Сэтгэцийн эмгэгийн эмчилгээний түүх

Хэдэн зууны турш соёлт нийгэм сэтгэцийн эмгэг, өвчинтэй хүнийг хүн биш гэж үзэж, тэднийг тарчлаан зовоож, цоожтой өрөөнд орхин ор тас мартдаг байлаа. Сэтгэцийн эмгэгийн эмчилгээний түүхэнд өвчтөнийхөө гавлын ясыг цоолж харанхуйн чөтгөр, шулмыг гадагш зайлуулж байна хэмээн өөрсдөө итгэдэг байв. Ялангуяа 17, 18-р зууны үеийн европид мянга мянган хүмүүсийг тарчлаан зовоодог байсан. Энэхүү эрүү шүүлтийн маягийн эмчилгээ нь үр дүнгүй бол тэднийг шатааж, дүүжилдэг байв.  
Philippe Pinel уламжлалт эмчилгээг өөрчилж байгаа нь
1793 онд Францын хувьсгалын үеэр Philippe Pinel нь Парисын Bicetre Asylum-ийг шинэчилэн сайжруулсан юм. Тэрээр өвчтөнүүдийг төмөр гинжнээс нь суллаж, зөв арга ухаан гаргасан аж. Хүчирхийлэлд өртөж байсан өвчтөнгүүдийг суллахад тэд амарч, чөлөөтэй ярьж чадаж байгааг Pinel ойлгожээ. Мөн түүний хоёр дахь гавъяа бол сэтгэцийн эмгэгийн төрлийг ангилж, харилцан адилгүй сэтгэцийн эмгэгт тохирсон эмчилгээний төрлүүдийг санал болгосон юм. Тэрээр өвчтөний кейс түүхийг чандлан нууцалж, өвчтөн бүрт таарсан эмчилгээ хийнэ гэж сургадаг байлаа.
1909 онд АНУ-д Clifford W. Beers нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Хороо байгуулсан нь сэтгэцийн эмгэгт өөр нэгэн чухал нээлт болсон юм. Тус байгууллагын зорилго бол сэтгэцийн эмнэлгийн нөхцлийг сайжруулах, сэтгэцийн эмгэг судлалын судалгааг дэмжих, сэтгэцийн эмгэг өвчинд тавих анхаарал үйлчилгээг өргөжүүлэх, олон нийтийг сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгтэй болгох байв.
Саяханыг хүртэл сэтгэцийн орчин үеийн эмчилгээний арга Pinel-ийн өмнөх харгис хэрцгий үетэй адилхан байсан юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг