Аттачмент

Та хүүхэд асрагч хөлсөлдөг үү ? Хүүхэд асрагчтай болох шалтаг мундахгүй гэдгийг хэн ч мэднэ. Зурган дээр эхийнхээ тэвэрт унтаж буй хүүхэд аз жаргалтай, сэтгэл ханамжтай харагдаж байна. Гэхдээ эцэг, эх холдож, түүнийг орхиж явцмагц хүүхэд уйлдаг. Хүүхэд эцэг, эхээсээ холдож таныг хармагцаа уйлж байгаа бол таны хүүхэдтэй холбогдох аттачмент бүрэлдээгүй байна гэсэн үг.
Бодгаль нь тусгай хүнтэй хүрэлцэх, ойртох зан үйлийг аттачмент гэнэ (Ainsworth, 1979). Британы сэтгэцийн эмч John Bowlby (1982) түүний үзсэнээр аттачмент зан үйлийн үндсэн үйл ажиллагаа бол дотно харилцаа, тусгай хүнд хандсан холбоо, бодгалиас ангид байх сэрэмжлэг зэргийг дэмжин туслах юм хэмээн тайлбарлажээ.
Хүүхэд инээвэл эх хүүхэд рүү заавал инээмсэглэж байх ёстой. Тэгсэнээр хүүхэд, эх хоёрын хоорондын аттачмент нэмэгддэг. Schaffer, Emerson (1964) нар хүүхдийн аттачмент болон аттачментийн хөгжлийн дөрвөн үе шатыг тодорхойлжээ. Хүүхэд төрмөгц нийгмийн эсрэг үе шатыг дамждаг. Жинхэнэ аттачмент үүсэхээс өмнө хүүхдийн сонирхлыг татсан зураг, хөдөлгөөн, хүмүүст хариу үйлдэл үзүүлдэг үе шат явагддаг.
Хэдэн долоо хоногийн дараа хүүхдийн хандах обьект нь хүн болж эхэлдэг. Энэ үе нь үл ялгаварлах аттачментийн эхлэл байдаг. Хүүхэд хэнээр ч хамаагүй тэврүүлэх, бүүвэйлүүлэх дуртай болдог. Хүүхэд дараа нь 6-7 сартайгаас эхэлж тусгай хүнд хандсан аттачменттэй болдог. Энэ бол тусгай аттачментийн үе юм. Эцэг, эх нь хүүхдийг орхих, холдох үед хүүхдэд дистресс үүсдэг. Сарын дараа хүүхэд танихгүй, гадны зүйлсээс айж эхэлдэг. Өөрөөр хэлбэл гадны зүйл хүрэх, ойртох үед хүүхэд уйлж байгаа нь тусгай аттачмент бүрэлдсэнийг баталж байгаа юм. 10-11 сартайгаас хүүхдэд давхар аттачмент бий болдог. Хүүхэд анхдагч халамжлагч буюу ээж, аав, ах, эгч гэх мэт хүмүүсээс илүү өөр хүмүүст хандах аттачмент үүсдэг. Мөн аттачмент нь хүний насан туршид үргэлжлэн явагддаг процесс юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг