Нойрны эмгэгүүд

Нойрны эмгэг нь диссомниа, парасомниа гэсэн хоёр төрөлтэй байдаг (DSM-III-R, 1987). Диссомниа эмгэгийн төрөлд инсомниа (нойргүйдэл) ба хайперсомниа (хэт их унтах) гэсэн хэлбэрүүд ордог ба парасомниагийн төрөлд нойрны террор үйлдэх, орондоо шээх, нойрондоо явах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Инсомниа. Нойрны эм бэлдмэлийн хэт хамааралтай байгаа нь инсомниа буюу нойрсох чадамжгүй болох эмгэгийн өргөн тархсан нэгэн шинж тэмдэг юм. Судалгаагаар эрэгтэйчүүдийн 6%, эмэгтэйчүүдийн 14% инсомниа хэлбэрийн нойрны эмгэгтэй байгааг олж тогтоожээ (Kripke & Gillin, 1985). Зарим нойргүйдэлтэй хүмүүс унтахдаа сул чөлөөтэй байдаг ч зүүдээ санаж байдаг. Нойргүйдэлтэй холбоо бусад шалтгаануудыг сэтгэл зүйн талаас нь дурдвал түгшүүр, айдас, стресс, сэтгэл гутрал гэх мэт хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Нойргүйдэлтэй хүмүүсийн симпатик мэдрэлийн тогтолцооны идэвхи нь их хүчтэй байдаг бөгөөд үүний гол хүчин зүйл нь стресс байдаг.
Зарим инсомниачууд буюу нойргүйдэлтэй хүмүүс апноэ хэмээх эмгэгтэй байдаг. Ийм төрлийн эмгэгтэй хүмүүс унтахдаа асуудалгүй ч унтаж байхдаа зүрх нь зогсох, амьсгаа боогдох зэрэг үзэгдлүүд илэрдэг. Апноэ эмгэгтэй хүмүүс шөнө унтаж байхдаа хэдэн зуун удаа сэрэх магадлалтай байдаг.
Нарколепси. Энэ эмгэг нь хайперсомниагийн нэгэн хэлбэр бөгөөд гэнэт нойрсдог үйл явцтай юм. EEG багажаар нарколепси хүний нойрыг хэмжиж үзэхэд тухайн хүн РЕМ нойрлуу шууд шилжиж байгаа нь харагддаг бөгөөд нойрны энэ үе шатанд булчин хөшүүн болдог учраас маш аюултай гэж үздэг (Aldrich, 1986). Нарколепсийн шалтгаан нь тодорхойгүй. Гэхдээ судлаачид нейротрансмиттерийн допамайний дутагдал эсвэл өдрийн цагаар тохиох эмгэг РЕМ үйл ажиллагаатай холбон таамаглаж байна (Erlich & Itabashi, 1986). Зарим тохиолдолд энэ эмгэг сэтгэцэт нөлөөт эм бэлдмэлээр эдгэрдэг бөгөөд үүнд дотор "amphetamines"ордог.
РЕМ бус нойрны эмгэгүүд. РЕМ бус нойр нь дөрөв ба гурав дугаар үе шатанд тохиолддог. Энэ үед хэд хэдэн парасомниа эмгэг үзэгдлүүд илэрдэг. Жишээ нь унтаж байхдаа ярих, алхаж явах (сомнабулизм), орондоо шээх (инуресис), нойрны террор үйлдэх (павор ноктарнус). Эдгээрийн ихэнх нь аюулгүй бөгөөд ихэвчлэн хүүхдүүдэд илэрдэг аж (Mahowald & Rosen, 1990). Маш олон тохиолдолд хүүхдүүд том болохоороо иймэрхүү зан үйлээ өөрчилдөг.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг