдгийн өмнөх мөн сарын тэмдгийн үеүдэд их уйлдаг. Эрчүүд цөөхөн уйлахаас гадна тэдний уйлдаг хугацаа богино байдаг. Эмэгтэйчүүд ойролцоогор 6 минут уйлдаг бол эрчүүд 2-5 минут байдаг. Мөн эхэр татан уйлах нь эрчүүдэд бага байдаг 6%, эмэгтэйчүүдийн 65%.

Нулимсны төрөл
Нулимсыг 3 ангилж болох юм. 2 төрөл нь бидний хувьд тийм ч сонирхолтой биш. 
Нэгдэхь нь  нүдийг чийглэж, хамгаалдаг үндсэн нулимс юм. Хоёрдахь нь нүдэнд орсон гадны цочроолоос /тамхины тоосонцор, шороо тоос/ хамгаалдаг рефлекс нулимс. Гурав дахь нь мэдээж сэтгэл хөдлөлийн шинжтэй нулимс. Энэ нулимс нь нөгөө хоёроосоо шалтгаан болоод химийн элементийн хувьд маш их ялгаатай.    

Бүх амьтад үндсэн болоод рефлекс нулимс ялгаруулдаг. Зөвхөн хүн л сэтгэл хөдлөлийн нулимс унгадаг. Нулимс унгах нь тийм ч муу зүйл биш. Энэ нь таныг амьтнаас ялгаж өгч байгаа юм. Зарим хүмүүс заан, шимпанзе зэрэг амьтад сэтгэл хөдлөлийн шинжтэй нулимс унгадаг гэдэгт итгэдэг. Гэхдээ үүнийг нотлоход хэцүү.  

Хүмүүс сэтгэл хөдлөлийн нулимсыг уй гашуу, сэтгэлийн зовлон, инээх, баясах, хайр дурлал, сэтгэлээр унах, гэнэтийн явдал, өвдөлт, уур бухимдал зэрэгт хариу үйлдэл болгон асгаруулдаг. Уйлахад хүний симпатик болон парасимпатик мэдрэлийг хоюуланг нь идэвхжүүлдэг. Тиймээс хүмүүс уйлсаны дараа тайвширсан байдлыг мэдэрдэг. 

Уйлах өөр шалтгаан хүмүүст байдаг болов уу? Уйлах нь хэд хэдэн нийгмийн үүргийг гүйцэтгэдэг. Жишээлбэл:

  1. өөрийн чин сэтгэлээ онцолж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх
  2. аюул, сэтгэл гутрал, хэрэгцээтэй үед анхаарал, хайр халамж, туслалцааг мэдрэх
  3. тайтгаралыг авчирдаг

Мөн түүнчлэн зарим хүмүүс асуудлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэхийн тулд уйлж, нулимсыг заль мэх болгон ашигладаг.  

Уйлах нь сэтгэл гутрал, стресс тайлдаг. Зарим судлаачид уйлах нь цуснаас стрессийн гормонууд, хорыг гадагшлуулдаг гэж үздэг. 

Уйлахын сэтгэл зүйн ач холбогдолыг юу гэж тайлбарлах вэ? Ухамсаргүй ямар нэг асуудал, нөхцөл байдал тухайн хүнд ач холбогдолтой хийгээд энэ асуудлыг шийдэх аль эсвэл авч хэлэлцэх хэрэгтэй гэдгийг ухамсарт сануулж буй хэрэг юм. Уйлах нь бидний амьдралд маш хэрэгтэй зүйл. Уйлах нь стресс тайлах эерэг үйлчилгээтэй төдийгүй, уйлахгүй байх нь стресс хуримтлуулах сөрөг нөлөөтэй байдаг.


Гёте-н хэлсэн үг байдаг: "Хэрэв та уйлж байхдаа хэзээ ч идэж байгаагүй бол амьдрал ямар амттайг хэзээ ч мэдрэхгүй."


Ашигласан материал: www.psychologytoday.com


Б. Тунгалаг